Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж, УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүлнэ.
12:00 цагт Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Сүүн зам” бүжгийн наадам эхэлнэ.
Төрийн ордны гадна
14:00 цагт “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ.
14:00-15:00 цагт Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн баг Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. Уг төслийн хүрээнд аймаг болгоноос бусдад үлгэрлэн амьдарч яваа айл өрхийг сонгож, гэр бэлэглэх талаар мэдээлнэ.