fbpx Театрын шинэ од
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 28 секунд

Театрын шинэ од

УДЭТ-ын жүжигчин О.Хонгорзулыг онцолж байна. Тэрбээр өөрт оноогдсон дүрээ чадварлагаар гаргадаг залуу уран бүтээлч билээ.

-Та СУИС-ийн Театр урлагийн сургуульд сурч 2020 онд дүүргэсэн юм билээ. Жүжигчний ур чадварыг зааж сургасан багш нар нь театрын уран бүтээлч болоход нөлөөлсөн үү?

-Одоогоос зургаан жилийн өмнө СУИС-ийн хөгжимт театрын жүжигчний дөрвөн жилд нэг удаа элсэлтээ авдаг шалгуур өндөртэй ангид шалгалт өгч байлаа. Шалгалтдаа тэнцэж Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батнайрамдал багш нарын шавь болсон. Хоёр багшаасаа их зүйлийг сурч мэдсэн. Хувь хүн талаасаа хүн байх ухаан, биеэ зөв авч явах, аливаад үнэн ч шударга байх гээд олон зүйл сурсандаа талархдаг. Багш нар маань “Театрын од болох ёстой шүү” гэж урам өгдөг байсан. Тэгээд л театрын уран бүтээлч болох хүсэлдээ хөтлөгдсөн.

-Оюутны ширээнээс гараад удаагүй шинэхэн жүжигчин театрын юунд татагдав?

-Оюутан байхдаа театрын жүжиг, уран бүтээл их үздэг байсан. Тайзан дээр өөрийгөө байгаагаар их төсөөлдөг байлаа. Тухайн үед мөрөөдөж боддог бүхэн минь биелсэн. Жүжигчин хүн бүр театрын уран бүтээлч болох хүсэл байдаг болов уу. Театрын үүдээр ороход л цаанаасаа өөр мэдрэмж төрдөг.

- Анх Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийн гурван дүрд ажилласан. Өөр ямар тайзны бүтээлд ажиллав?

-Анх “Анна Каренина” сонгодог жүжигт дүр ажилласан. Жүжгийн Кити Шербацкая, Сорокин вангийн гүнж Сорокина, асрагч гэсэн дүрүүдэд ажилласан. Учир нь романаа уншиж, киног нь үзэж байсан. Их таалагддаг. Хэзээ нэгэн цагт энэ зохиолын дүрд ажиллах боломж гаргаасай гэж хүсдэг байсан. IV курст байхад тус бүжигт сонгон шалгаруулалтад орж дүрд ажиллах боломж нээгдсэн. Сонгодог бүтээлд ажиллах боломж олгосон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар багшдаа баярлаж явдаг юм. “Анна Каренина” жүжгийн дараа Д.Цогнэмэх найруулагчийн “Хаадын хаан” түүхэн жүжигт Чингис хааны хайртай хатан болох Хулан хэмээх эрэмгий зоригтой хатны дүрд ажилласан. Мөн Д.Намдаг найруулагчийн “Шинэ байшинд” жүжгийн Цэцгээгийн дүр бий. Одоогоор “Миний аав супер баатар” хүүхдийн жүжигт цох охины дүрээр ажиллаж байна. Үе үеийн УДЭТ-ийн уран бүтээлчдээсээ үлгэр дуурайлал авч суралцахыг хичээдэг. Дүр бүтээхдээ мундаг чадварлаг хүмүүсээс суралцаж, тэдний заавар зөвлөгөөг дагадаг.

-Сонгодог жүжгийн аль дүр нь хүмүүст их хүрсэн бэ?

-Дүр бүрээ хүмүүст хүргэхийн тулд чадахаараа хичээж ажилласан. Дүрүүдээсээ онцолбол Китиг Шербацкая дүр. Энэ охин нь 18 настай. Сорокин Вангийн отгон охин юм. Дүр талаасаа маш гэнэн, сэтгэл хөдлөл ихтэй. Өмнө нь огт хүнд дурлаж үзээгүй. Түүний амьдралд хоёр залуу гарч ирдэг. Тэрбээр Вронскийд хайртай. Харин түүнд Левин чин сэтгэлээсээ хайртай. Гэвч Вронский хэмээх залууг сонгосон ч өөрийг нь гомдоож сэтгэлийг шархлуулан, өөр хүнд дурлаж, түүнийг хаяаад явчихдаг. Тэгээд Кити Левинтэй амьдардаг. Энэ хэсэг хүмүүст их зүйлийг ойлгуулсан гэж боддог.

-Өөрт оноогдсон дүрээ хүмүүст хүргэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Дүрийнхээ зорилгыг тодорхойлдог. Хэрэв би байсан бол ямар хандлага үйлдэл гаргах уу гэдгийг бодож анхаарч ажилладаг.

-Театрт орж ажилласнаар ямар ур чадвараа хөгжүүлсэн гэж боддог уу?

-Багаасаа үзэж өссөн уран бүтээлчидтэйгээ хамт тайзнаа ажиллах үнэхээр сайхан. Театрт орж ажилласнаар жүжиглэх чадвараа сайн хөгжүүлсэн. Тайзнаа жүжиг, уран бүтээл амилуулахад жүжигчний дуу хоолойны цар хүрээ сайн байх ёстой. Театрт орсноос хойш дуу хоолойны дасгал хийж байгаа.

- Мэргэжлийн жүжигчин хүний хувьд тайз болон дэлгэцийн уран бүтээлийн ялгааг тодорхойлооч?

-Театр, дэлгэцийн уран бүтээл хоорондоо асар ялгаатай. Театрт хөшиг нээгдсэн бол алдах эрх байхгүй. Бүх зүйл үзэгчдэд шууд амьдаар хүрдэг. Тиймээс дээд зэргийн анхааралтай байх хэрэгтэй. Тайзны уран бүтээл далайцтай, үйлдэл нь тодорхой байх ёстой. Тэгснээр дуу хоолой хамгийн арын суудлын хүнд ч хүрнэ. Киноны хувьд маш энгийн тоглолттой байх хэрэгтэй болов уу. Кинонд үг текстээ алдлаа гэхэд дахиж авах боломжтой байдаг.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин

Хатан хааны шарилыг Эдинбург хотод хүргэжээ
Хатан хааны шарилыг Эдинбург хотод хүргэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​