fbpx Д.Батсүх: Хөрш орнуудад тохиолдсон цаг үеийн байдал болон цар тахлын нөлөөнөөс үүдэн тендерт оролцох аж ахуйн нэгж цөөн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 22 секунд

Д.Батсүх: Хөрш орнуудад тохиолдсон цаг үеийн байдал болон цар тахлын нөлөөнөөс үүдэн тендерт оролцох аж ахуйн нэгж цөөн байна

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, долоодугаар сараас эхлэн дагаж мөрдөж буй юм.

Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дээрх чиглэлээр болон бусад холбогдох мэдлэг олгох сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн болон дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албан хаагчид, мэргэжилтнүүд оролцов. Түүнчлэн НЗДТГ, Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд илтгэл тавьсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг санаачлан ажиллаж байгаа. Аливаа зүйл, тэр дундаа төрийн ажил, үйлчилгээ, тендер, төсөл хөтөлбөр ил тод байна гэдэг чухал. Ил тод байдалд уялдуулж, төрийн үйлчилгээг үзүүлэх учиртай. Иймд өнөөдрийн сургалт цаг үеэ олсон зөв сургалт гэж бодож байна.

Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, томоохон цогцолбор. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжиж, төсөв хөрөнгийн хэмжээ өсөн нэмэгдэх ёстой. Ингэснээр нийслэлд тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах, дутагдаж байгаа байгууламжуудыг богино хугацаанд чанарын шаардлагад нийцсэн, гүйцэтгэл өндөртэйгөөр хүлээлгэн өгч, нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ.

Мөн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа 30 жилийн турш ужгирсан, буруу төлөвлөлтийг шийдэж чадна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь улс орны хэмжээнд зарлаж буй тендер, төсөл арга хэмжээг оролцогчдод илүү ойлгомжтой болгож, мэргэжилтнүүд та бүхэнд хурдтай ажиллах боломжийг нээж өгч байгаа. Та бүхэн шударга ёсны дуу хоолойд нийцүүлэн ёс зүйн өндөрлөгөө барьж ажиллах ёстой.

Цаашдаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал та бүхний гаргаж байгаа шийдвэртэй салшгүй холбоотой гэдгийг ямагт ухамсарлаж, хотынхоо хөгжлийн төлөө, иргэдийн сайн сайхан, хүрээлэн байгаа орчны амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө бүгд хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Сангийн яамны Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:

-Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах үүднээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Нийгэмд, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах үүднээс тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталж, долоодугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж буй уг хуулийг танин мэдүүлэх сургалтыг өнөөдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд өмнө нь төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулж байж материалаа илгээдэг байсан бол одоо 0.5 хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулахаар шинэчилж, дөрөв дахин бууруулсан. Мөн гүйцэтгэл нь он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд гэрээний үнийн дүнгийн таван хувьтай гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг байсан бол одоо тухайн онд санхүүжих үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргахаар заасан байгаа. Ийнхүү аж ахуйн нэгжүүдэд учирдаг хүндрэлтэй асуудлыг шийдэж, хөнгөлөлт үзүүлэхээс гадна тендерийг хурдан зохион байгуулахад чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Үүнийг дагалдаад Сангийн сайдын тушаалаар журам зааварт өөрчлөлт орсон хэмээсэн юм.

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтад хамрагдаж байна. НЗДТГ, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Авлигатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтран оролцож, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт хийж байна.

2022 оны хувьд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа хуулийн дагуу өрнөж буй ч тухайн ондоо санхүүжүүлж амжихгүй он дамжих магадлалтай хөрөнгө оруулалтууд гарч байгаа юм. Мөн хөрш орнуудад тохиолдсон цаг үеийн байдлууд, цар тахлын нөлөөнөөс үүдэн зарласан тендер болоод төсөл хөтөлбөрүүдэд оролцох аж ахуйн нэгж цөөн байгаа зэрэг бэрхшээлүүд тохиолдож буй”-г Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батсүх тодотгож байлаа.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр:

-Худалдан авах ажиллагааны салбар үүсэн байгуулагдсанаас хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн энэ онд тус салбарт хуулийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн. Энэхүү хуулийн шинэчлэлт болоод худалдан авах ажиллагааны онцлогоос таниулах сургалтыг нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдэд хууль танин мэдүүлэх, сурталчлах сургалт зохион байгуулж байна.

Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор худалдан авах ажиллагааны шинэчлэлийг мэргэжилтнүүд төдийгүй байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулж байгаа нь сайн хэрэг гэв.

Л.Энх-Амгалан: Багш нарын хуурамч дипломыг шалгах явцад төрийн яамнаас бичиг баримт, компьютерын хард алдагдсан
Л.Энх-Амгалан: Багш нарын хуурамч дипломыг шалгах явцад төрийн яамнаас бичиг баримт, компьютерын хард алдагдсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​