fbpx Сурагчдын тохьтой “00”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 4 секунд

Сурагчдын тохьтой “00”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү?

Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Энэ жилийн тухайд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн бүх хүүхэд цэцэрлэгтэй болсон гэх таатай мэдээгээр намрыг угтаж байна. Ингэхдээ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд байр түрээслэхээр болсон. Гэвч зарим түрээслэгч “мурьж”, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэх эрсдэл үүссэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Үүнээс гадна одоог хүртэл бүрэн шийдэж чадаагүй боловсролын салбарт тулгамдсан томоохон нэг асуудал нь шаардлага хангасан, тохилог ариун цэврийн байгууламж юм. Ялангуяа алслагдсан аймаг, сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байр гадаа байрлах нүхэн жорлонтой учир эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа шаардлага хангадаггүй нь нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал мөн. Гэвч одоог хүртэл ямар нэгэн оновчтой шийдэл олсонгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн солих төслийг хэрэгжүүлж байна. Дөрвөн үе шаттай хэрэгжих энэ төсөлд Засгийн газар 100 тэрбумыг төсөвлөжээ. Төслийн эхний хоёр шат өнгөрсөн онд хэрэгжиж, 269 сургууль, 163 цэцэрлэг, 178 дотуур байр орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ. Үлдсэн хоёр шатыг ирэх онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Гэхдээ стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг бариад л бүх асуудал шийдэгдэхгүй. Тус ариун цэврийн байгууламжийг тогтмол ажиллуулах төсөв, санхүү, боловсон хүчин хамгаас чухал байна. Учир нь манай улсын зарим аймаг, сумын сургуулийг олон улсын байгууллагын санхүүжилтээр дэлхийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгодог ч тогтвортойгоор зориулалтын дагуу ашигласан нь цөөн байдаг талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр цэцэрлэг, сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламжинд 2020 онд хийсэн судалгаанд дурджээ. Ингэхдээ ариун цэврийн байгууламжийн технологийн горим нь хэвийн ажиллаж байгаа эсэх, үндэсний стандарт шаардлага хангасан эсэх, ашиглалт, үйлчилгээний тогтвортой байдал зэргийг үнэлсэн байна. Үнэлгээгээр сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг тасралтгүйгээр ашигласан тохиолдол тун цөөн байжээ. Үүнд боловсон хүчний нөөц, төсөв санхүү, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын хариуцлагагүй байдал зэрэг нөлөөлсөн гэдгийг тус үнэлгээг хийсэн “Wash Action” ТББ-ын Төслийн менежер Б.Шижиртуяа онцлов.Үүнийг дараах жишээгээр баталгаажуулъя.

Кейс-1

Төв аймгийн Сэргэлэн сумын сургуульд 850 сая төгрөгийн санхүүжилтээр WSB технологийн өндөр өртгөөр сургууль дотор байрладаг бага оврын цэвэрлэх байгууламж барьсан ч бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаагүй. Усыг хөрсөнд шингээх талбайг шийдээгүйгээс 97 хувьтай цэвэрлэгдээд гарсан усыг аймгийн цэвэрлэгдээгүй бохир устай нийлүүлжээ. Тиймээс өндөг өртгөөр барьсан ариун цэврийн байгууламжийн үр дүн гараагүй. Сургуулиас зардал өндөр гарсан байна.

Кейс-2

Дархан-Уул аймгийн Орхон суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өндөр өртөгтөй ариун цэврийн байгууламж барьжээ. Эхний 4-5 жилд нь Германаас тохируулгыг нь хийдэг байв. Гэтэл төсөл дууссаны дараа ямар нэгэн доголдол гарахад юу нь эвдэрсэн, хэрхэн засахыг нь мэдэх мэргэжилтэн байгаагүй. Тиймээс тус ариун цэврийн байгууламжийг ашиглах боломжгүй болжээ.

Кейс 3:

Дундговь аймгийн Луус сумын сургуульд септик байгууламж барьжээ. Гэвч бохирыг нь нэг ч соруулалгүй хөрсөндөө шингээжээ. Агааржуулалтын системийг буруу суурилуулахын сацуу хүлээн авсан байгууллага, зураг төсөл нь хэнд байгаа нь тодорхой бус байв.

Кейс 4:

Бордоожуулах ариун цэврийн байгууламжийг Дэлхийн зөн олон улсын байгууллага Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд туршиж үзжээ. Энэ нь ус хэрэглэдэггүй, ялгадасыг задалж, боловсруулж бордоо болгодог технологи юм. Сургууль дотор байрлах учир тохь тухьтай, дулаан гэсэн давуу талтай. Гэвч ялгадасаа суллах, задлахад төсөв их шаардахын сацуу агаар сэлгэлт муугаас их муухай үнэртэй байсан байна. Ийн сургууль цар тахлын үеэр хааснаас технологийн дагуу ажиллуулах боломжгүй болж, ашиглахаа больжээ. Аймаг, сумдын зарим сургууль, цэцэрлэг, дотуур байр хэд хэдэн төрлийн ариун цэврийн байгууламжийг ашиглаж байна. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 80 гаруй хувийг септик байгууламж эзэлж байна. Энэ төрлийн ариун цэврийн байгууламж нь шугам хоолойн засвар үйлчилгээ, лагийн хэмжээг хянах, суллах үйлчилгээг сургуулиас шаарддаг. Ийм байгууламж нь ашиглалтын зардал багатай, дулаан байсан ч цэвэрлэгээ, суллах үйл ажиллагааг цаг тухайд хийгээгүйгээс лаг хуримтлагдаж эсэн муухай үнэр гарч байжээ. Үүнээс гадна сайжруулсан нүхэн жорлонг хэд хэдэн газар хийсэн ч гадаа байрладаг, хүйтэн, их цэвэрлэгээ шаардахын сацуу ялгадасыг суллах зардал их гарчээ. Тиймээс ашиглалтын явцад энэ нь зөв шийдэл биш гэдгийг НҮБ-ын судлаачдын баг дүгнэсэн байна.

Энэ талаар “Wash Action” ТББ-ын Төслийн менежер Б.Шижиртуяа “Ашиглагч байгууллагын төсөв санхүү, хүний нөөцөд таарахгүй ариун цэврийн байгууламж барьсан тохиолдол гарсан. Тодруулбал, ашиглалт, үйлчилгээг тогтмол хангах санхүү хангалтгүйгээс ашиглахаа больсон тохиолдол их гарлаа. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хянах, чиглүүлэх мэргэжилтэнгүй, хүлээж авч байгаа технологийг ажиллуулах, хариуцах хүн сургууль, цэцэрлэгүүдэд байхгүйгээс төсөл зогссон байна. Ариун цэврийн байгууламжийн шинэ технологийг ашиглаж чадах хүний нөөцөө сургуулиуд бэлдэх хэрэгтэй. Орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хариуцаж, үйл ажиллагааг нь тогтвортой авч явах хүн маш чухал байдаг. Гэтэл үүнийг хариуцах боловсон хүчний нөөц хомс байна” гэсэн юм.

Сангийн сайд, БШУ-ын сайдын тушаалаар 461-ээс олон хүүхэдтэй бага сургуульд нэг сантехникч ажиллана. Цахилгаанчин байхгүй. Дунд сургууль 1500-аас олон хүүхэдтэй бол нэг цахилгаанчинтай. 1-12 ангийнхан 321-ээс олон хүүхэдтэй бол нэг сантехникч ажиллах журамтай. Үүнээс харахад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг тогтвортой, олон жил ашиглах мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ манай улсын боловсролын байгууллагад хангалтгүй байгаа юм. Ийн боловсон хүчнээ бэлтгэхгүй бол хичнээн шаардлага хангасан өндөр төсөвтэй ариун цэврийн байгууламж барилаа гээд ямар ч үр ашиг гарахгүй нь. Эцэст нь орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжид зарцуулах 100 тэрбум төгрөг салхинд хийсэх үү гэсэн асуудал үүсэх болохыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн нийтлэлээрээ хөндлөө.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Ёндонг “Эрдэнэт“-ийн захирлаар, Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ы ТНБДаргаар томилжээ
Г.Ёндонг “Эрдэнэт“-ийн захирлаар, Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ы ТНБДаргаар томилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​