fbpx Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 8 секунд

Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Судалгааны дүнг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан.

- Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногт Тээврийн цагдаагийн алба анхаарал хандуулж, өргөн бүрэлдэхүүнээр ажилласны дээр жолооч нар шаардлага биелүүлж, дугаарын хязгаарлалтын дагуу зорчиж, иргэдийн хөдөлгөөнд оролцох ухамсар дээшилсний хүчинд энэхүү ажил үр дүнтэй өндөрлөснийг энд онцлон дурдъя. Дугаарын хязгаарлалт эхэлсэн бямба гарагт хамгийн олон буюу 283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол бусад өдрүүдэд 237-273 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан нийт замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ хэмээн өгүүллээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байх жишээтэй. Түүнчлэн 2021 онд 625 мянган зөрчлийн дагуу цахимаар торгууль ногдуулсан бол энэ оны эхний найман сард 560 мянган зөрчил илрүүлж, торгууль ногдуулжээ. Торгууль төлөлт тун чамлам хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд авто машины бүртгэлийг төгөлдөржүүлж, татвар, оношилгоотой уялдуулах шаардлагатай байна гэж Нийслэлийн Засаг дарга дүгнэсэн. Машин унана гэдэг зардал, мөнгө зарцуулахаас аргагүй хэрэглээ болсныг нийт олонд ойлгуулахын чухлыг ч мөн тодруулсан юм.

Цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийг тодорхой болгох, дугаарын хязгаарлалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, дугуй, скүүтер, мопед зэрэг дугуйт тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг дэмжих, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг хангах, хязгаарлалтын бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх, тус бүс дэх авто зогсоолыг төлбөртэй болгох, тус бүсэд зорчих шаардлагатай авто машинуудын талаарх мэдээллийг ил тод өгөх, цахим хяналтыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн уулзварыг хоёр түвшинд шилжүүлж, хөдөлгөөн зорчилтыг нэмэгдүүлэх зэрэг саналыг иргэд болон мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хөдөө, орон нутгийн 100 гаруй мянган иргэд тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотод бүртгүүлсэн байх магадлалтайн дээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хугацааг үдшийн 20:00 цагаар тогтоосон нь оновчтой биш гэдгийг дээрх судалгаа харуулсан байна. Учир нь 20:00 цагт хөдөлгөөн сийрэг болохгүй байгаа нь энэ удаагийн дугаарын хязгаарлалтын үеийн судалгаанаас харагджээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа гардуулан өгөв
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа гардуулан өгөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​