fbpx ЕБС-ийн багш нарын талаас илүү хувь нь урамшуулал авах шаардлага хангаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 19 секунд

ЕБС-ийн багш нарын талаас илүү хувь нь урамшуулал авах шаардлага хангаагүй

Нэг багшид ногдох сурагчийн тоо хэт ихээс үүдэн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын ачаалал их байдаг. Гэвч тэдний авч байгаа цалин нь хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангадаггүй талаар олон жилийн турш ярьсан ч ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Энэ нь олон чадварлаг багш нарыг мэргэжлээ солих эсвэл гадаадыг зорих гэсэн сонголт руу хөтөлдөг нь гашуун үнэн. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын цалинг системтэйгээр нэмэх нэгэн оновчтой шийдвэрийг гаргасан тухайгаа өчигдөр мэдэгдлээ. Тухайлбал, тус яамнаас 30 мянга орчим багшийн гүйцэтгэлийн үнэлгээний томоохон хэмжээний судалгааг хийжээ. Тус үнэлгээгээр багш нарыг ур чадвараар нь зургаан түвшинд хувааж, түвшин тус бүрээс хамааран цалинг нь 10-25 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.

Багш нарын 40 хувь нь ур чадварын нэмэгдэл авна

Ерөнхий боловсролын сургуульд нийт 35 мянга гаруй багш ажилладаг. Тэднээс төрийн өмчийн 655 сургуульд багшилж байгаа үндсэн багш нарыг үнэлгээнд хамруулжээ. Ийн ур чадвар, үнэлгээгээр нь жагсаан хамгийн сайн багш илүү урамшуулал авах тогтолцоог нэвтрүүлснээр сургалтын чанар сайжирна хэмээн салбар яам үзжээ. Багш нарыг зургаан түвшинд ангилсан байна. Үүнд нэгдүгээр ангилалд багтсан буюу хамгийн өндөр оноог авсан багш 25 хувийн нэмэгдэл, хоёрдугаар ангилал 20 хувийн нэмэгдэл, гуравдугаар ангилал 15 хувийн нэмэгдэл, дөрөвдүгээр ангилалд 10 хувийн нэмэгдэл урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Харин тав, зургаадугаар түвшний ангилал буюу ур чадварын хувьд доогуур үнэлэгдсэн багш нарт урамшуулал олгохгүй. Гэхдээ цалингаас нь мөн хасахгүй юм байна. Харин дараагийн хичээлийн жилд ахиц дэвшил гарсан байвал урамшуулал авдаг багш нарын эгнээнд орох боломжтой аж. Ингэснээр өмнө нь нийт багш нарын 15 хүрэхгүй хувь нь ур чадварын нэмэгдлийг авдаг байсан бол дээрх тогтолцоог нэвтрүүлснээр багш нарын 40 орчим хувь нь нэмэгдэл цалин авахаар боллоо.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгож чадаж байгаа эсэхийг дүгнэх боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог анх удаа бий болголоо. Ингэснээр Монгол Улсын боловсролын салбарт томоохон шинэчлэлийг эхлүүлсэн өдөр тохиож байна. Хот, хөдөө, хотын захын дүүрэг болон төвийн сургуулиудын боловсролын ялгааны тухай бид байнга ярьдаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжийн сургалтыг хоёр болгох, сургуулиудаа өргөтгөх гэсэн хүртээмжийн асуудалд анхаарчээ. Тиймээс боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжүүлтээр санхүүжих тогтолцоо руу нэг алхах, боловсролын салбарын шинэчлэлийн 2023 оны төсвийг баталсан. Цар тахлын улмаас сурлагын хоцрогдол үүссэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь нэгдүгээрт багшийн чадварыг сайжруулж, хоцрогдлыг нь арилгах юм. Хоёрдугаарт, төсвийн шинэчлэл хийж гүйцэтгэлийн үнэлгээг хийх, гуравдугаарт, багшийн ажлыг үнэлэх журмыг өөрчлөх байв.Шалгуур нь тодорхой бус хавтгайрсан үр дүнгийн урамшууллыг өнгөрсөн жилүүдэд багш нар авч ирлээ. Харин хамгийн сайн гүйцэтгэлтэй багш хамгийн их урамшууллыг авах тогтолцоо руу энэ сарын 1-нээс шилжлээ” гэсэн юм.

Нийт багшийн 947 нь нэгдүгээр түвшинд багтсан буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй байна. Хоёрдугаар түвшинд 2982 багш, гуравдугаар түвшинд 3351 багш, дөрөвдүгээр түвшинд 5016 багш, тав, зургадугаар түвшинд 16 мянган багш багтжээ. Тодруулбал, үнэлгээнд хамрагдсан багш нарын 54 хувь нь урамшуулалд хамрагдахаар хэмжээний ур чадвар, гүйцэтгэлгүй байна.

Багш нарын ур чадварыг үнэлэхдээ суралцагчдад боловсрол олгох үйл ажиллагааны ахиц, үр дүн буюу сурлагын амжилт, суралцагчийн хөгжил буюу суралцагчидтайгаа хэрхэн харилцсан, ажлын байран дээрээ өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн багшийн хөгжил, сургуулийн болон бусад үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр буюу эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хэрхэн харилцсан гэсэн дөрвөн шалгуураар эрэмбэлжээ.Ингэхдээ сурагчдын сурлагын амжилт буюу сургалтын чанарт хамгийн өндөр оноог өгчээ. Эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн менежер, захирал, сургуулийн захиргаа, сурагчид, нийгмийн ажилтан, багш гэсэн 1.3 сая гаруй хүн үнэлгээнд оролцсон байна. Мөн нийслэлийн багшийг нийслэлтэй, аймгийн багшийг аймагтай, сумын багшийг сумтай, мэргэжил мэргэжлээр нь харьцуулан үнэлжээ. Тухайлбал, сумын бага ангийн багшийг сумын бага ангийн багштай дүйцүүлэн ур чадварыг нь үнэлсэн байна.

Багш нарын ур чадварыг дөрвөн шалгуур 13 үзүүлэлтээр хэмжихдээ сурагчдаас бичгээр шалгалт авчээ. Сурагчид багш нарыгаа улсын хэмжээнд 100 оноос 70.8 оноогоор, эцэг эхчүүд 80.6 оноогоор үнэлсэн байна. Улсын хэмжээний багш нарын үнэлгээний дундаж 72 хувьтай байгааг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат танилцуулсан юм. Дашрамд дурдахад улсын ЕБС-д доктор цолтой есөн багш байдаг. Эдгээрийн долоо нь 15-аас дээш жил, хоёр нь 5-10 жил ажиллажээ.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины цэргүүд фронтын зарим хэсгээр Оросын хилд хүрснийг албаны эх сурвалж мэдээллээ
Украины цэргүүд фронтын зарим хэсгээр Оросын хилд хүрснийг албаны эх сурвалж мэдээллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​