fbpx Монголын цэргийн алба хаагчид Курилын зэрэг маргаантай арлууд дээр сургуулилалтад оролцоогүй. Мушгисан мэдээлэл явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд

Монголын цэргийн алба хаагчид Курилын зэрэг маргаантай арлууд дээр сургуулилалтад оролцоогүй. Мушгисан мэдээлэл явуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.

"Энэ онд Монгол Улс Турк, АНУ, ОХУ, ХБНГУ, Япон улстай хамтарч цэргийн сургуулилалт явуулсан"

Тэрбээр “Олон нийтийн сүлжээгээр Батлах хамгаалахын салбарын гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон мэдээлэл явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуулилалттай холбоотой талцуулсан, улстөржүүлсэн мэдээлэл гарч байгаад албан ёсны хариулт, няцаалт өгөх зорилгоор тайлбар өгье.

Монгол Улсын Батлан хамгаалах яам нь цэргийн дипломат харилцааныхаа шугамаар 40 орчим улстай батлах хамгаалах хамтын ажиллагаатай байдаг. Мөн манай яам цэргийн хамтын ажиллагааны асуудал дээр нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хэлье.

Цэргийн сургуулилалттай холбоотой асуудлаа Батлан хамгаалах яам дэлхий нийт болон улс орнуудын хэмжээнд нээлттэй зарлаж явуулдаггүй. Энэ асуудал тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой.

Ер нь Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим улстай цэргийн сургуулилалтыг зохион байгуулдаг.

Тухайлбал, 2022 онд гэхэд Монгол, АНУ хоёр талын хамтарсан долоон сургуулилалтыг зохион явуулсан бол ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай ч хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна. Мөн гадаад оронд болж байгаа Индонез зэрэг энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа.

Эдгээр сургуулилалт оролцдог нь Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нөгөө талаар манай улс улс төр, дипломат шугамаараа аюулгүй байдлаа хангадагтай холбоотой. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа хадгалах зорилгоор сургуулилалтуудыг явуулж байгаа" гэлээ.

Үргэлжлүүлэн "Восток" сургуулилалтад энэ жил 15 орон оролцож байгаа бөгөөд Монголын цэргийн албан хаагчид энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивостокийн ойролцоох Сергеевский сургалтын төв дээр үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.

"Цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор сургалт явуулж байгаа"

Энэ тухай тэрбээр "Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүйг Та бүхэн мэднэ. Гэтэл Курилын арлууд зэрэг маргаантай байгаа арлууд дээр Монголын цэргийн алба хаагчдыг сургуулилалтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй.

Монголчууд цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх болон хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, бусад орнуудтай харилцах суралцах зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа" хэмээн мэдэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам, эрчим хүч, шатахууны тогтвортой хангамжтай холбоотой асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцана

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​