fbpx Байнгын хорооны даргаас сайд болдог жишиг тогтох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 54 секунд

Байнгын хорооны даргаас сайд болдог жишиг тогтох уу?

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр танхимын сайд нараа танилцуулав. Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, бүлэг, байнгын хороод, УИХ-ын чуулган хуралдаж, хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүтэц хөшигний ард хэрхэн зурагдаж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байсан нь тодорхой. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногийн турш сайд нарын сураг, таамгаар амьсгалсан өдрүүд боллоо.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа үндэсний эв нэгдлийг хангасан, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, чадамжтай сайд нараар танхимаа бүрдүүлэв бололтой. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр сайд нарыг сонгохдоо мерит зарчим баримталсан гэдгээ хэлжээ. “Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа-2050” болон эдийн засаг, уул уурхайтай холбоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газар учраас ажлын ачааллаас эхлээд улс орны эрх ашгийг хамгаалсан бодлого хэрэгжүүлэх асуудалд шинэ сайд нараас ам тангаргийг нь авсан сурагтай. Мөн хэрэв сайд нар Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж ажиллахад хүндрэлтэй байвал дараагийн сайдыг томилох асуудлыг түргэн шуурхай оруулж ирнэ гэдгээ мэдэгджээ.

Ерөнхий сайдын яриад байгаа мерит зарчим гэдгийг жаахан тодруулъя. Шинэ Засгийн газрын бүтцэд одоогийн байнгын хорооны дарга нар бараг бүгд орж ирэв. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны дарга, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Мөн Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Үүнээс харахад, шинэ сайд нарын бас нэгэн шалгуур нь байнгын хорооны даргын туршлагыг нь харж сонгосон бололтой. Энэ бүрэлдэхүүнээр шинэ Засгийн газар байгуулагдаж, тангараг өргөснөөр дээрх гишүүд байнгын хорооны даргаас түдгэлзэнэ. Энэ удаагийн Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа мерит зарчим баримталж, байнгын хорооны дарга нарыг “сугалснаар” дараагийн байнгын хорооны даргын сунгаа ч нэлээд ширүүн болох замыг засч өгөв. Ер нь цаашид парламентад олон сонгогдсон УИХ-ын гишүүдээс гадна байнгын хорооны даргаас сайд болдог жишиг улс төрд тогтох нь. Түүнчлэн байнгын хороодын дарга нар сайд болсноор тухайн салбарт байгаа асуудлыг сайн мэдэх учраас сайдын “танилцах дадлага” гэж байхгүй, шууд ажилдаа орох бололтой байна.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд дээрх байнгын хороодын дарга нараас гадна ЗГХЭГ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан ажиллана. Харин Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар үргэлжлүүлэн ажиллах эсэхийг Засгийн газрын бүтцийг хэлэлцэн батлах явцад шийдэх бололтой.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр тангараг өргөнө
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр тангараг өргөнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​