fbpx Ерөнхийлөгчийн оролцох ШХАБ-ын уулзалт ба судлаачдын байр, суурь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
9 минут 51 секунд

Ерөнхийлөгчийн оролцох ШХАБ-ын уулзалт ба судлаачдын байр, суурь

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уг чуулган Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 15,16-нд зохион байгуулагдах юм. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тус уулзалтыг зорих товтой байна. Уулзалтад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар оролцоно. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүдийн гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр төлө влөжээ.

Уулзалтын талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцоно. Энэ үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай гурван талт уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа нүүрсний экспортын асуудлыг хөндөнө" гэсэн юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүний статус хүртсэн хоёрдахь улс нь Монгол Улс юм. Манай улс 2004 оноос хойш тус хуралд ажиглагчийн байр сууринаас оролцож байна.

Үүнээс гадна ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно гэдгээ мэдэгдээд буй. Уг чуулган энэ жил “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл” сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ны өдөр Нью Йорк хотноо ажиллаж, уг чуулганы санал шүүмжлэлд оролцоно. Ингэхдээ, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлэх юм.

ЭКСПЕРТИЙН ҮГ

ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр: Хийн хоолойн асуудал тодорхой болно

-Саяхан болж өндөрлөсөн Дорнын эдийн засгийн форумын үеэр В.Путин гурван хөршийн дээд түвшний уулзалт Узбекстанд зохиогдохыг нотолсон. Тиймээс энэ уулзалтаар Монголын нутгаар ОХУ-аас БНХАУ руу дамжуулах хийн хоолойн төсөл дэх Хятадын удирдагчийн байр суурь тодорхой болох болов уу. Дурдсан чиглэлд гурван хөршийн удирдагчид дээд түвшинд тохиролцвол эдийн засгийн коридорын цөм хэсэг болох боломж харагдаж байна. ШХАБ-ын тухайд бол Монгол Улстай ижил ажиглагч статустай Афганистанд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хар жагсаалтад “террорист” байгууллагаар бүртгэгдсэн талибан хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард хяналтаа бүрэн тогтоосон нь тус байгууллагын ойрын ирээдүйн төлөв байдлыг ихээхэн ээдрээтэй болгож байгааг хэлэх хэрэгтэй. Тухайн үед америкчуудын авч явж чадаагүй үлдээсэн 85 тэрбум ам. доллараар үнэлэгдэх хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр талибанууд өөрсдийгөө зэвсэглэж, шинээр эмхлэн байгуулагдсан засгийн газрын гишүүдийн тал хувь нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “терроризмын хар жагсаалт”-д орсон хүмүүс байсан. 2021 оны Душанбе саммит АНУ-ын хоригт буй Ираныг тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг албан ёсоор эхлүүлэхээр шийдэж, мөн Египет, Катар, Саудын Арабт яриа хэлэлцээний түнш статусыг олгосон. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 2009 онд Екатеринбург хотод болсон уулзалтын дараа ШХАБ -ын яриа хэлэлцээний анхны түншүүд нь Бүгд Найрамдах Беларусь Улс, Шри Ланкийн Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Улс байв. Цаашилбал, 2012 онд ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид Турк улсад яриа хэлэлцээний түнш статус олгох шийдвэрт гарын үсэг зурсан. Азербайжан, Армени, Камбож, Балба улс 2015 онд ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш болсон. Тийнхүү Иран-Саудын Араб гэсэн дайсагнагч хоёр улс Энэтхэг, Пакистаны дараа ШХАБ-ын гэр бүлд нэгдэн орсон. Тиймээс Төв Азид геополитикийн шинэ нөхцөл байдал үүссэн нь ШХАБ дахь Монгол Улсын одоогийн ажиглагч статусыг хэвээр үргэлжлүүлэх нь ойрын ирээдүйн төлөв байдалд зөв шийдвэр юм.

Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд: Төрийн тэргүүн нар хоёр жилийн дараа нүүр тулан уулзана

-Энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт эртний “Торгоны зам”-ын чухал зангилгаа болж байсан Самарканд хотод болж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Мөн энэ удаагийн уулзалтаар Ираны ШХАБ-ын гишүүнчлэлийн процессыг эцэслэн шийдвэрлэх асуудал яригдана. Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн байгаа бөгөөд энэ асуудал яригдах юм. Узбекистан улсын Самарканд хотод болж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа төр, засгийн тэргүүн нар цар тахал дэгдснээс хойш анх удаа нүүр тулан, биечлэн уулзалт хийж байгаа нь энэ болж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хоёр жилийн хугацаанд дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр болсон билээ. Түүнчлэн, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстан, Узбекистан зэрэг улсад төрийн айлчлал хийхээр болсон нь цар тахал дэгдснээс хойших түүний гадаад орнуудад хийсэн анх айлчлал болж байна. Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч улсуудын нэг юм. 2001 онд байгуулагдснаас хойш ШХАБ өргөжин тэлж байна. ШХАБ-ын тухайд манай улс идэвхтэй ажиглагчаар ажиллана гэдэг байр сууриа тодорхойлсон. Энэ хүрээнд ШХАБ-ын аливаа үйл ажиллагаанд оролцож ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлд ажиллах сонирхолтой байдаг. ШХАБ-ын хүрээнд Монгол Улс эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд оролцох сонирхолтой байдаг боловч хараахан эдгээр чиглэлд бодитой төслүүд хэрэгжээгүй байна.

Хятад судлаач Х.Баатархүү: Ажиглагчийн байр сууриа энэ удаад ч нотлох болов уу

-Энэ удаагийн ШХАБ-ын уулзалт урьд урдынхаас илүү онцлогтой болно. Энэ байгууллага 2021 онд байгуулагдсаныхаа 20 жилийн ойг хийсэн. Энэ ойн дараах анхны уулзалт юм. Зохион байгуулж байгаа Узбекистаны тухайд дөрөв дэх удаагаа ийм дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч байна. Өмнө нь Узбекистаны Ташкантад гурван удаа болж байв. Харин энэ удаа Ази Европыг холбож байсан Торгоны замын түүхэн байрлал Самаркан хотыг сонгосон нь чухал ач холбогдолтой юм. Мөн энэ уулзалтаар Иран улсын гишүүнчлэлийг баталгаажуулна. Энэ улс ШХАБ-д гишүүнээр элссэнээр Ойрхи Дорнодоос элссэн хамгийн анхны бүрэн эрхэт ШХАБ-ын гишүүн болж байна. Харин Беларусь улс гишүүнээр элсэх анхныхаа хүсэлтийг хэлэлцүүлнэ. ОХУ-д ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох тоолонд Беларусийн байр суурь өсдөг. 2009, 2015 онд болсон Дээд хэмжээний уулзалтаар ажиглагч статустай байсан бол энэ удаа гишүүнээр элсэх эхнийхээ үе шатыг давж ШХАБ-ын гишүүн арав дахь орон болох магадлалаа өсгөх нь. Мөн Дээд хэмжээний хүндэт зочид энэ удаагийн уулзалтын гол үр дүнг авчрах болов уу.

Одоогоор дөрвөн хүн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин, Ираны Ерөнхийлөгч, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга гэсэн дөрвөн хүндэт зочин оролцоно. Ялангуяа Хятадын удирдагч Ши Жиньпин даргын хувьд COVID-19-ийн дараах анхны гадаад арга хэмжээ, уулзалт. В.Путины хувьд ч энэ бүс нутагт ирж байгаа анхны гадаад айлчлал юм. Монгол Улс 2020 онд болсон ШХАБ-ын уулзалтад цахимаар оролцож, Монгол Улс ажиглагчийнхаа байр суурийг хадгална гэдгээ хэлсэн. Энэ удаа ч байр суурь хэвээрээ байгаа гэдгээ нотолно. Түүнчлэн ШХАБ-ын уулзалт болгоноор ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нар уулздаг. Энэ удаа Самарканд гурван улсын төрийн тэргүүн нар зургаа дахь удаагаа уулзана. Энэ уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны нэлээд тодорхой зүйлүүдийг ярилцана. Тухайлбал, хийн хоолойн асуудал, хил орчмыг татварын хөнгөлөлт, боомтуудыг өргөтгөх, гаалын хяналтын үр дүн, харилцан зөвшөөрөх гэх мэт асуудлыг хэлэлцэх товтой байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Чингис хаан музейг аравдугаар сард нээхээр болжээ
Чингис хаан музейг аравдугаар сард нээхээр болжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​