fbpx Х.ТҮВШИНБАЯР : МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 32 секунд

Х.ТҮВШИНБАЯР : МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ

“Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүк хаягаар нэвтэрч, чатаар найзуудаас минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, шалгах, шийдвэрлэх байдал ямар үр дүнтэй байдаг. Ийм гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяртай ярилцлаа.

Х.ТҮВШИНБАЯР :  МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ Arslan.mn

-Ер нь иргэд бид Залилангийн гэмт гэж яг ямар үйлдлийг ойлгох ёстой вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Залилан гэдэг нь зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын бий болсон харилцаа, итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч, мэхлэх гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол аюул нь иргэд, олон нийтэд хуурамч сэдэл төрүүлэх, донтуулах шинжтэй байдаг. Манай улсын хувьд залилантай холбоотой маш олон төрлийн гэмт хэргүүд гарч байна.

Тухайлбал, өргөн тархсан интернэт сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг залилах, тэдний итгэлийг олж аван хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлэн авах зэрэг гэмт хэргийн олон төрлүүд бүртгэгдэж байна. Залилан мэхлэх гэмт хэрэгт бага насны хүүхдээс эхлээд ахмадууд хүртэл бүх насныхан өртөж байна. Хэн ч хохирогч болохыг үгүйсгэхгүй ийм орчин үүссэн байна.

-Цахимаар залилуулсан гэсэн иргэдийн гомдол нэлээн гарах боллоо. Цахим залилангийн гэмт хэргийн нийтлэг төрх ямар шинжтэй байдаг вэ. Энэ талаар иргэдэд тодорхой хэмжээний ойлголт өгөх цаг болсон юм шиг санагдаж байна?

-Хотжил, хүн амын хэт төвлөрөл, хүмүүсийн сэтгэхүйг дагаад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн шинж нарийсч байгаа нь үнэн. Сүүлийн үед цахим залилангийн төрлийн гэмт хэргүүд иргэдийг ихээр хохироож байна. Үүнд:

Нэгт. Романс залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн сошиал хаягуудыг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Ихэнх тохиолдолд гэмт этгээд нь өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг нь олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна гэж итгүүлдэг. Энэ тохиолдолд гэмт этгээд нь аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна. Хамгийн багадаа 1000, 2000 аажмаар ихсээд  8000, 9000 ам.доллар  хүртэл шилжүүлэн авсан тохиолдлууд байна.

Хоёрт. Цахим хаягт хууль бусаар нэвтэрч буй залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад их тохиолдож байна. Учир нь ААН, байгууллагууд гадаадаас бараа материал оруулж ирж худалдана гэсэн санал тавин гэрээ байгуулж хамтран ажилладаг. Гэмт этгээдүүд тухайн байгууллагын цахим шуудангийн мэдээллийг хуулж аваад тусгай програм ашиглан, цахим хаягт бага зэрэг өөрчлөлт бий болгоно. Дараа нь материал, бараа явуулахаар тохиролцож, тодорхой дансанд  мөнгө шилжүүлэн авдаг. Энэ төрлийн залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад маш их бүртгэгддэг. Хохиролын хувьд 7000-аас 100 гаруй мянган ам.долларыг залилж байсан тохиолдол байна.

Гуравт. Сугалааны залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь харьцангуй бага үйлдэгддэг. Учир нь сугалааны залилангийн талаар иргэд харьцангуй сайн ойлголт, мэдээлэлтэй болсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь жишээ нь, и-майл хаяг ашиглан 50 доллар хожлоо гэрийн хаяг, утас, регистрийн дугаараа явуулна уу гэсэн мессеж ирдэг. Сонирхсон хүн бол мэдээллээ шууд  явуулдаг. Дараа нь утас руу  ярина. Та мөнгө хожсон байна. Та карт захиалах хэрэгтэй. Карт захилах бол тэдэн төгрөг. Анхандаа картыг захиалаад мөнгө шилжүүлж итгэл төрүүлж эхэлдэг. Тэгээд бага багаар хураамж татвар гээд 2000-8000 ам.доллар гэж нэхэн залилан хийдэг.

Дээрх гурван тохиолдол бол гадаадын иргэд монгол улсын иргэдийг залилж байгаа тохиолдол.

Дөрөвт. Монгол хүмүүс бие биенээ цахим орчныг ашиглан залилан хийж байна. Жишээ нь  гэмт этгээд таны фэйсбүүк руу код хуулах програм явуулж, энэ линк руу ороод лайк дараад дэмжээд өгөөрэй гэсэн хэлбэрээр илэрдэг. Сонирхож байгаа хүн ороод лайк дарангууд таны код шууд тусгайлан бэлдсэн програмаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг чинь өөрчлөөд мессенжэр чатыг шалгаж байгаад хэнтэй их харилцдаг байгааг судлан мэссэж бичиж найз 200 мянга төгрөг зээлэх үү долоо хоногийн дараа өгнө гэх хэлбэрээр 10-20 хүн руу бичнэ.  Энэ хүмүүсээс дөрвөн хүн тутмын нэг нь заавал мөнгө өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан.

 

-Иргэд, олон нийт залилангийн гэмт хэргээс өөрсдийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой вэ? 

-Залилангийн гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, гэрээгээр халхавчлах, хуурамч бичиг баримт ашиглах, хүний шуналыг хөдөлгөх, донтуулах зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Тиймээс иргэд, олон нийт маань таны мөнгийг хэд дахин өсгөөд өгье гэсэн сүлжээний бизнесд хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судлаж үзэн, шалгахыг хэрэгтэй. Ер нь зах зээлийн эдийн засгийн нийгэмд богино хугацаанд ямар нэгэн тодорхой эдийн засгийн эргэлтгүйгээр таны мөнгө хэд дахин үржих, эсвэл гэнэт баяжих боломжгүй гэдгийг иргэд маань ухаармаар байна. Иргэн таны хөдөлмөрөөрөө олсон мөнгийг хэн нэгэн худал дүр эсгэн, богино хугацаанд өсгөж өгнө, баян болгоно гэдэг үгэнд нь автсанаар амь, амьдралаараа хохироод зогсохгүй, тухайн гэмт этгээд цааш олон хүнийг мэхлэх тэр боломжийг бий болгож өгч байгаа гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй юм.

Нэг жишээ дурдахад, мөнгөө богино хугацаанд өсгүүлэх, үржүүлэх зорилготой залилуулсан хүмүүсийн 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч залилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг хохирогч хохироод өнгөрөх биш зээлсэн, зээлүүлсэн хүмүүс давхар залинлангийн гэмт хэрэгт хохирсон байдаг. Дээр дурдсан хохирогчид нь ихэнх тохиолдолд өөрөө мөнгөгүй байсан ч хүнээс авч зээлэн богино хугацаанд өсгүүлээд, дундаас нь ашиг олно хэмээн бодож залилуулсан байдаг.

Залилангийн мэхлэх гэмт хэрэг нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаанаас ялгаж, зүйрлэхэд хүндрэлтэй байдаг. Иргэний нэхэмжлэлтэй маргааныг иргэний шүүх шийддэг. Харин залилангийн гэмт хэргийг Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн дагуу залилангийн гэмт хэргийн шинжтэй байна уу үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Энэ ялгааг бас хүмүүс сайн ойлгох хэрэгтэй юм.

-ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилангийн гэмт хэргийн эсрэг ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, бусад харьяа алба, хэлтсүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон ажлыг тогтмол зохион байгуулж хэрэгжүүлдэг. Гэхдээ залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том ажил бол иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийг ойлгуулах, анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгч, учирч болох аюулыг ойлгуулах явдал. Мөн залилангийн гэмт хэрэг нь нэг хүнийг залилаад зогсохгүй, дам дам хохирогчдыг давхар бий болгож байдаг.

Зөвхөн цахим гэмт хэргийн улмаас гэхэд л сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 197 иргэн, хуулийн этгээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа.

Цагдаагийн байгууллагаас олон шалгалт хийгдэж, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж гэмт хэрэгтэй тэмцэх, гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Иргэд, олон нийтийг ч гэсэн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

-Бага насны хүүхдийг залилах гэмт хэргүүд цөөнгүй гардаг. Иргэд олон нийтэд хүүхдээ гэмт хэргийн золиос болгохоос сэргийлэх, залилан луйварт өртүүлж хүүхдийн сэтгэлийг хиртүүлэхгүй байх, айдасгүй байлгах тал дээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тасралтгүй өгч байх ёстой санагддаг. Энэ талаар?

-ЕБС-ын ойр орчимд залилангийн гэмт хэргүүд цөөн биш тоогоор гардаг. Сүүлийн жилүүдэд бага ангийн хүүхдүүд эцэг, эхтэйгээ холбоо барих зорилгоор, гар утас хэрэглэх нь олширсон. Үүнийг далимдуулан хүүхдүүдийн гар утсаар эгч нь нэг яриад өгье гэх зэргээр залилах гэмт хэрэг гараад байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ үнэтэй гар утас хэрэглүүлэхээс татгалзах, танихгүй хүнтэй болгоомжтой харьцахыг захиж, ойлгуулах, багш, эцэг эхийн хоорондын уялдаа холбоог улам сайжруулах тал дээр л томчууд анхаарч ажиллах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдийг залилах гэмт хэрэг нь ихэвчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулрах, анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байдаг. Эргэн тойронд нь өртөж байгаа гэмт хэргийн талаар томчууд хүүхдүүдэд хэлж өгөөгүй, ойлгуулж өгөөгүй, хүүхэддээ маш бага цаг гаргаж байгаа гэх мэт асуудлаас болоод бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болоод байдаг. Энэ байдлаас л ямагт сэргийлж, хүүхдүүддээ өртөж болзошгүй гэмт хэргийн хор хохирлыг ойлгуулж өгч байх ёстой.

-Иргэдийг залилангийн гэмт хэрэгт өртөхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр Цагдаагийн байгууллага ямар зөвлөмжийг өгөх вэ?

-Сүүлийн үед цахим орчинд фэйсбүүк хаяг ашиглан залилан мэхлэх хэргүүд давамгайлж байна. Ийм хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ гэхээр ихэнх тохиолдолд мэдээллийн урсгал фэйсбүүкээр дамжиж байна. Энэ бол фэйсбүүкийн хэрэглээ маш өндөр болсонтой холбоотой. Иргэддээ, хэрвээ фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны веб сайт, албан ёсны аппликейшнээр хандах хэрэгтэй. Фэйсбүүк дотор урсаад явж байгаа ямар ч хамаагүй линкийг нээх нь таныг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг анхааруулъя.

Хэрвээ цахим орчин, фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт зэргээр тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна. Ингэснээр, та хуурамч сайтаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдсан ч тухайн гэмт этгээд таны нууц үгийг ашиглаж амжаагүй байхад сольж, өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна.

Х.ТҮВШИНБАЯР :  МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ Arslan.mn

 

Ураг төрлийн эрхэнд шилжин буй Сүхбаатар аймаг
Ураг төрлийн эрхэнд шилжин буй Сүхбаатар аймаг
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​