fbpx Ж.Гантулга: Нойргүй хонох нь тэнэгрэлд өртөх эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 37 секунд

Ж.Гантулга: Нойргүй хонох нь тэнэгрэлд өртөх эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлдэг

Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд үндэсний чуулган өнөөдөр болж байна. Энэ үеэр нойргүйдэл хүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн их эмч Ж.Гантулгаас тодруулснаа хүргэж байна.

Тэрбээр "Нойр нь хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ. Эрүүл сэтгэл зүйтэй амьдаръя гэвэл өдөрт 6-8 цаг сайтар унтаж амарч байх нь зүйтэй. Нойрыг ялан дийлэх гэж хичээх хэрэггүй. Үр дүнтэй ажиллаж суралцъя, сэтгэл хангалуун амьдаръя гэвэл сайн унтаж амарч, тархи толгойгоо амраах нь чухал. Сэтгэцийн эмгэгийн суурь нь нойртой шууд холбоотой байдаг. Шөнөжин сууж ажил, хичээлээ хийнэ гэдэг бол ард хоцорсон амьдралын хэв маяг.

Сүүлд гарсан судалгаанаас харахад, нойр дутуу явсан хүн тэнэгрэл буюу альцгеймер өвчинд өртөх эрсдэл өндөр байна. Өөрөөр хэлбэл, нойргүй хоносон хүнийг сайн унтаж амардаг хүнтэй харьцуулахад альцгеймерийн өвчинд өртөх эрсдэл 2-3 дахин илүү байна. Унтаагүй хоносон шөнө болгон, нойр дутуу явсан хором бүрд бидний мэдрэлийн эсүүд хэзээ ч дахин сэргэхгүйгээр устаж байдаг.

Шөнийн 23:00 цагт орондоо ороод унтаж амрах ёстой. Тогтсон цагтаа унтаж амраагүйгээс архаг ядаргаанд орох, сэтгэл түгших, амьдралд тулгарч байгаа бэрхшээлийг даван туулж чадахгүй улмаар стресст өртөх гэх мэтчилэн асуудал тулгарна. Цаашилбал, стресс бухимдлаа даван туулахын тулд архи согтууруулах ундаа руу хөтлөгдөж байгаа юм. Сайтар унтаж амрахгүй байх нь маш олон асуудлын суурийг зохиомлоор бий болгож байна. Зүйрлэж хэлбэл, нойр дутуу явах болгондоо та өрөнд орж байгаагаас ялгаагүй" хэмээн хэлэв.

"НОЙРГҮЙ ХОНОХ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРГАХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ"

Мөн үргэлжлүүлэн "Залуу хүмүүс бие махбодын хувьд аливаад дасан зохицох чадвар сайтай байдаг. Тиймээс ч нойрны асуудлаа нэг хэсэгтээ зохицуулаад явж чаддаг. Гэтэл хүний энергийн нөөц аажмаар шавхагдаж эхэлнэ.

Хүний бие махбодын эрч хүч, энергийн 70 хувь нь ашиглагдаж, 30 хувь нь нөөцөд үлддэг хэмээн үздэг. Хэрэв 70 хувийн нөөцөө ашиглаад, үлдсэн энергиэ зарцуулж дуусгасан бол сүүлдээ шөнийн нойроор архаг ядаргааг тайлах боломжгүй болдог. Энэ нь нойргүйдэлд хүргэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, танд унтах цаг байсан ч унтаж амарч чадахгүй болчихдог гэсэн үг. Заримдаа унтаад сэрсэн ч бие нь амраагүй байх, хар дарж зүүдлэх, шөнө олон дахин сэрэх зэрэг асуудал үүснэ.

Түүнчлэн зам тээврийн осол гарч буй шалтгааныг судалж үзэхэд архи, согтууруулах ундаа хэрэглэснээс гадна нойргүй хоносноос үүдэлтэй байна. Таны бие махбод унтаж амарч чадаагүй бол төвлөрөх чадвар, анхаарал хуваарилалт, самбаачлах хугацаа бүгд буурна. Улмаар зам тээврийн ноцтой осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээх судалгаа гарсан. Цаашилбал, ажил албандаа энгийн алдаа гаргах магадлал өсдөг.

Нэг шөнө нойргүй явахад 2-3 өдрийн бүтээмжийг бууруулдаг.

Өмнө нь шөнөжин унталгүй хичээлээ хийсэн хүүхдүүдийг магтаж сайшаах хандлагатай байсан. Энэ айлын гэрэл шөнөжин асаалттай байдаг, хүүхдүүд нь хичээл номоо давтаад хонодог гэж магтдаг. Гэтэл энэ хандлага үндсээрээ өөрчлөгдсөн. Ажил амьдралдаа ийм маягаар хандвал цагийн менежмент муутай, ядарсан л амьтан болж хувирна. Цаашилбал, оюутан сурагчдын ирээдүйн амжилтад ч сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь хийх ёстой зүйлийг хийх цагт нь амжуулбал илүү эрүүл, эрч хүчтэй, бүтээмжтэй, ажил амьдрал нь тэгш явах боломж бүрдэж байгаа" гэв.

Есдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байна
Есдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байна
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​