fbpx Цэцэрлэгийн хүүхдийн тоо 60 мянга, сургуулийнх 40 мянгаар нэмэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 0 секунд

Цэцэрлэгийн хүүхдийн тоо 60 мянга, сургуулийнх 40 мянгаар нэмэгдэв

Цар тахлыг “ор тас” мартсан жилийн анхны хичээлийн жил өнөөдөр эхэллээ. COVID-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2020, 2021 онд хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулаагүй. Үүнээс гадна сурагчид анги танхимдаа маск зүүж, цахим, танхим хосолсон хэлбэрээр өнгөрсөн жилүүдэд хичээллэсэн. Харин энэ жилийн тухайд ямар нэгэн хориг, хязгаарлалт байхгүйгээрээ онцлог. Багш, сурагч, эцэг эхчүүдийн тухайд ч санаа зовох зүйл бага, сэтгэл тэнэгээр хичээлийн шинэ жилийг угтлаа. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд ерөнхийлөгч суралцагчдад зориулан хичээл заадаг уламжлалтай. Үүний дагуу ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг сурагчдад тайлбарлана. Үндэсний их баяр наадмаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг ерөнхийлөгч гаргасан билээ. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "Чингис хаан ба Монголын их амар амгалан" сэдвээр хичээл заах юм байна. Ийн энэ хичээлийн жилийн онцлог статистик мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ

Жил бүрийн намар хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт оруулдаг асуудал сөхөгдөж, хүүхдүүдийг хэрхэн ялгаварлаж байгаа тухай шүүмжлэл, эцэг эхчүүдийн бухимдал ихэсдэг. Харин энэ жил ийм байдал үүссэнгүй. Цэцэрлэгт бүртгүүлсэн бүх хүүхдийг хамруулахаар болсонд нийгэм даяараа салбарын сайдад алга ташлаа. Учир нь цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар буюу И-Монголиагаар хийсэн. Ингэснээр аль нэг цэцэрлэгийн гадаа олон өдөр дугаарлан зогсдог, сугалаанд багтах эсэх аз ёндоогоо үздэг нөхцөл байдал үүссэнгүй. Тухайлбал, нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд “E-Mongolia” цахим системээр 111 мянга гаруй хүүхэд, уламжлалт элсэлтээр 1932 нийт 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140904 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Улаанбаатарт өнгөрсөн хичээлийн жилд 83 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байв. Үүнээс харвал өнгөрсөн жил гэртээ үлдсэн 60 мянга орчим хүүхэд энэ жил цэцэрлэгт хамрагдахаар болоод байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 60 мянга орчим хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт элсүүлэхийн тулд үндсэн 124244 барилга дээр, түрээсийн 14133 байр, байгууллагын 2527 цэцэрлэгийг нэмжээ. Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орсон бол үлдсэн 30 хув нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах юм.

Цахим бүртгэлийн тухайд нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан асуудал үүссэн. Энэ тохиолдолд хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой юм байна. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах аж. Нийслэлийн цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэгийн гуравдугаар шатны бүртгэл аравдугаар сарын 03-нд эхэлнэ.

Харин ерөнхий боловсролын сургуульд өнгөрсөн жил 712 мянга, энэ жил 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүн гарсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Тухайлбал, жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байгааг салбар яамнаас мэдэгдсэн юм. Эдгээрээс нэгдүгээр ангид 78 мянга гаруй сурагч элслээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байгааг БШУ-ы сайд онцолж байв.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Сумьяабазар: Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
Д.Сумьяабазар: Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​