fbpx Иргэн 1%-ийн шимтгэлтэй холбоотой хохирлоо төлүүлэх гомдлыг банканд гаргах эрхтэй. Банк шийдвэрлэхгүй бол иргэний шүүхэд хандах нь нээлттэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 38 секунд

Иргэн 1%-ийн шимтгэлтэй холбоотой хохирлоо төлүүлэх гомдлыг банканд гаргах эрхтэй. Банк шийдвэрлэхгүй бол иргэний шүүхэд хандах нь нээлттэй

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас арилжааны 11 банканд холбогдох хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгасан. Ийнхүү шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн. Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн.

Иймд есөн банкны хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан юм. Мөн нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн байдаг.

Тэгвэл зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан 30 хоногийн хугацаа есдүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болоод байна. Арилжааны банкууд нэг хувийн шимтгэлтэй холбоотой албан даалгавар биелүүлсэн эсэх талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.

- Арилжааны банкууд зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой зөрчлөө хэрхэн арилгаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

- Есдүгээр сарын 14-ний байдлаар Богд, Капитрон банкнаас шийтгэврийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ШӨХТГ-т ирүүлсэн.

- Танайхаас ямар хариу өгсөн бэ?

- Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийн гарч байгаа зардалтай уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон. Мөн зээлийн үнийн дүнг харгалзахгүйгээр зээл олголтын шимтгэлийг 1%-аар тогтоож, хэрэглэгчийг хууль бусаар хохироож байгаа нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан учраас улсын байцаагчийн шийтгэврийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах албан даалгаврыг үндэслэлгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар хариу хүргүүлсэн.

- Бусад банкны хувьд?

- Бусад банкны хувьд шийтгэлийг сайн дураараа биелүүлээгүй байгаа. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь есдүгээр сарын 12-ны өдрөөр дууссан. Дээрх хоёр банкнаас бусад банк одоогийн байдлаар шүүхэд гомдол гаргасан эсэх нь бидэнд мэдэгдээгүй байна. Хэрэв шүүхэд гомдол гаргаагүй, маргаан үүсээгүй тохиолдолд ШӨХТГ-аас шүүхэд хандаж албан даалгавар болон шийтгэлийн хуудсыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ. Хэрэв банкууд ямар нэгэн байдлаар шүүхэд гомдол гаргасан бол шүүх хэрэг нээж хэлэлцэх эсэхээ мэдэгдэх юм.

Богд болон Капитрон банкны тухайд ШӨХТГ-аас хариу очсон өдрөөс эхлээд гомдол цааш гаргах эсэх нь шийдэгдээд явна гэсэн үг.

- Албадан даалгаварт бичигдсэн зүйлсийг тодруулж хэлэхгүй юу?

- Цаашид гарах шийдвэрүүд нь хууль тогтоомжийн дагуу нийцсэн байх. Харилцагчтай байгуулж буй гэрээнд өөрчлөлт оруулж, зөрчлийн үр дагаврыг арилгах ёстой. Зээл олгоход авч буй шимтгэлээ гарч байгаа зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтооно гэж албан даалгаварт бий.

- Иргэд нэг хувийн шимтгэлээ хэрхэн буцааж авах боломжтой вэ?

- Иргэдийн зүгээс таны хэлж байгаачлан шүүхээс эсвэл ШӨХТГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хууль бусаар хураалгасан шимтгэлийг бүх иргэнд буцааж олгох шийдвэрийг гаргаад өгөөч гэх асуудлыг тавьж байгаа. Энэ бол боломжгүй. Учир нь бид захиргааны акт гаргаж, банкуудын авсан шимтгэл нь хууль бус гэдгийг тогтоосон.

Тэгэхээр иргэн иргэний журмаараа зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо төлүүлэх гомдлыг тухайн банкандаа гаргах эрхтэй. Хэрэв банк шийдвэрлэж өгөхгүй бол иргэний шүүхэд гомдол гаргаж, хохирлоо төлүүлэхээр хандах эрх нь нээлттэй гэсэн үг.

Түүнээс биш бүх иргэдийн гаргасан хохирлыг барагдуул, нэг хувийг шимтгэлийг буцааж олго гэж шийдэх эрх хэн хэнд нь байхгүй.

Бүх зээлийн төрөл ижил явж байгаа. Гэхдээ бидний хувьд хяналт шалгалтыг зөвхөн ипотекийн зээлд хийсэн бөгөөд цаашид бүх төрлийн зээлийн авч буй шимтгэлээ хуульд нийцүүл гэх асуудлыг тавьж байгаа.

Нэмж хэлэхэд, 2021 онд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гарсан. Энэ хуульд 2021 онд банк болон эрх бүхий этгээд нь хэрэглэгчдэд зээл олгохдоо шимтгэл хураамж авч болно. Авахдаа үндэслэлтэй тогтооно гэж заасан байдаг.

Тэгэхээр 2021 оноос өмнө зээл авсан иргэдийн хувьд 2021 он хүртэлх хугацаанд ямар нэгэн шимтгэл авах хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй буюу хуульгүйгээр шимтгэл авч байсан хэрэг. Өөрөөр хэлбэл хуульгүйгээр шимтгэл авч байсан тул иргэд иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж, нэхэмжлэх боломжтой. Энэ төрлийн маргаан шүүхэд очоод иргэний талд гарч байгаа тохиолдол байгаа юм билээ.

ШӨХТГ-ААС НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛ АВДАГТАЙ ХОЛБООТОЙГООР ББСБ-УУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЯВУУЛЖ БАЙНА

- Танай газраас арилжааны банктай холбоотой өөр ямар нэгэн шалгалт хийж байгаа юу, мөн иргэдээс гомдол ирж байна уу?

- Одоогийн байдлаар арилжааны банкуудтай холбоотой өөр төрлийн шалгалт хийгдээгүй байна.

Өмнө нь зээлийн мэдээллийн санд иргэд санамсаргүй болон санаатай байдлаар зээлээ төлж чадаагүйн улмаас жагсаалтад ороод, зургаан жилийн хугацаатай зээл авах эрхгүй болж байгаа асуудал гарч байсан. Иргэн алдангиа нэмж зээлээ төлчихсөн байхад жагсаалтаас гаргадаггүй. Зөвхөн банк болон ББСБ-аас бус үүрэн телефоны операторууд, гурван үйлчилгээгээр дамжуулан хууль зөрчиж байна гэх гомдол ирсэн. Энэ асуудал дээр Монголбанктай хамтран ажиллаж, тус банкны зээлийн мэдээллийн сан дэмжсэний үндсэнд нийт 50 мянга гаруй иргэн, 500 ААН-ийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас гаргасан. Өөрөөр хэлбэл, хэвийн ангиллаас бусад ангилалд байсан тохиргоог засаж, цаашид зээл авах боломжийг нь хангаж өгсөн.

Үүрэн телефоны операторууд болон гуравласан үйлчилгээний операторуудаар дамжиж Зээлийн мэдээллийн санд оруулахыг Монголбанкнаас зогсоолоо гэх шийдвэр гарсан байгаа.

Түүнчлэн ШӨХТГ-аас нэг хувийн шимтгэл авдагтай холбоотойгоор ББСБ-уудад хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Улаанбаатар хотод 500 орчим ББСБ үйл ажиллагаа явуулдаг. Хүн хүчний нөөц бололцоондоо тулгуурлан эдгээрээс хамгийн их зээл олгож, гүйлгээ хийж байгаа ББСБ-уудыг түүврийн журмаар шалгаж байгаа. Гарсан шийдвэрийг нийт банк бус санхүүгийн байгууллагад мөрдүүлэхээр шийдвэр гаргана.

- Баярлалаа.

Ж.Сүхбаатар: Замын түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүргийг зааж өгөх нь зөв болов уу
Ж.Сүхбаатар: Замын түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүргийг зааж өгөх нь зөв болов уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​