fbpx Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 34 секунд

Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!

Манайхан сайхан туйлширна. Цэцийн дүгнэлт гарч, “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөс хойш өнөөх хэдэн яамыг нөгөөх 76 маань дундаа тавиад “бялуу” болгоод хэрчиж буй бололтой. Мэдээ сураг дуулах нээ, яам бүрт хоёроос дээш “гишүүн-сайд”-ын нэр явж байх юм. Үнэхээрийн тухайн салбарыг аваад явчих хэмжээний гишүүд сайдад амбийцалж байгаа нь сонсогдож л байна. Тэдний хувьд “...Яагаад болохгүй гэж” хэмээн бодогдож байгаа юм. Гэтэл бас “...Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг нөхдүүд ч сайд болохоор зүтгэцгээж байх шиг байна. Яаж ийгээд хоёр удаа гишүүнээр сонгогдсон биш тэрийгээ эрэмбэ болгоод “...Заавал сайд болох ёстой” гээд гүйчихэж байна гэнэ.

Хэн хэн сайд болж, засагт сэлгээгээр орох вэ гэдэг УИХ-аар Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний ард болно. Тэр тусмаа энэ асуудлыг Ерөнхий сайд шийднэ. Ерөнхий сайд гэхээсээ Ардын намын хувьд иймэрхүү томоохон томилгоо, сэлгээний өмнө хотоос гарч уулздаг “хообий”-той. Тэрэлж, Хөвсгөл гээд явж өгдөг. Энэ уламжлалаа үргэлжлүүлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ардын намын генсек, тэгээд нэр бүхий улстөрчид, албан тушаалтнууд Хэнтийд уулзжээ. Тэр уулзалтаар юу ярьж, хэн хэн дээр тохирсон бэ гэдгээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдож таарна.

Гэхдээ Цэцийн шийдвэрийн дагуу хийгдэх Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт нь бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх учиртай. Улс орнууд ч өнөөгийн нөхцөлд засагтаа сэлгээ хийхдээ ийм бодлого барьж байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио 2022 оны наймдугаар сарын 10-нд танхимдаа сэлгээ хийсэн. Танхимынхаа 19 сайдын 14-ийг сольсон. Харин манайхаар ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Эдийн засаг сэргээн босголтын сайд нараа хэвээр үлдээсэн. Үүнийг Японы улс төр судлаачид “...Засгийн газрын бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт бол Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Үүнээс болоод Японы гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй. Мөн дотоодод улс төрийн хямрал болохооргүй боллоо” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь дайн, ковид гээд олон улсын байдалтай холбоотой юм. Тэгэхээр манайд ч гэсэн салбарын сайд нар “дан, давхар” нь хамаагүйгээр үлдэх шаардлага бий. Тэр нь Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Эрүүл мэндийн сайд нар гэсэн үг. Эдний дундаас Эрүүл мэндийн сайдын суудлыг сонирхсон эрхэм гишүүн цөөнгүй байгаа аж. Тэгвэл эрүүл мэндийн салбар гэж юу вэ гэдгийг сайтар бодох ёстой юм. Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар улстөрчдийг томилдог болчихсон. Мэргэжлийн хувьд тэс өөр улстөрчид гэсэн үг л дээ. Тиймээс энэ салбарт тасралтгүй үргэлжилдэг бодлого гэж үгүй болсон. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсон хүчний бодлого нь сайдын өнгөөр хувирч байдаг болчихсон байв. Харин одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг Т.Мөнхсайхан 2020 оны долдугаар сард Эрүүл мэндийн сайдын болсон. Т.Мөнхсайханы дараа С.Энхболд Эрүүл мэндийн сайд болсон. Энэ хоёр залуу эмч мэргэжилтэй. Салбарынхаа бүх түвшинд ажиллаж ирсэн. Тиймээс ч тэр үү, үүссэн нөхцөл байдлыг салбарынхаа ажиллагсадынхаа боломж бололцоотой уялдуулах тал дээр улстөрчөөс илүү байх шиг байдаг. Дээрээс нь эмч залуусыг сайд болсоноос хойш эрүүл мэндийн салбарын байдал эрс өөрчлөгдсөн. Гэхдээ болохгүй, бүтэхгүй бүхнийг өргөс авахтай адил алга болгоно гэж юу байх вэ дээ. Ямартай ч энэ эрт илрүүлэг, үзлэг, эмч нарын цалингийн өсөлт, за тэгээд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт гээд олон “юм” жагсааж болно. Товчхондоо, 2020 оноос хойш, ялангуяа сүүлийн жил гаруйн хугацаанд энэ салбарын бодлого, шинэлчэл нь системтэй явдаг болчихоод байгаа юм. Дээрээс нь эрүүл мэндийн салбарынхан ч тангарагаа биелүүлэх гэж тартагтаа тултал ажилласан. Эмч, сувилагч, асрагчаас эхлээд бүхий л албан хаагчид ковидын хамгийн хүнд үед сөхөртлөө зүтгэсэн. Олон эмч, сувилагч “...Ажлаасаа гаръя” гэтлээ нуруугаа авахуулсан. Үүнийг хүмүүс мэддэг. Хэлдэг. Ярьдаг. Сайд менежмент хийж салбарынхан нь ингэж зүтгэсний хүчинд өнөөдөр монголчууд маскаа тайлаад багагүй хугацаа өнгөрлөө. “...Монголчууд ковидыг ялчихлаа” гэж олон улсад шуугисан. Олон улсын эрүүл мэндийн байгууллага ч үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол хүн мэддэг ажлаа л сайн хийдэг. Тэгээд ч эрүүл мэндийн салбар бол улс төрийн талбар биш. Тэгээд бас “...Эмч, улстөрч хоёрын хэн нь эрүүл мэндийн салбарыг илүү авч явдаг вэ”, “...Хэн нь хэрэгтэй вэ” гэдгийг бүгдээрээ л харлаа. Гэхдээ ингэж асуумаар байгаа юм. Яагаад гэвэл энэ сэлгээгээр олон сонгогдсон улстөрчийг Эрүүл мэндийн сайдаар томилох аваас эмч залуусын эхлүүлсэн ажил “будаа” болж, эрүүл мэндийн салбарын ээлжит дампуурал эхэлнэ. Тиймээс гишүүд сайд болох жагсаалтаас нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томилжээ
Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​