fbpx Цэцийн шийдвэрт нийцүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 33 секунд

Цэцийн шийдвэрт нийцүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав

Парламент өчигдрийн хуралдаанаараа Цэцээс гаргасан шийдвэрт нийцүүлэн, Үндсэн хуулийг өөрчлөн баталлаа. Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь, үзэл баримтлалтай харшилж байна хэмээн үзэн хүчингүй болгосон юм. Цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байдаг учраас парламент ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлээ. Харин өнөөдрөөс Үндсэн хуультай нийцүүлэн Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулах хуралдаанууд эхлэх нь тодорхой болов. Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг тоймлон хүргэж байна.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн хуулийн төслийг баталлаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг зөвхөн УИХ баталж байх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-УИХ-ын хийж байгаа алхам бол парламентын ардчиллыг бэхжүүлэх, тогтолцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялж, Засгийн газраа бүгдийг нь гаднаас байгуулсан. 1996 оноос хойш УИХ, Засгийн газрын хооронд томоохон зөрчлүүд үүсч, улс төрийн хямрал нүүрлэж эхэлсэн. 26 жил явж ирсэн асуудал дээр Цэц үгээ дугарч, УИХ шийдвэрээ гаргахаар хуралдаж байна. Ингэснээрээ Монгол Улсад парламентын ардчилал, засаглал бэхжих нөхцлийг бүрдүүлж өгч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цэцийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу УИХ дэгийг зохион байгууллаа. 2020 оны долдугаар сарын 1-нээс өмнөх байдал дээр буцаад очиж байна. Дутуудуулснаа гүйцээх боломж гэж харж байна. Нэгэнт заалт хүчингүй болсон. Цэц парламентын тогтолцоогоо сайжруулах үүднээс дөрвөн гишүүн гэж зааж өгөх нь буруу юм гээд шийдчихлээ. Тиймээс бид өмнөх дутуугаа гүйцээх боломж бүрдлээ. Энэ олон шүүмжлэл бол эрүүл үзэгдэл. Парламент нэгдүгээр алхмаа хийсэн бол Цэцийн шийдвэрийг гүйцээгээд дараагийн алхмуудаа хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үүний дагуу Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсч, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гарцаагүй байдалд УИХ-ыг орууллаа. Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулийг дуртай үедээ оролдоод, заалтуудыг нь өөрчлөөд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд батлагдсан гэтэл цэц гурван жил чимээгүй байснаа гэнэт одоо гаргаж ирээд заалтыг нь хүчингүй болгочихлоо.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эх орны эрх ашиг бол намын эрх ашгаас илүү зүйл юм. Цэцийн тогтоолыг УИХ залруулахгүй бол байнгын хуулийн маргаан гарч буруу жишиг тогтоно. Тиймээс АН-ын бүлгийн гишүүд энэ төслийг дэмжиж байгаа.

Ийнхүү парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 98.4 хувийн саналаар баталлаа.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Америк дахь нууц уулзалтаар юу ярьсан бэ?!
Америк дахь нууц уулзалтаар юу ярьсан бэ?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​