fbpx Цэцэрлэгийн багш аав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 15 секунд

Цэцэрлэгийн багш аав

“Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ.

Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар дуу шүлэг зааж, хооллож ундалсан, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж сэрээж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан ч ядарсан гэж огт бидэнд уурлахгүйгээр “Сайхан амраарай” гэж хэлээд хүүхдийг минь бидэнд хүлээлгэж өгөх энэ хүмүүс бол цэцэрлэгийн багш нар. Бидний хүүхэдтэй хамт цэцэрлэгийн багшийн жилийн 200 хоног ингэж өнгөрдөг. Ганцхан миний хүүхдийн төлөө биш түмний олон хүүхдийн төлөө биеэ зориулдаг эрхэм энэ мэргэжлийг ихэвчлэн эмэгтэй хүмүүс эзэмшсэн байдаг. Тэгвэл манай сонин энэ дугаартаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн багш О.Чингэлийг онцоллоо.

Тэрээр 1992 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Дээрээ нэг эгчтэй, доороо гурван дүүтэй. Тиймээс дүү нараа асрах, гэр орноо цэвэрлэх зэргээр аав ээждээ тусалдаг байж. Энэ дадал хэвшил нь цэцэрлэгийн багшаар ажиллахад дэмтэй байдаг. О.Чингэл цэцэрлэгийн багш болохоосоо өмнө олон нийтийн цагдаагаар ажиллаж байжээ. Харин мэргэлээ сольсон тухайгаа ярихдаа “Манай эхнэр цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Эхнэр маань ажилдаа яваад ирэх бүртээ ангийнхаа хүүхдүүдийн талаар хөгжилтэй, сонирхолтой зүйлсийг ярьдаг байсан. Мөн эхнэрийнхээ ажилд тусалж хүүхдүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлдэнэ. Энэ нь миний сонирхлыг ихээр татаж Эрдэнэт хотын сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын төвийг зорьсон юм. Ингээд 2019 онд төгсөж, 2021 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумынхаа 21 дүгээр цэцэрлэгт эхнэрийн хамтаар ажиллаж байна. Бидний хувьд 4 настай нэг охинтой” гэсэн юм. О.Чингэлийн хувьд хүүхүүдтэй хамт ажиллах нь сайхан санагддаг. Мөн хүүхдүүдээс эрч хүч, энерги авч амьдардаг гэсэн юм. Энэ тухай “Яг л миний охин шиг, дүү нар шиг санагдаж хайрлаж ханддаг. Жижигхэн энэ хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрдөг. Эрэгтэй хүмүүс гэхээрээ л хүүхдэд ширүүн, ууртай, муухайн ханддаг юм биш. Харин ч эсэргээрээ болов шүү дээ” гэж байсан юм. Эцэг эхчүүдийн хувьд анх удаа эрэгтэй цэцэрлэгийн багш харж байна гэж түүнийг их дэмждэг байна. Мөн түүний хамгийн сайн зөвлөх, туслах, дэмжигч нь түүний эхнэр ажээ. Гэхдээ цэцэрлэгийн багшийн ажил хүнд. Мэргэжилдээ дуртай хүний л хийх ажил гэдгийг ч энэ үеэр тэр хэлж байсан юм. Түүний хувьд ангийнхаа хүүхдүүдийг өвдөөд явахаар санаа зовоод байдаг гэж ярих нь үнэхээр л энэ мэргэжилдээ дуртайг илэрхийлж байлаа.

Монголын нийгэмд тэр дундаа бага боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчний жендэрийн тэгш байдал алдагдсан. Үүнээсээ үүдэж зарим нэгэн боловсролын мэдлэг олгогдохгүй тохиолдол ч байдаг. Тухайлбал, эрэгтэй цэцэрлэгийн багш тэдэнд аав шиг дотно мэдрэмж төрүүлж аавтайгаа ойр дотно харилцах боломжийг илүү олгодог байна. Мөн бүтээлч сэтгэлгээ болон техник сэтгэлээ сайтай учраас хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэхэд илүү дөхөм байдаг ажээ. Мөн эрэгтэй хүн цэцэрлэгийн багш болох нь ажлын байр сайтайгаас гадна ажилд орох давуу тал болдог байна. Цэцэрлэгийн багш зөвхөн эмэгтэйчүүдийн мэргэжил биш юм.

“МУБИС-ын СӨБ-ын сургуулийн багш, боловсрол судлалын доктор Ц.Золзаяа: 1000 оюутны 3-4 нь эрэгтэй хүүхэд байдаг

-Манай МУБИС-д элсэн ирж байгаа хүүхдүүдийн хувьд ихэвчлэн эмэгтэй хүүхэд байдаг. Нэг жилийн элсэлтэд ихдээ гэхэд гурван хүүхэд л ирдэг. Энэ хүүхдүүдийн хувьд ээж, эсвэл эгч, эмээ зэрэг ойр дотны хэн нэгэн нь цэцэрлэгийн багш эсвэл үнэхээр сонирхсон хүүхдүүд л байдаг. Харин эрэгтэй багш нарын хувьд төгсөөд ажлын байран дээр гарахад харьцангуй нэр хүнд сайтай. Мөн 2-3 жил ажиллаад удирдах албан тушаалын ажил хийх нь элбэг байдаг. Тухайлбал, боловсролын үнэлгээний төв эсвэл тус аймаг сумынхаа боловсролын газар гэх мэтэд ажиллах нь элбэг. Энэ жил манайд 800 гаруй оюутан суралцаж байна. Үүний 2-3 нь эрэгтэй оюутан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ш.Оюунтуяа:Цэцэрлэгийн багш бол мэргэжилдээ дуртай хүний хийх ажил

-О.Чингэл багшийн хувьд ажиллаад хоёр жил болж байна. Мөн манай цэцэрлэгийн анхны эрэгтэй багш. Бүх цэцэрлэгүүдийн хувьд жендэрийн тэгш байдал алдагдсан гэж хэлэхэд үгүйсгэхгүй байх. Цэцэрлэгийн багшийг сонгож сурах болон ажиллах эрэгтэй хүн ховор байдаг. Эрэгтэй багштай байх нь хүүхдүүд багшийгаа илүү анхаарах, сонсох, үгэнд орох зэрэг давуу талтай. Заримдаа хүүхдүүд “Ааваа” гэчихсэн явж байдаг. О.Чингэл өөрөө хүүхдэд хайртай, цэвэрч нямбай бүтээлч сэтгэлгээ сайтай багш. Тиймээс түүнтэй ажиллахад таатай байдаг. Цэцэрлэгийн багш бол мэргэжилдээ дуртай хүний хийх ажил.

Эцэг эхийн төлөөлөл Б.Мөнхбат: Эрэгтэй багштай харьцах нь аав нарт амар байдаг

-Миний хувьд гурван хүүхэдтэй, О.Чингэл багшийн ангид хүмүүждэг. Эрэгтэй багштай байх нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж өгдөг юм шиг санагдсан. Тухайлбал, том хүү маань цэвэр цэмцгэр байх, тоо бодох, уншиж бичих зэргийг сайн сурсан. Харин дунд хүүгийн маань хувьд модоор машин хийх мөн таван хошуу мал болон морь малын талаар илүү их мэдлэгтэй. Үүнээс харахад эрэгтэй хүүхдүүдэд эрэгтэй багш илүү ойрхон байж техник сэтгэлгээг нь хөгжүүлздэг юм шиг санагдсан.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын аварга О.Хангайгийн цолны мялаалга наадам энэ сарын 13-нд болно
Улсын аварга О.Хангайгийн цолны мялаалга наадам энэ сарын 13-нд болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​