fbpx Б.Сарантуяа: Төрсөн өдрөө уран бүтээлийн баяр болгон тэмдэглэснээр шинэ эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
7 минут 9 секунд

Б.Сарантуяа: Төрсөн өдрөө уран бүтээлийн баяр болгон тэмдэглэснээр шинэ эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд 48 нас хүрнэ. Хүний амьдралын 12 жилийг нэг үе гэдэг. Дуучин Сараагийн амьдралын нэг үе эхэллээ. Энэ амьдралын дөрөв дэх үеэ дуучин Сараа дуулиантай угтаж байна. Зууны манлай дуучин уламжлал ёсоор үзэгч, фэнүүдтэйгээ төрсөн өдрөө цуг тэмдэглэж, тоглолтоо хийнэ. Хэзээд олны анхаарлыг татдаг дуучин хатагтай, амьдралынхаа тухай өгүүлэх "Зууны дуу хоолой. Би Сараа” номын баяраа давхар тэмдэглэнэ.

 

Дуучин Сарааөөрийг нь сайн дуучин болж, Монголын рок попод нэг сайн дуучин мэндэлснийг зарлан тунхаглаж, 1995 оны дөрөвдүгээр сарын 21, 22-нд УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан "Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо "Saraa’s Music Production” нэртэйгээр 23 жилийн дараа дахин үзэгчиддээ толилуулах гэж байна. 

 

МУГЖ дуучин Б.Сарантуяатай тоглолтынх нь ярилцлаа. 

 

-Таны төрсөн өдрийн тоглолт үзэгч, фэнүүдийн хувьд хүсэн хүлээдэг баярын нэг болоод байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

 

-Төрсөн өдрийн баяраа 2000 оноос хойш эрхэмсэг үзэгч, фэнүүдтэйгээ 10 дахь удаагаа цуг тэмдэглэх гэж байгаадаа их баяртай байна.

 

Нэгдүгээрт, энэ бол тэр чигээрээ амьд тоглолт байх болно.Тоглолт хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг нь театрчилсан тоглолт. Хоёрдугаар хэсэгт шинэ болон хит дуунуудаасаа хуваалцана. Хоёрдугаарт, миний 25-хан настайдаа тоглож байсан "Инээмтгий хүн” театрчилсан тоглолтыг үзсэн цөөн тооны хүмүүс л байгаа. Тэгэхээр дахин тайзнаа амилуулж, орчин үеийн хэв маяг шийдлүүдийг оруулж хийх гэж байгаа юм. 1995 онд "Инээмтгий хүн” тоглолтыг On’n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаа "Skin Entertainment” хариуцан ажиллаж байна.

 

Театрчилсан тоглолт нь нэг сэдэв барьсан байдаг. Мэдээж хэрэг энэ нь хайрын сэдэв байх болно. Ердийн тоглолтыг бодвол илүү сонирхолтой, үйл явдалтай байх юм. Тиймээс УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, амьд хөгжмийн "Random” хамтлаг оролцоно. Тоглолтын ивээн тэтгэгчээр "Жигүүр гранд групп” ажиллаж байгаа. Ер нь энэ тоглолт нь "миний даван туулсан амьдралын зам зөв байж дээ” гэж өөртөө хэлэх боломж гэж бодож байна. 

 

-Таны амьдралын тухай өгүүлэх "Зууны дуу хоолой. Би Сараа” намтар роман ном хэвлэгдэн гарчээ. Энэ номынхоо талаар танилцуулаач? Яруу найрагч Р.Эмүжин бичсэн байсан.

 

-Энэхүү намтар романыг анх 2015 онд бичихээр болж, нэг сэтгүүлч бүсгүйд санал тавьж байсан юм. 2016 оны намар би "30 жилийн ойн тоглолт”-оо хийхээр төлөвлөсөн байсан боловч тодорхой шалтгааны улмаас ном маань хэвлэгдэж гараагүй.

 

Ингээд яруу найрагч Р. Эмүжин найз минь миний авралын од болсон. Р.Эмүжинтэй би 1998 оноос хойш нөхөрлөсөн.Тэр миний амьдралын амжилт, уналт, жаргал, зовлон бүхий л цаг үеийн гэрч.Р.Эмүжин ч мөн нэг удаа "Би Сараагийн фэн биш. Гэхдээ би Сараагийн амьдралынх нь зарчим, зан араншингийнх нь фэн байж болох юм” гэж байсан. Тэгэхээр яах аргагүй Р.Эмүжин бол миний амьдралын найз.

 

Анх би яагаад Р.Эмүжинд санал тавиагүй гэхээр найз нь найзыгаа хөндлөнгөөс бичихэд их хэцүү байх гэж бодож байсан. Гэхдээ түүний бичсэн "Хөх сарны явдал” романыг уншаад маш таалагдсан. Яруу найрагч хэр нь үргэлжилсэн үгийн зохиолыг маш сайн бичсэн байсан, бичилт нь орчин үеийн, энгийн, сонирхолтой санагдсан. Тиймээс би найздаа хандсан.

 

-Ном их олон зурагтай, мөн хуудас бүр нь өнгөтөөр хэвлэгджээ. Өндөр үнээр бүтсэн байх?

 

-Тийм ээ, ном маш өндөр үнээр бүтдэг юм байна. Чамгүй их зардал гарсан, бүгдийг үнэгүй хийнэ гэж байхгүй шүү дээ. 2013 оны төрсөн өдрөөр маань”Хөх Монгол принтинг” компани миний уран бүтээлийг ивээн тэтгэнэ гэж амлаж байсан. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд номыг маань бүгдийг нь хэвлэж гаргаж өгсөн, Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Мөн "Гоёо” брэнд болон "Очир ундраа” групп өгөөмөр гараа сунгаж, номын ивээн тэтгэгчээр ажилласанд маш талархалтай байгаа.

 

Номоо хэвлүүлчихээд гэртээ авчраад яахаа мэдэхгүй хэсэг бодсон. Өөрийнхөө хувийн амьдралаа лангуун дээр тавиад зарна гэхээр бас их сонин. Тиймээс орон нутагт фэнүүддээ зориулж дуулж өгөөд, номын баяр хийхээр шийдсэн. Ингээд саяхан гуравдугаар сард Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Цогтцэций, Мандалговьд фэнүүддээ зориулсан VIP тоглолтуудыг хийж, номын баяраа хийсэн байгаа. 

 

-Одоо болох тоглолтын үеэрээ мөн номын баяр хийнэ гэж байсан. Тоглолтын аль хэсэгт хийх вэ?

 

-Тоглолтын өмнө, дундуур нь хүмүүс номоо худалдаж авах боломжтой. Мөн тоглолтын дундуур 20 минутын завсарлага болно. Энэ үеэр би болон яруу найрагч Р.Эмүжин нар гарын үсэг зурж, зургаа татуулна.

 

-Тоглолтын үеэр өөр ямар нэгэн задалж болох сюрприз байгаа юу?

-Тоглолтын хоёрдугаар хэсэгт би сүүлийн үеийн уран бүтээл болон хит дуунуудаа дуулна. "Амьдрал” киноны дуу хамгийн сүүлийн үеийн уран бүтээл байгаа. Мөн Voice шоугаар дахин алдаршаад буй "Хаврын ганц улиас” дуугаа дуулна. Энэ дашрамд хэлэхэд Voice тэмцээний дуунуудынх нь зохиогчийн эрх зөрчигдөж байгаа харагдсан. Нэг сюрприз гэвэл сүүлийн үед миний Оргилтой хамтран дуулсан "Чам руу над руу урсана” дуу залуучуудын дунд хит болоод байгаа талаар сонслоо. Тиймээс энэ дуугаа хоёр залуутай хамтран дуулна. Мөн өнөөдөр "Инээмтгий хүн” дууны маань клип цацагдаж, олон нийтийн хүртэл болж эхэллээ.

Ноолуурын үнэ Хөвсгөл аймагт хамгийн өндөр байна
Ноолуурын үнэ Хөвсгөл аймагт хамгийн өндөр байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​