fbpx Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зургаа дахь рейнжер төрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 18 секунд

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зургаа дахь рейнжер төрлөө

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зургаа дахь рейнжер төрлөө.

Анхны шанг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг 2002 онд татаж байсан бол 2022 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа дугаар ангийн ахлах ахлагч Хүрэлбаатарын Эрдэнэдаваа Монгол Улсын зургаа дахь рейнжер болж чадав.

Түүнтэй АНУ-ын Рейнжерийн сургуулийн сорилтуудын тухай, хэрхэн давж гарсан тухай ярилцсанаа хүргэе.

- АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилтай төгссөнд тань баяр хүргэе. Сургуульд хамрагдахын тулд өөрийгөө өмнө нь бэлтгэж байв уу?

- Баярлалаа. Тусгай хүчний цэргийн командлалаас “АНУ-ын Рейнжерийн сургуулийн хуваарь ирсэн. Та өөрийгөө тэнцэнэ гэж бодож байна уу, оролцох уу” гэсэн санал дэвшүүлэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Хэлний бэлтгэлгүйгээр өнгөрсөн 4 дүгээр сард рейнжерийн өмнөх сургалтад хамрагдсан. Шаардлагатай гэж үзвэл хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой л доо. Харамсалтай нь рейнжерийн өмнөх сургалтад хамрагдаж байхдаа хөлийн хуруугаа гэмтээж, арга буюу завсарлага авч, эмчлүүлсэн. Хэрэв бага хэмжээний гэмтэлтэй бол завсарлага авч, эмчлүүлээд дараагийн сургуульд нь хамрагдах боломжтой гэсэн үг. Ингээд зургаадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл 62 хоногийн хугацаатайгаар АНУ-ын Рейнжерийн сургуулиа амжилттай дүүргэж, төгссөн.

- Мэдээж сургуулийн сорилтууд маш хүнд гэлцдэг, төгсөхөөсөө илүү унах нь олон гэдэг шүү дээ...

- Тэгэлгүй яах вэ. АНУ-ын цэргийн алба хаагчдаас гадна гадаад орны долоон оюутан байсан. Монгол, Колумб, Катар, Филиппин, Тайланд гээд. Тэдгээр гадаад орны цэргийн алба хаагчдаас амжилттай төгсөж чадсан нь миний бие. Нэг нь давтан сургалтад хамрагдаж, бусад нь нутаг нутаг руугаа буцсан. Мэдээж дэлхийн орнууд шилдгийн шилдэг гэсэн цэргийн алба хаагчдаа илгээсэн ч сорилтуудыг нь давж төгсөнө гэдэг хамгийн хэцүү. Америк цэргүүдийн гэхэд 60 хувь нь төгсөж чаддаг юм билээ. Надад бол төгсөхөөс өөр зам байгаагүй.

Нэгдүгээрт, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн итгэл. Хоёрдугаарт, дараа дараагийн залгамж халааныхаа замыг нь хаачихгүй юм сан гэдэг хариуцлага. Хэрэв тухайн орноос ирсэн цэргийн алба хаагчид сорилтдоо унаад байвал дараа дараагийн элсэлт авахаа зогсоодог хатуу дүрэмтэй.

зураг

- Сургуулийн сорилтуудын онцлогоос дурдахгүй юу?

- Гурван үе шаттайгаар явагддаг. Үүний өмнө шаардлагатай гэж үзвэл хэлний бэлтгэлд, үргэлжлүүлээд рейнжерийн өмнөх сургалтад заавал хамрагдана. Нэгдүгээр үе шатад нам дор газарт тасгийн тактик, жижиг бүлгээр үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаар үе шатад хад хавцал уулархаг газар районд салааны түвшинд үүрэг гүйцэтгэнэ. Гуравдугаар үе шатад намаг, усанд байлдааны ажиллагааг удирдан явуулах салааны түвшинд үүрэг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд алдаа гаргавал хасагдана. Ялангуяа, сум алдах, аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчих, сахилга, хариуцлагын алдаа гаргавал хасагдана.

Бүлэг, тасгаар үүрэг гүйцэтгэж байгаа учраас багийн ажиллагаа хамгийн чухал. Тэр багийн амжилтыг хойш татаж, алдаа гаргахгүй төлөө цэргийн алба хаагчид хүн нэг бүрийн үүргээ мадаггүй биелүүлэхийн төлөө маш их уйгагүй хичээнэ. Өдөрт дунджаар хоёр цаг л унтдаг гээд бодохгүй юу.

- Танд хамгийн хэцүү санагдсан даалгавар нь юу вэ?

- АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжааг 2018-2019 онд төгссөн маань их туршлага боллоо. Юу гэхээр энэ дамжаагаар АНУ-ын цэргийн тактик, жижиг бүлгийн талаар суралцсан учраас дөхөмтэй байсан гэж хэлж болно. Мэдээж сорилт бүр хүнд бөгөөд хамгийн амаргүй нь гэвэл уулархаг газар районд үүрэг гүйцэтгэх бас нойр, хоолгүй явах нь байлаа. Нөгөө талдаа сургуульд хамрагдаж байгаа цэргийн алба хаагчдын дундаж нас 22-24 байдаг юм байна. Миний хувьд 30 нас дөнгөж гараад энэ сургуульд хамрагдсан болохоор хөгшин оюутандаа орж байсан шүү.

зураг

- Зүүн мөрөн дээрээ рэйнжер тэмдгээ зүүлгэж байхдаа юу бодогдож байв?

- Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид дэлхийн аль ч орны цэргийнхнээс дутахгүй гэдгийг л харуулахыг зорьсон. Зорилго минь биелсэнд маш их баяртай байна. Намайг дэмжиж явуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, ангийн удирдлагадаа талархаж байна. 2021 онд АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэж, надад харамгүй зөвлөгөө өгсөн онжав болох сургагч ахлагч А.Мөнгөншагай, ахмад Г.Жавхлантөгс хоёртоо ч баярлаж байна.

Төгсөлтийн баяр дээр “Монгол цэрэг Хүрэлбаатар” гээд эх орноороо, бас аавынхаа алдраар дуудуулж зогссон нь юутай ч зүйрлэшгүй бахархам агшин байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дахь рейнжер бөгөөд хоёр дахь рейнжер ахлах ахлагч болж чадсандаа баяртай байна.

- Зэвсэгт хүчнийхээ эгнээнд хэзээ элсэж байсан бэ?

- 2009-2010 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас эхлүүлсэн. Энэ хугацаанд 2018-2019 онд АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжаа, АНУ-ын Шүхэр десантын дамжаа, 2021 онд АНУ-ын Шүхрийн хэт өндрийн чөлөөт уналтын дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

- Таны залгамжийг авах залуус хэр олон байна гэж хэлэх вэ?

- Олон гэдэгт итгэдэг. Монгол цэргийн гайхамшигт түүх энх цагт ч гүйцэтгэж буй үүрэг, тэсвэр хатуужил, эр зоригоороо давтагдаж байх ёстой. Бэлтгэгдсэн цэргээс илүү хүчтэй зэвсэг гэж байхгүй гэдэг шүү дээ. Түүн шиг залуу офицер, ахлагч нар өөрийгөө шат дараатай бэлтгэж, ажил албандаа ур чадвар, хүсэл тэмүүлэл, зорилго чиглэл, идэвх оролцоогоороо манлайлах ёстой.

зураг

Ахлах дэслэгч Д.БОЛОР

Б.Баасандорж: Дипломын 724 зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Буруутай нь тогтоогдвол субъектүүдийг зарлана
Б.Баасандорж: Дипломын 724 зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Буруутай нь тогтоогдвол субъектүүдийг зарлана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​