fbpx Ши Жиньпинийн Казахстанд хийх айлчлалын эргэн тойронд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 25 секунд

Ши Жиньпинийн Казахстанд хийх айлчлалын эргэн тойронд

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-нд Бүгд найрамдах Казахстан улсад айлчилна. Энэ нь Казахстан улс шинэ ерөнхийлөгчтэй болсны дараа тус улсад хийх анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Мөн энэ айлчлал Хятад, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болон хоёр улсын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээрийн 20 жилийн ой хүрээнд болж байна.Сүүлийн үед хоёр талын дээд түвшний харилцаа идэвхтэй сэргэж байна. Иймээс БНХАУ-ын даргын Казахстанд хийх айлчлал нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд түлхэц болно гэж шинжээчид онцолж байна. Энэ оны нэгдүгээр сард Казахстан улсад болсон улс төрийн дотоод хямрал болон “Шинэ Казахстан”-ыг цогцлоон байгуулах реформ зэрэг чухал үйл явдлуудад Хятадын зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн нь үүний илрэл юм.

Төрийн тэргүүн болон Гадаад хэргийн яамдын түвшний яриа хэлэлцээ, уулзалт, захидал солилцох, утсаар харилцах замаар хоёр орны харилцаа мэдэгдэхүйц эрчимжиж байна. Тодруулбал, Казахстаны ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал, Төв Азийн орнуудын удирдагчдын “Төв Ази-Хятад” болон БРИКС+ виртуал дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.Энэ оны хоёрдугаар сард хийсэн уулзалтаар хоёр орны удирдагчид "улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, өргөн хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлж, жинхэнэ сайн хөршийн харилцааг хөгжүүлэх" талаар тохиролцов.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэж буй бас нэг чухал баримт бол Казахстаны санаачлан хэрэгжүүлж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг (АХАИББХ) дэмжиж, үүнийг олон улсын байгууллага болгохыг Хятадын тал албан ёсоор дэмжсэн юм. Харин Казахстан "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлахаа илэрхийлж,Тайванийг БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа аажмаар цар тахлын өмнөх үе рүүгээ эргэн орж байна. Хилийн бүх шалган нэвтрүүлэх боомтууд хэвийн ажиллаж, авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Казахстаны бараа бүтээгдэхүүнийг импортолж эхэлсэн бөгөөд ачаа тээврийн салбарт ч эерэг өөрчлөлт гарчээ. Хятадад удаан хугацаанд үргэлжилсэн хатуу хөл хорионы улмаас хоёр талын ачаа тээвэр гацсан бөгөөд энэ оны тавдугаар сарын байдлаар ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3218 галт тэрэгт хүрч, долоон хувиар буурчээ.Казахстан БНХАУ-ын ГХЯ-тай хамтран чингэлэг тээврийн терминалыг цаг тухайд нь байгуулснаар хоёр орны төмөр замын шалган нэвтрүүлэх боомтуудад үүссэн асуудлыг шийдвэрлэсэн.Үүний үр дүнд Хятадаас Казахстаны 7000 орчим чингэлгийг татан авчээ. Харин одоогийн байдлаар өдөрт дунджаар 12-14 галт тэрэг хилээр гарч байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд заасан шаардлагатай нийцэж байна.

Хятад-Казахтсаны худалдааны эргэлтийн тухайд Казахстаны Сангийн яамны улсын орлогын хорооны мэдээлснээр, энэ оны нэгээс тавдугаар сард хоёр талын худалдааны хэмжээ 8.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Казахстаны экспортын хэмжээ 31 хувиар өсч, 5.1 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт нь 3.7 тэрбум ам.доллар болж, 20 хувиар өссөн тоон мэдээлэл байна. Харин Хятадын гаалийн мэдээлснээр, дээрх хугацаанд Казахстан, Хятадын худалдааны эргэлт 11.5 тэрбум ам.долларт хүрч, үүнээс Казахстаны экспорт 6.4 тэрбум ам.доллар, Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 5.1 тэрбум ам.доллар болжээ.

Аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухайд оны эхний хагаст ган хоолой үйлдвэрлэх, байгалийн чулуу боловсруулах нийт 120 сая ам.долларын өртөг бүхий хоёр төслийг эхлүүлсэн. 156 МВт хүчин чадалтай нийт 426 сая ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн логистикийн бааз, салхин цахилгаан станц ашиглалтад орлоо.

Мөн Хятад руу экспортлох барааны нэр төрлийг нэмэгдүүлэх ажлууд хийж байна.Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын эцсийн байдлаар Казахстаны хөдөө аж ахуйн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарах боломжтой болсон. Энэ хүрээнд Казахстаны 1046 ААН тус улсын зах зээлд гарах албан ёсны зөвшөөрлөө авчээ. Казахстан, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа газрын тос олборлох, экспортлох, цөмийн эрчим хүч зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байна.Одоогийн байдлаар Казахстанд Хятадын ААН-ийн оролцоотойгоор нийт 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай аж үйлдвэрийн эрчим хүчний төсөл, 772 сая ам.долларын хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байна. Мөн Алматы-Чэнду-Алматы (долоо хоногт хоёр удаа), Алматы-Өрөмч-Алматы (долоо хоногт нэг удаа) чиглэлд үйлдэх нислэгийг сэргээх тохиролцоонд хүрчээ.

Ши Жиньпиний айлчлалын үеэр соёлын төвүүдийг харилцан нээх асуудлаар холбогдох албаны хүмүүс хамтын ажиллагааны санамж бичиг, хэлэлцээнд гарын үсэг зурна хэмээн хүлээж байна.Торайгыровын нэрэмжит Павлодар хотын Техникийн их сургуулийн дэргэд БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн салбарыг нээх асуудлыг ярилцаж байна.Түүнчлэн энэ оны тавдугаар сард БНХАУ-ын ГХЯ-наас "Хятадын дэлхийн хэмжээний их, дээд сургуульд нэгдүгээр зэрэглэлийн мэргэжлээр" суралцаж буй казах оюутнуудыг Хятадад танхимаар суралцах зөвшөөрлийг өгчээ. Энэ хүрээнд оюутнуудыг хилээр нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүний солилцоо, бизнесийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор БНХАУ-ын зарим ангиллын виз олгох ажлыг сэргээв.

Энэ хичээлийн жилд Нанжины багшийн их сургууль Л.Н.Гумилёвын нэрэмжит Евразийн үндэсний их сургуультай хамтран давхар диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Казахстанчууд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, хятад хэлний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэв.

Ийн Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын өнөөгийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарыг хамарч эрчимтэй хөгжиж байна.Хоёр улсын харилцан ашигтай,бүх талын хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацааны туршид хөгжсөөр байх болно гэдгийг хоёр хөршийн удирдагчид удаа дараа онцолсон юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Их Британийн шинэ Засгийн газрын сайдуудын танилцуулга
Их Британийн шинэ Засгийн газрын сайдуудын танилцуулга
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​