fbpx Түгжрэл бууруулах 420 тэрбумын зарим нь сургууль, цэцэрлэг рүү “орсон“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Түгжрэл бууруулах 420 тэрбумын зарим нь сургууль, цэцэрлэг рүү “орсон“ гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзах үеэр энэ жилээс улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэж нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг сонслоо.

Мөн “Энэ оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгаж, үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ” гэв. Үүнээс гадна хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байсан юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжлэх аж.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Түгжрэл маш том цогц буюу хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал юм. Түгжрэлтэй дунд, урт хугацааны явцад тэмцэнэ. Улаанбаатар хотын түгжрэлийг хот төлөвлөлт, авто замын сүлжээ, зорчилт хөдөлгөөн, нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд ангилна. Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг “хаашаа орсон бэ” гэх шүүмжлэл иргэдээс ирж байна. Зарим нь сургууль, цэцэрлэг рүү орсон. Тухайлбал, холбогдох сайд, дарга нар хүүхдээ тойргийн дагуу сургууль, цэцэрлэгт оруулдаг болгосны үр дүнд сургууль, цэцэрлэгийг чиглэх машины тоо буурсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар Түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулж, түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулаад, нийтэд мэдээлнэ” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнгөрсөн хугацаанд нийслэлийн үе, үеийн удирдлага нийслэл хотын хөгжлийн бодлогыг бие даасан байдлаар тодорхойлж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн төв цэг хэмээн үзэж ирсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаар хот, хөдөөгийн хөгжлийн шалтгааныг тодорхойлон төвлөрлийг сааруулж, хөгжлийг түгээх шаардлага урган гарч байна. Түүнчлэн "УИХ-аас 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл хот анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж, санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох нь хотын сэргэлтийн бодлогын нэн чухал зорилт юм. Хөшигийн хөндийд цогцлоох шинэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн сарын 12-нд албан ёсоор эхлүүлсэн нь бодит ажил боллоо" хэмээв.

Хичээлийн жил эхэлснээр сургууль, цэцэрлэгийн ойролцоох авто замын ачаалал ихэссэн. “Тиймээс сургууль цэцэрлэгийн асуудлыг хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ. Засгийн газар ирэх дөрвөн жилд 270 цэцэрлэг, 200 сургууль барих зорилго тавьж, 2023 онд биелүүлэхээр ажиллаж байна” гэж гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Б.ДАРЬСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.Сүхбаатар: Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой
Ж.Сүхбаатар: Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​