fbpx Павит Рамачандран: Дархан чиглэлийн авто замын санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож, бүх талаар дэмжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

Павит Рамачандран: Дархан чиглэлийн авто замын санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож, бүх талаар дэмжинэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзаж хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банк нь манай улсын дэд бүтцийн хөгжил тэр дундаа авто замын салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилаа.

Тодруулбал, “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн болон бусад авто замын нөхцөл байдлын талаар танилцуулав. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож, санхүүжилтийг тасралтгүй, шуурхай шийдэж өгөхөд анхаарахыг хүслээ.

зураг

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Баруун босоо тэнхлэгийн авто замыг Азийн хөгжлийн банкнаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцож байгаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хувьд II, IV багцын замын барилгын ажил хүндрэлтэй байгаа ч санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож, бидний зүгээс бололцоотой бүх талаар дэмжинэ" гэв.

зураг

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Гүйцэтгэгч компаниудыг замын барилгын ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхийг шахахаас гадна хүндрэлтэй асуудлыг ойлгож, дэмжих чухал байна. Цаашдаа бид орон нутаг болон олон улсын чанартай хатуу хучилттай авто замуудыг ашиглалтад оруулж, дараачийн төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

Тухайлбал, Дархан-Алтанбулаг, Налайх-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон шинэчилж олон улсын ачаа тээвэр саадгүй, шуурхай явах боломжийг бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийж өгөхийг хүссэн байна. Мөн цаашид шинэ зам барихдаа одоогийн ашиглаж буй замыг хуулахгүйгээр шинэчлэх бодлого баримтална.

Түүнчлэн Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж, ашиглалтад оруулснаар цаашдаа ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн шинэ коридор бий болох суурь тавигдах өндөр ач холбогдолтой. Цаашид авто замын салбарын чадавхыг бэхжүүлэх хүрээнд яамны мэргэжилтнүүдийг олон улсад туршлага судлахад чиглэгдсэн техник туслалцааны төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэв.

Хоёр тал цаашид удирдлагын түвшний уулзалтыг улиралд нэг удаа, холбогдох газрын дарга, албан тушаалтнуудын уулзалтыг сард нэг удаа зохион байгуулж, уялдаа холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Путинийг огцруулахыг шаардсан Оросын орон нутгийн улс төрчид шийтгүүлж эхэлжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​