fbpx Шинэ сайд нар ажлаа юунаас эхлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 34 секунд

Шинэ сайд нар ажлаа юунаас эхлэв?

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, 10 сайд шинээр томилогдсон. Сайд нар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ажилдаа орлоо. Давхар дээлтэй, туршлагатай сайд нар томилогдсон учраас “танилцах дадлага” гэж байхгүй гэдгийг онцолж буй билээ.

Хүний эрхийн төлөө ажиллана

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан анхны албан уулзалтаа ХЭҮК-ын гишүүдтэй хийжээ. Тэрбээр Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлэв. Цаашид төрийн бодлогын эцсийн зорилго нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа байх болно гэдгийг онцолжээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Боомт хариуцсан сайдын албыг түр хугацаанд хавсран гүйцэтгэхээр болсон билээ.

С.Бямбацогт Дарханы зам дээр очив

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн амралтын өдрүүдэд Дарханы замын ажилтай танилцжээ. Энэ үеэр тэрбээр “Бэрхшээлтэй асуудал нь цементний нийлүүлэлт. Автозамын ажилд өдөрт 1000 тонн цемент хэрэглэж байна. Гэтэл өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаа нь замын ажил хоцрох эрсдэлд хүргэж болзошгүй. Үүнд онцгойлон анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2022 ондоо багтаан хөдөлгөөн нээхийн тулд бүх шатандаа хичээн ажиллана” гэжээ. Мөн салбарын сайд хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч ажиллах, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, шуурхай ажиллах, гэрээгээр биелүүлэх үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, замын чанарт онцгойлон анхаарахыг үүрэг болгов.

Салбарынхаа төлөөлөл 900 гаруй хүнтэй уулзаж, амжив

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудын ажилтан албан хаагчидтай уулзжээ.

Уулзалтад дээрх байгууллагуудын 300 орчим удирдах болон бусад албан хаагчид биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй 600 орчим мэргэжилтнүүд цахимаар мэдээлэл солилцсон байна. Энэ үеэр Н.Учрал сайд “Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн энэ салбарт засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал тухай бүрв анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцолсон байна.

Д.Сарангэрэлийн ажиллах зарчим

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл анхны шуурхай хурлаа зарлан удирдлагын багт өөрийн байр суурь, ажиллах зарчмаа танилцуулан тодорхой үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг бол хүний төлөөх үйлс юм. Тиймээс энд ажиллаж буй төрийн албан хаагч өөрөө итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй байх учиртай. Энэ хандлагыг бий болгоход удирдлага, багийн дэмжлэг, уур амьсгал хамтын ажиллагаа чухал. Би хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй. Харин хууль журам зөрчих, алдаа гаргах, ажлаа хийдүүлэх асуудал гарвал хариуцлага тооцож таарна. Бусдаар бол төрийн алба тогтвортой байх ёстой. Багаараа үр дүнтэй ажиллаж тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Түгжрэлд хугацаа хэрэгтэй

Түгжрэлийн үе ид эхэлж буй цаг үед Ж.Сүхбаатар хот хариуцсан сайдаар томилогдоод буй. Өнгөрсөн өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оруулах зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх маргаан нэлээд өрнөсөн. Хязгаарлалттай өдрүүдэд түгжрэл 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Мөн иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор үргэлжлүүлэх явуулах саналыг 1111 төвд олноор ирүүлсэн байна. Тэгвэл уг асуудлаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Иймд ядаж есдүгээр сарын 10-ныг хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй" гэсэн байр сууриа илэрхийлээд байна.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй уулзжээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, улс даяар хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун анхны уулзалтаа Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, Ч.Даваабаяр Б.Даваадалай нартай хийжээ. Ерөнхийлөгчийн зүгээс хүнсний хувьсгал хийхэд нэн тэргүүнд малыг эрүүлжүүлэх шаардлагатай тул мал эрүүлжүүлэх бодлогын зөвлөл, ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлтэй байгаа талаар Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэхтэй санал солилцсон байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сургуулийн автобус өнөөдрөөс 17 чиглэлд үйлчлэхэд бэлэн болжээ
Сургуулийн автобус өнөөдрөөс 17 чиглэлд үйлчлэхэд бэлэн болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​