fbpx Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 27 секунд

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.

30 461 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖООР ХАНГААД БАЙНА

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал хандуулсан нэгэн асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна. Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. Бид 14 сургуульд нэмэлт зохицуулалт хийж байна. Зохицуулалтын хүчинд дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болно. Нийслэл хотын боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцэх болно гэсэн юм.

151 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙНЭ

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай, ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байгаа билээ. Энэ тухайд Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг дараах мэдээллийг өглөө.

-Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдээс олгодог болон архи, тамхи борлуулах тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Нийтийн тээвэр, боловсролын салбарт олон талт ажлууд хийгдэж байна. Нийслэлийн хэмжээний 151 өрхийн эрүүл мэндийн төвд цахим шилжилт хийгдэнэ. Авто замын хөдөлгөөний ачаалал,зам тээврийн систем дээр хийж буй ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа. УБЗАА-тай холбоотой тусгай зөвшөөрөл, архи тамхины худалдаа болон дүүргүүдээс иргэдэд үзүүлдэг бүхий л үйлчилгээг аравдугаар сарын 15 гэхэд цахимжуулж дуусгана. Түүний дагуу хяналт шалгалтыг ч мөн цахим хэлбэрт шилжүүлэх юм гэлээ.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЭХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА

Цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотой онцлог ажлуудыг Нийслэлийн Засаг дарга тодруулан асуулаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн:

-Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар сарын 27,28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаагаас 440 алба хаагч ээлжээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Хүүхэд багачууд болон хөдөө орон нутгаас ирж буй шинэхэн оюутнуудад замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох, дадал суулгах чиглэлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хотын хэмжээнд шинээр тавигдсан замуудад хөдөлгөөний урсгал хурдацтай байгаа ч зарим авто замд хийж буй замын засвараас шалтгаалан замын хөдөлгөөн саарч байгаа. Ялангуяа Улсын цирк орчимд зам эвдрэлтэй байна гэлээ.

АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГИЙН 5.8 ХУВИЙГ ТОМУУ,ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ЭЗЭЛЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусын эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна гэв.

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгааг мөн үеэр дуулгалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, ЭЦЭСЛЭН ТАНИЛЦУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах

-Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх

-Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх

-Ерөнхий боловсролын “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих

-Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах

-Коронавируст халдвар (Ковид-19) болон томуу,томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах

Төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр:

-Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул наймдугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах

-Хотын шуудын орлого төвлөрүүлэгч байгууллагууд энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх

Цаг үеийн бусад асуудлын хүрээнд:

-Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл боловсруулж байгаатай холбогдуулан төлөвлөгөөний төсөлд тусгах санал ирүүлсэн байгууллагууд өнөөдрийн дотор дахин нягталж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдтэй уулзаж саналаа нэгтгэн боловсруулж, эцэслэн танилцуулах

-Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарантуул захын далан дагасан автозамын ажлыг эрчимжүүлэх

-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад онцгой анхаарах

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн барилга, байгууламжийг норм, дүрэм стандартын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй байх

-Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих

-Нийслэлийн хүн амыг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх

-Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд

  1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,
  2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,
  3. Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах.
  4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хорооллын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, золбин нохойг устгах ажлаа шуурхайлах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Амиа алдсан цэргүүд хоногоор нэмэгдэж, аж ахуйн няраваа хүртэл генерал болгон салбараа дампууруулсан Г.Сайханбаяраас хариуцлага нэхье
Амиа алдсан цэргүүд хоногоор нэмэгдэж, аж ахуйн няраваа хүртэл генерал болгон салбараа дампууруулсан Г.Сайханбаяраас хариуцлага нэхье
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​