Батлан хамгаалахын яаманд
09:00-10:30 цагт Энэтхэг улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг манай улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзана.
"Чингис хаан" олон улсын нисэх буудалд
10:40 цагт Тайланд улсын Бангкок хотноо болсон Хөгжөөн дэмжигчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний "Team cheer coed Lv3" төрлийн аварга болсон хүүхдүүд эх орондоо ирнэ.
"Виста Оффис"-т
11:00 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны байранд
11:00 цагт багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
11:20 цагт Энэтхэг улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.
Зайсанд
12:45 цагт Монгол, Энэтхэгийн найрамдлын сургуулийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон бусад төлөөлөл оролцоно.
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-д
14:00 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 27 дахь өдрийг угтан "Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж" лекц болно.