fbpx “Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий” 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 33 секунд

“Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий” 

Монголын үндэсний бөхийн холбоог олон жил удирдсан Р.Нямдорж УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэд тахимаа өглөө. Дөрвөн жилд нэг удаа болдог Бөхийн холбооны хуралдаанаар удаа дараа улиран сонгогдож ирсэн энэ эрхэм энэ удаад аргагүйдээд тахимаа өгчихөв үү, Б.Бат-Эрдэнэ аварга нарын дундын тохироо байв уу гэдэг нь өнөө ч таамаг хэвээр байна. Учир нь “эртнээс өөрийнхөө галын хүнд Бөхийн холбоог өгөх гэж тэмцсэн Х.Баянмөнх аварга нарт өгөхгүй бол өөр хэнд ч яахав” гэсэн явган яриа биелэлээ олов уу. Ямартай ч Монгол үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ийн хуралдаанаар Монгол Төрийн наадамд 12 удаа түрүүлж дархлагдсан аварга, УИХ-д дөрвөн удаа сонгогдож дархлагдсан Түшээ Б.Бат-Эрдэнэ Бөхийн холбоог хойморлохоор болжээ. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баянмөнх аваргын талаас Бөхийн холбоог тэргүүлэх сонирхол ихээхэн байсан ч энэ удаад шаанс дутлаа гэх мэдээлэл цацсан. Энэ үеэр Х.Баянмөнх аваргын хүргэн А.Сүхбат гишүүн хуралдаанд таагүй хандсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. 

 

Ямартай өнгөрөгч 2017 оны 5 сарын 28-нд  ээлжит бус “Их Эе” нэртэй хурлыг Дархан аварга А.Сүхбат, Яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс хуралдуулсан. Энэ хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл дээрхи хурал  нь хууль бус байсан гэж үзээд хуулийн байгууллагад маргаан үүсгэн хандсан билээ. Учир нт А.Сүхбат тэргүүтэй хүмүүсийн удирдан явуулсан ээлжит бус “Их Эе”-ийн гэх хуралд Увс аймгийн аймгийн голдуу бөхчүүд хамрагдсан, “Их Эе”-ийн төлөөлөлөгч болж чадахгүй төлөөлөгчид оролцсон гэж үзсэн аж. Өнгөрөгч оны хуралдааны байдлаас харвал УИХ-ын эрхэм түшээ, дархан аварга А.Сүхбат энэ удаагийн хуралдаанд тийм ч дуртай байгаагүй нь ойлгомжтой. Ерөөсөө УИХ-ын гишүүн, Төр түшилцэж байгаа хүний хувьд Бөхийн холбооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь буруу гэж үзэж буй хүмүүс ч цөөнгүй бий. Энэ удаагийн хардлага дагуулсан “Их Эе”-ийн хуралдаанаар хэрвээ А.Сүхбат гишүүн ёс зүйгүй үйлдэл ил далд гаргасан бол маш том алдаа юм.

Мөнхүү А.Сүхбат гишүүнийг тус хуралдаанд таагүй хандсан гэж хардах нэг үндэслэл бий. Өнгөрөгч “Их Эе”-ийн хуралдаанаар тус холбооны тэргүүн Р.Нямдорж албаа сайн дураараа өгч буйгаа мэдэгдэж, нэрээ дэвшүүлээгүй бол Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Г.Эрхэмбаяр, заануудыг төлөөлж Ц.Магалжав нарыг Бөхийн холбооны тэргүүнд өрсөлдүүлэхээр болоход яг цагаа тулахаар бүгд нэрээ татсан. Ингээд ямар ч өрсөлдөгчгүйгээр Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүнээ тодорсон нь хардахад хүргээд буй. Нөгөө талаар өмнө нь хууль бус хуралдаан зохион байгуулж явсан эрхэм түшээ маань ахиад ийм авир гаргасан байхыг үгүйсгэхгүй гэх хардлага нийгэмд бий.

Мөнхүү энэхүү хуралдааны дараа УИХ-ын гишүүн А.Сүхбат, дархан аварга Х.Баянмөнх нарын тэргүүтэй хэсэг бөх, бөхийн зүтгэлтнүүд энэхүү “Их Эе”-ийг хүчингүй гэж мэдэгдсэн. Дээрх хурал болохоос өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан "Их Эе"-ийг хуралдуулахгүй байх захирамжийг танилцуулах гэсэн боловч хүлээж аваагүй гэх шалтгаан ч бий. Энэхүү маргаанаас үүдэн “А.Сүхбат чухам Бөхийн холбоооны юунд шунаад байдаг хүн бэ. Төрийнхөө ажлыг л сайн хийнэ биз” гэх яриа бөхчүүд болон бөхийн хорхойтнуудын дунд гарсаар байна. Энэхүү яриа гараад зогсохгүй А.Сүхбат гишүүнд дайж хэлэх үг байгааг ч дуулгасан юм.

 

 

 

Шуурхай.мн 

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​