fbpx Их Британийн шинэ эмэгтэй Ерөнхий сайдын тухай 11 баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 40 секунд

Их Британийн шинэ эмэгтэй Ерөнхий сайдын тухай 11 баримт

Их Британийн Консерватив нам Гадаад хэргийн сайд Лиз Трассыг тус улсын шинэ ерөнхий сайдаар зарлалаа. Ийн түүнийг өнөөдөр буюу мягмар гарагийн үдээс хойш Их Британийн Хатан хаан Элизабет II албан ёсоор ерөнхий сайдаар томилох юм. Их Британийн шинэ эмэгтэй Ерөнхий сайдын тухай арван баримтыг хүргэж байна.

1.Лиз Трасс бол Их Британийн улс төрийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй удирдагч юм. Намын 142 мянган гишүүний 81 мянга гаруй нь буюу 57 хувийн саналаар түүний өрсөлдөгч тус улсын Сангийн сайд асан Риши Сунакыг ялжээ. Гэхдээ энэ нь хамгийн бага саналаар ерөнхий сайд болсон тохиолдолд тооцогдож байгаа юм.

2.Тэрбээр парламентын гишүүнээр 12 жил, сайдаар найман жил ажилласан. Ингэхдээ гурван өөр ерөнхий сайдын Засгийн газарт тасралтгүй ажиллажээ.

3.Гишүүн болсноос дөрвөн жилийн дараа Лиз танхимынхаа хамгийн залуу сайд болсон юм. Тодруулбал, тэрбээр Дэвид Камероны Засгийн газарт Байгаль орчны яамны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Үүнээс хойш Тереза Мэй, Борис Жонсон нарын засгийн газрын удирдах түвшинд үргэлжлүүлэн ажилласаар ерөнхий сайд болсон нь энэ юм.

4.Гадаад хэргийн сайдын хувиар дэлхийн удирдагчдад танигдсан эмэгтэй улс төрч юм. Лиз АНУ-тай өмнөх ерөнхий сайдуудаас ч илүү онцгой харилцан, хамтран ажиллана гэдгээ өмнө нь мэдэгдэж байв. Тиймээс түүний хамгийн сайн, дотны “нөхөр” нь Америк байх бололтой.

5.Тэрбээр Их Британи болон Европын холбооны ширүүн тэмцлийн үед ажиллаж, гаргасан хууль тогтоомж нь олны шүүмжлэлийг хүртэж байлаа.

6.Өөрийг нь ямар ч албан тушаалд томилсон хурдан хөрвөн, чадварлаг ажиллах чадвартай Лиз “улс төрийн хамелеон” хочтой аж.

7.Тэрбээр 2010 онд парламентын гишүүнээр сонгогдсоны дараа түүний намын нэр хүнд өсөж эхэлсэн байдаг.

8.Тэрбээр Оксфордын их сургуульд сурч байхдаа төвийг сахьсан Либерал Ардчилсан сурагчдын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байлаа. Мөн тухайн үед хаант засаглалыг устгахыг дэмжиж байсан аж. Оскфордын их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан.

9.Лиз Трасс зүүний баримтлалтай гэр бүлд төржээ. Түүний хүүхэд нас ээжийнхээ хамт цөмийн зэвсэг болон Маргарет Тэтчерийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, жижиг муж улсыг хамарсан эдийн засгийн шинэчлэл дунд өнгөрсөн байна.

10.Лиз Трасс 47 настай. Түүний нөхөр нь нягтлан бодогч. Тэд хоёр охинтой. Оскфордод төрөөд Шотландад өссөн.

11.Их Британийн бүтээмж буурч байгааг сануулсан “Britannia Unchained” номыг 2012 онд хамтран бичжээ. Тус номонд Их Британийн залуу хөл бөмбөг, поп хөгжим илүүтэй сонирхож, ажиллах сонирхол болоод чадамж маш муу байгаа тухай шүүмжлэн бичсэн байдаг аж.

Ерөнхий сайдаар зарласны дараах илтгэлдээ Лиз Трасс “Татварыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Консерватив нам 2024 онд ч ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Түүнийг эрчим хүчний хурдацтай хямрал хүлээж байна. Иргэд болон үйлдвэрлэгчид эрчим хүч болон байгалийн хийн үнийн огцом өсөлттэй нүүр тулж, энэ нь инфляцийг нэмэгдүүлж, улмаар Их Британийг эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй байгаа юм. Эдгээрийн эсрэг яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухайгаа Лиз өөрийн улсын нэгэн өдөр тутмын сонинд ярьжээ.

Эргэн сануулахад тус улсын өмнөх ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы үеэр төрийн ордондоо архидан согтуурсантай холбоотой дуулиан, сөрөг хүчний болон өөрийн намын гишүүдийн эсэргүүцлийн улмаас огцрохоо зарласан юм.

Эх сурвалж:. https://www.npr.org/, time.com, politico

Иран улс ижил хүйстэн хоёр эмэгтэйд цаазын ял оноолоо
Иран улс ижил хүйстэн хоёр эмэгтэйд цаазын ял оноолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​