fbpx “РИО ТИНТО” БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ УУ, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙН “ХОЛБОГДОГЧ” УУ ГЭДЭГТ АТГ ХАРИУ ӨГНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 57 секунд

“РИО ТИНТО” БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ УУ, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙН “ХОЛБОГДОГЧ” УУ ГЭДЭГТ АТГ ХАРИУ ӨГНӨ

Монголын Засгийн газар Оюутолгой төслийг "Рио Тинто" компанитай хамтран эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас /2009/ яг жилийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх хүртэл талууд ойлголцол, эрх ашгаа нэгтгэх гэсээр зургаан жилийн турш маргалдсан 

асуудалд ямартай ч С.Баярын Засгийн газар цэг тавьж, галт тэргийг гацаанаас хөдөлгөсөн нь түүний нэр дээр бичигдэх түүхэн хэрэг явдал байлаа. Тэгэхдээ энэ түүх лав түүний хувьд сайнаар гэхээс илүүтэй муугаар бичигдэж яваа, өнөөдөр тун муу дээрээ ирээд байгааг бид харж байна. Магадгүй үүнээс ч муугаар төгсч болзошгүй...

С.Баярын долоон хаус гэж яригдсаар удаж байгаа ч түүнийг сая л нэг юм шалгаж эхлэхдээ "үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, эсвээс “авлига авсан байж болзошгүй" гэх асуудлаар биш “албан тушаал урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон” үндэслэлээр шалгахаар болсон нь анхаарал татахаар байна. Учир нь саатуулан шалгах болсон уг үндэслэлийг харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хариуцлагыг түүнтэй ярих гэж байгаа бололтой. Тэгэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон, түүнчлэн хохироосон, хохирлыг тодорхой тогтоосон зэрэг нь тоо, баримтаар нотлогдсон байх тохиолдолд гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтантай уг шийдвэрийнх нь үр дагаврын хариуцлагыг ярих ёстой байх. Харин одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнээс хэн хэдий хэр хэмжээгээр яаж хохирсон, ийм байдал бий болгохын тулд Ерөнхий сайд, Сангийн сайд нар албан тушаалаа хэрхэн урвуулан ашигласныг тогтоосон дүгнэлт хараахан араагүй гэж ойлгогдож байгаа.

УИХ-н гишүүн Д.Дамба-Очирын ахалж байгаа Оюутолгойн хөрөнгө орулалтын гэрээг шалгах УИХ-ын Ажын хэсэг саяхан байгуулагдаж, одоо л ажлаа эхлүүлж байгааг түүний өөрийнх нь соошл хуудсан дахь "Sponsored" мэдээллээс харж болно. Магадгүй, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж төвдөхгүйгээр АТГ болон бусад хуулийн байгууллагаас өмнө нь шалгаад гаргасан дүгнэлт байхыг үгүйсгэхгүй ч тэр талар яагаад нийтэд мэдээлээгүй вэ, мөн зэрэгцээд УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь ямар зорилготой вэ гэх асуулт урган гарч ирнэ.

Тэр тусмаа Хөрөнгө оруулалтын гэрээний үр дагавар, түүний хариуцлагын асуудлыг ярих гэж байгаа бол яагаад гарын үсэг зурснаар нь Ерөнхий сайд асан С.Баярыг шууд дуудаагүй вэ. Яагаад Сангийн сайд асан С.Баярцогтыг сая долларын дансны асуудлаар нь дуудав гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, эхлээд “эзэн” олж байгаад араас нь “хэрэг” олох гэсэн дарааллаар асуудал өрнөөд байгаа мэт хардлага төрөхүйц. Тэгэхээр хуулийнхны дараагийн гол нь ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнд нь Засгийн газрын албан тушаалтнуудаа эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласныг тогтоох явдал болж таарах нь.

Уг нь тодорхой байснаар нь долоон хаус, сая долларын дансыг мөшгиж, авлига авсан эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгаж, улмаар авлига, хөрөнгийн эх үүсвэр хаанаас гаралтайг тогтоочихвол авлигадсан этгээд хариуд нь юу авсныг тогтоох замаар хэрэг явдал өрнөх нь гэж олон нийт таамаглаж байв. Тэгвэл нэгэнт цагдан хорих тухай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр цаашид шалгахгүй нь ойлгомжтой болов уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ хэнд давуу эрх олгосон бэ?


Оюутолгойн ордыг хөдөлгөөнд оруулах хүртэл зургаан жил үргэлжилсэн маргааны гол шалтгаан нь Монголын Засгийн газар төслөөс хувь эзэмших эсэх, эзэмшвэл хэдэн хувь байх, хувь эзэмшихгүй гэвэл хэдий хэр ашгийг хүртэх, эсрэгээрээ хувь эзэмшвэл бүр ил үү их ашгийг яаж хүртэх тухай гудамжны тэмцэлдээ тулсан их мэтгэлцээн байлаа. Эцэст нь “ард түмний" тал дийлж, Үндсэн хууль дахь “газрын баялаг бүх ард түмний өмч байна” гэсэн заалт ялж, Монголын Засгийн газар 34 хувийг эзэмших улс төрийн шийдвэр гарч байлаа. Тухайн үед С.Баярын Засгийн газарт өгсөн нөхцөл нь энэ байв. Ийм нөхцөл дээр Засгийн газар Рио Тинтотой Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хамтдаа нэг завин дээр суусан юм. Оюутолгойн төсөл дээр зөвхөн Баяр, Баярцогт нарын ч биш үе, үеийн манай Засгийн газар Рио Тинтотой хамтрагч болох тэр нөхцөл өдгөө шалгагдаж буй нөхдүүдээс үл хамааран шийдэгдсэн хэрэг. Рио Тинто манай хамтрагч, энэ утгаараа “бусад” гэсэн тал байхгүй. Эдийн засгийн утгаараа хувьцааны 66 хувийг эзэмшиж буй тал тодорхой нөхцөлд “давуу" эрхтэй байх нь олон улсад мөрдөгддөг жишиг.

Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувиар Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын зардлаас өөрийн хувь эзэмшилд дүйх хэмжээгээр хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэхдээ тэр хэмжээний хөрөнгө оруулалт гаргах эдийн засгийн чадавх байгаагүй учраас нөгөө хамтрагчаасаа зээлж ирсэн. Энэ нь манай талын хүртэх ноогдол ашгийг хойшлуулж байгаа нь ч үнэн. Гэрээний энэхүү үр дагаврыг Монголын талд хохиролтой болсон гэж дүгнэх гэж байгаа бол энэ нь албан тушаал урвуулан ашиглаж, нөгөө талд давуу эрх олгосон үйлдэл үү, эсвэл бизнесийн зарчимд тулгуурласан тохиролцоо юу гэдгийг тогтоох ёстой болж таарна. Асуултын хариу аль талд гарахыг цаг хугацаа харуулах байх. Эцсийн дүндээ, “Рио Тинто” манай бизнесийн “хамтрагч" уу, эсвэл гэмт хэргийн “холбогдогч” уу гэдгийг тогтоох гэж байна.

С.Баяр, С.Баярцогт, тэрчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараагийн шат болох далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан Ч.Сайханбилэг нарын буруутай эсэхээс үл хамаараад энэ бүхний цаана эрх ашиг нь хөндөгдөх Рио Тинто цаашид ямар хариу үйлдэл үзүүлэх нь монголчуудад хамгийн их хамаатай асуудал юм. Авлигын, албан тушаалын гэмт хэргийн холбогдогч болж дуусах уу, асар том бүтээн байгуулалтын хамтрагч хэвээр байх уу гэсэн асуултад л АТГ хариу өгөх бололтой.

Өглөөний сонин
З.Боргилмаа

  Home plaza төвийн зүүн хойд уулзварын замыг хаалаа
Home plaza төвийн зүүн хойд уулзварын замыг хаалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​