fbpx Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багшид 25 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь нэмж олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
3 минут 28 секунд

Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багшид 25 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь нэмж олгоно

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн 29,324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулав.

Тэрбээр "Засгийн газраас 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ зорилт 2023 онд хэрэгжих бүрэн боломжтой.

2023 оны улсын төсөв боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон. Цаашид боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтээр санхүүждэг тогтолцоо руу нэг алхсан төсөв юм.

Сурлагын хоцрогдлыг арилгахын тулд багшийн хоцрогдол, ур чадварыг сайжруулах ёстой байсан. Төсвийн шинэчлэл хийгдэж, гүйцэтгэл үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн санхүүжилт дээр үнэлгээ хийх шаардлага үүссэн юм.

Багш нарын ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Үр дүнгээ тооцуулдаггүй, шалгуур нь тодорхой бус хавтгайрсан үр дүнгийн урамшуулал авдаг байсныг өөрчлөөд байгаа. Багш нарын хамгийн доод цалин 1,050,000 төгрөгөөс эхэлдэг болоод байна.

Үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал авах юм. Хамгийн сайн багш хамгийн өндөр урамшуулал авах тогтолцоо руу есдүгээр сарын 1-нээс шилжиж эхлээд байна гэж хэлж болно.

Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш нарын ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг шинэчилж батлах хэрэгцээ үүсээд байна" гэдгийг хэлэв.

Үргэлжлүүлэн сайд Л.Энх-Амгалан багшийг үнэлсэн шалгуурын талаар танилцууллаа.

  1. Суралцагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц үр дүн
  2. Суралцагчидтай хэр зэрэг ажилласан
  3. Өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн
  4. Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуураар багш нарыг зургаан түвшинд эрэмбэлсэн байна.

655 сургуулийн 29,324 багшийг үнэлжээ

Эцэг, эхчүүд, сурагч, багш, сургалтын менежер, сургуулийн захиргаа гээд уг үнэлгээнд 1.3 сая хүн оролцжээ. 655 сургуулийн 29,324 багшид үнэлгээ хийсэн байна. Хотын багшийг хөдөөгийн багштай харьцуулж үнэлээгүй. Зааж буй хичээлээр нь ангилж үнэлжээ.

  • Нэгдүгээр ангилалд 25 хувь
  • Хоёрдугаар ангилалд 20 хувь
  • Гуравдугаар ангилалд 15 хувь
  • Дөрөвдүгээр ангилалд багтсан багш нарт 10 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь олгоно.

Харин тав, зургаадугаар түвшинд өнөөдрийн байдлаар үнэлэгдсэн багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Гарааны үнэлгээ хийгээд дараагийн хичээлийн жилд тодорхой ахиц дэвшил гарвал урамшуулал авдаг багш нарын эгнээнд орох боломжтой.

Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг үнэлүүлээд 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрджээ.

Улсын хэмжээнд нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багш байна. Хоёрдугаар түвшинд 2,982, гуравдугаар түвшинд 3,351, дөрөвдүгээр түвшинд 5,016, тав болон зургаадугаар түвшинд 17 мянган багш байгаа аж.

У.Хүрэлсүх: Хааны гэр бүл, Их Британийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​