fbpx Украины арми Орост эзлэгдсэн 400 км.кв нутаг дэвсгэрийг чөлөөлсөн тухай Зеленский зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 57 секунд

Украины арми Орост эзлэгдсэн 400 км.кв нутаг дэвсгэрийг чөлөөлсөн тухай Зеленский зарлав

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн ээлжит мэдэгдэлдээ тус улсын зэвсэгт хүчин Орост эзлэгдээд байсан Харьков мужийн 400 км.кв нутаг дэвсгэрийг чөлөөлсөн тухай зарлажээ.

“Энэ долоо хоногт бид Харьков мужаас сайхан мэдээтэй байна. Та бүхэн Украиныг хамгаалагчдын сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар мэдээллийг харсан байх. Хүн бүр манай дайчдаар бахархаж байгаа гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.

Харьков бол ОХУ-тай хиллэдэг муж бөгөөд мужийн төв Харьков хот дайны эхэн үед хэдэн сарын турш бөмбөгдүүлж байв.

Хэрвээ Зеленскийн өгсөн мэдээлэл батлагдвал энэ нь Украины армийн сөрөг довтолгооны томоохон амжилт юм. Гэхдээ гуравдагч эх сурвалжууд ч Украины амжилтыг баталж байна. Вашингтонд төвтэй ISW (The Institute for the Study of War) судалгааны хүрээлэн Украины арми сүүлийн өдрүүдэд фронтын шугам дээр томоохон ахиц дэвшил гаргасныг баталжээ.

“Украины зэвсэгт хүчин есдүгээр сарын 7-ны өдөр зүүн бүсийн Харьков мужийн Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрт санаанд оромгүй тактикийн амжилт гаргаж, хамгийн багадаа 20 км давшиж, 400 орчим хавтгай дөрвөлжин километр газар нутгийг чөлөөлсөн байна” гэж тус байгууллагаас мэдээлсэн юм.

Оросын тал Харьковт газар нутаг алдсан талаараа албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Харин Оросын албан бус эх сурвалжууд, цэргийн шинжээчид арми нь ухарсныг хүлээн зөвшөөрч, яаралтай хүч нэмэгдүүлэх шаардлагатай болсныг мэдээлж байна.

Энэ үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Киев хотод гэнэтийн айлчлал хийжээ.

Айлчлалынхаа үеэр тэр АНУ-ын засаг захиргаа Украин болон Оросын аюул заналд ойр байгаа Европын 18 орны батлан хамгаалах салбарт нийт $2 тэрбумын урт хугацааны тусламж үзүүлэх болсныг мэдэгдсэн байна.

Өчигдөр өглөө Германы Рамштайн дахь цэргийн баазад болсон хуралд оролцохдоо АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин $675 саяын зэвсэг техникийн тусламжийг Украинд нэмж үзүүлэх болсныг бас зарласан юм.

Уг багцад их буу, их бууны сум, Humvee хуягт автомашин, хуяглагдсан түргэн тусламжийн автомашин, танк эсэргүүцэх систем зэрэг бусад зэвсэг техникүүд багтжээ.

Ингэснээр Байдены засаг захиргааны Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ $15.2 тэрбумд хүрч байна.

Эх сурвалж: Reuters

Владивосток дахь Монголын хожил
Владивосток дахь Монголын хожил
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​