fbpx АН-ын “авралын бурхан“ нь МАНАН “судар” өвөртөлсөн С.Баярцогт болох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд

АН-ын “авралын бурхан“ нь МАНАН “судар” өвөртөлсөн С.Баярцогт болох уу

Саяхан даа, АН гээд л явдаг нэг найзтайгаа уулзлаа. Намынхаа байж байгаад их л санаа зовинож явдаг хүн байгаа юм. Тэрбээр АН-аа аргалийн сүрэгтэй зүйрлэж ярьсан. Хоржоонтой нөхөр л дөө.

“...Манай нам аргалийн сүрэг мөхдөгтэй л ижил болчихоод байна. Хөгширсөн угалзнууд нь залуу угалзуудаа аргалиуддаа ойртуулдаггүй. Айлгаад яваад байдаг. Эцэст нь аргалиуд нь хургалахгүй байсаар тэр сүрэг мөхдөг” гэсэн. Аргалийн сүрэгт яг ийм мөхөл явагддаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ АН-ын өнөөдрийн байдалтай бол яв цав нийцсэн жишээ санагдсан. АН-ын тухайд С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гэсэн хоёр том хуваагдалтай. Тэд эвлэлдэж нэгдэх гэдэг гол асуудал нь болсон. Гэхдээ хэн дээрээ нэгдэх вэ гэдэг нь жирийн гишүүдэд нь бараг хамаагүй гэхэд болно.

Хоёр АН нэг болох нь л чухал. Бас энэ намын залуус нь эвдрэлцэлд ах нарыгаа буруутгадаг. Тиймээс өөрсдөө нэгдэж тэмцэх гэж үзсэн. Одоогоор хүрсэн үр дүн алга. АН иймэрхүү байдалтай байна. Харин сүүлийн үед АН-ууд нийлж, даргаар нь С.Баярцогг тавигдах гэж байгаа тухай яриа хөөрөө их гарах болов. Тиймээс “...С.Баярцогт яагаад АН-ын даргад зүтгэхээр болсон бэ” гэж сонирхох хүн ч цөөнгүй байна. Тэгвэл С.Баярцогт өөрөө биш, түүнийг зүтгүүлж байгаа бололтой. Тэр нь МАНАН гэдэг улс төр, бизнесийн нийлсэн нөхдүүд гэнэ. “...МАНАН гэж юу вэ” гээд баахан нэр жагсаагаад байх хэрэггүй биз. Хэн хэн энэ нэр дор нэгддэгийг даяараа мэддэг болсон. Товчхондоо, МАН-ын ч, АН-ын ч эрх ашиг нэгтэй нөхдийн “малгай” нь энэ МАНАН гээч юм. Тэд өнгөрсөн хавраас эхлээд гадаад, дотоодгүй уулзалдаж, зөвлөлдөөд илүү нягт ажиллаад эхэлжээ.

Хамгийн сүүлд хэвлэлүүдэд гарсан мэдээллээр, наадмын дараахны амралтын өдрүүдэд Л.Гүндалайгийн Хөвсгөлд байдаг жуулчны бааз дээр Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “АПУ”-гийн П.Батсайхан, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал асан О.Одбаяр нар бууцгаажээ. Энэ явдлаас хэдхэн сарын өмнө С.Баярцогтын хүүхдийн хурим дээр дээрх бүлэгт багтдаг улстөрчид цуглаад түүнийг АН-ын дарга болгохоор ярьсан гэдэг. Мөн наадмын өмнөхөн Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтын хэргийг цайруулсан. Одоо түүнийг хууль хяналтынхан татаж чангаахаа больсон. С.Баярцогтыг “цэвэрлэж” чадсан.

Ер нь бол тэдэнд С.Баярцогтыг хувь хүн нь хэн бэ гэдгээс илүүтэй АН-ын ах нар, дүү нар, хамгийн гол нь МАНАН-гийнхан дунд холбоос хийх чадвар нь хэрэгтэй аж. С.Баярцогт ч угаасаа улс төр дэх маш сайн “холбоочин” байсан. Тодруулбал, С.Баярцогт АН-ын даргаар гарч ирвэл залуустайгаа ч, “ах нар”-тай ч учраа олчихно. Тэднийг гар бариулчихаж дөнгөнө. Түүнийг намын даргад “сонгоод” байгаагийн гол шалтгаан энэ. Үүнийг С.Баярцогтын ар дахь нөхдийн тооцоолол гээд ойлгочиход болно. Сайн ч тооцсон байгаа юм. Энэ бүлэглэлд ирэх 2024 оны сонгууль маш чухал болсон. Алдаж болохгүй улс төрийг энэ сонгуулиар хийх учиртай. Түүнд нь С.Баярцогт АН-ын дарга болох нь нэн чухал үүрэгтэй. Тэгж байж 2016, 2017 он хүртэл явж ирсэн тогтолцоонд буцаж очих “эрхэм зорилго”-той. Тэд түүгээр дамжаад алдсан албан тушаалууд, ер нь “алдсан” бүгдэз буцааж авна. Өөрөөр хэлбэл, “...АН- ын “авралын бурхан” нь МАНАЕ “судар” өвөртөлсөн С.Баярцоп болох” улс төрийн акц дуусах шаз руугаа явж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Долгормаа: Төмөр замын цогцолбор төслийг монгол залуус гүйцэтгэлээ
Б.Долгормаа: Төмөр замын цогцолбор төслийг монгол залуус гүйцэтгэлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​