fbpx Х.Бумхишигийг аварсан уулчин С.Ганхүү: Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 31 секунд

Х.Бумхишигийг аварсан уулчин С.Ганхүү: Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй

Киргизстан улсын Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан “Цэгц” клубийн уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан. Улмаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э. Даваадорж нарын баг аврах ажиллагааг амжилттай явуулж залуу уулчин Х.Бумхишигийг энэ сарын 13-нд эсэнмэнд буулгаж ирээд байна. МУҮХ-ноос мэдээлж байгаагаар Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй байгаа гэнэ.

Тухайн аврах ажиллагааг ахалсан уулсын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа. Тэд өнөөдөр эх орондоо ирнэ.

-Сайн байна уу, та. Сайн явж байна уу?

-Сайн байна уу. Аврах ажиллагаа амжилттай боллоо. Бууж ирээд сая л нэг санаа амарлаа. Залуу уулчингаа эмнэлэгт үзүүллээ. “Тээвэрлэх боломжтой” гэх хариу ирж байна. Удахгүй бид буцах нь. Консулын газраас хүмүүс ирж их тусаллаа. Эх орон маань иргэнээ хөсөр хаясангүй. Бидний хойноос санаа чилээж цайны дээжээ өргөж суусан ард түмэндээ талархаж байна.

-Залуу уулчин Х.Бумхишигийн маань эрүүл мэнд ямар байна вэ?

Шинжилгээний хариу нь сая гарлаа.Урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэх онош гарсан байна. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас мэнд гарч чадлаа.

-Тухайн уулчны хөл хөлдсөн гэх мэдээллийг та яаж мэдсэн юм бэ?

-Дээрээс гуравдугаар кемпээс буцаж явсан уулчид Х.Бумхишигтэй таарсан юм билээ. Хамт буухаар байсан ч манай хүн 5800 метрт үлдчихсэн байгаа юм. Түрүүлж буусан уулчид хоёр хоног хүлээгээд хэл чимээгүй болохоор нь Бишкек дэх Консул руу мэдэгдсэн байдаг. Ингээд л бидэнд мэдээлэл ирсэн.

-Тухайн мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Их гайхсан шүү. Бид хамт л явдаг юм. 5800 метрт хөлөө хөлдөөсөн гэхэд нь цочирдож байлаа. Амь настай холбоотой асуудал болохоор хурдхан шиг л аврах талаар бодсон. Ингээд есдүгээр сарын 8-ны пүрэв гаригт хэрэглэлээ бэлтгээд л нислэгийн хуваарь харахад орой нь байж таардаг юм. Киргиз рүү утсаар залгаж “Очоод зардлыг нь өгье” гээд учраа тайлбарлахад маш нааштай хүлээж авсан. Шууд л зөвшөөрсөн. Хаа хаанаа уян хатан байж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бид уулчин залуугаа авч ирээд сууж байна.

-Шуурхай ажиллажээ. Аврах ажиллагаа хэрхэн явагдсан бэ?

-Тийм шүү. Эндээс маш богино хугацаанд очоод аврах баг авиралтаа эхлүүлсэн. Ердийн үед авирахад гурав хоногт туулдаг зайг бид 24 цагийн хугацаанд л туулсан шүү.

-Өдөр, шөнөгүй явж дээ.

-Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад зогсоод амрах эрх үгүй шүү дээ. Зүтгэхээс өөр сонголт байхгүй.

-Х.Бумхишиг маань амьд байгаа мэдээг та хэзээ хүлээж авсан бэ?

-Энэ сарын 10-ны өдөр шөнөжин яваад л 5400 метрт очсон юм. Гэтэл “Утасны цэнэг дуусч байна. Сүүлийн ганц зураастай үлдлээ. Би 5800 метрт байгаа шүү” гэх зурвас уулчин залуугаас маань ирдэг юм. Мэнд байгаа мэдээг нь сонсоод сая нэг гүн амьсгаа авлаа. Тэр даруйдаа “Би 5400 метрт очиж байна. Одоохон” гэж хариу бичээд л цаашаа авиралтаа үргэлжлүүлсэн. Дээшээ 400 метр яваад л Х.Бумхишиг дээрээ очсон. Надтай Оросын уулчин хамт очсон юм. Газар дээр нөхцөл байдал амар биш байлаа. Бид майхныг нь үлдээгээд л багажнуудаа гаргаж бэлтгээд буулгах арга хэмжээг яаралтай авсан. Богино хугацаанд эмнэлэгт хүргэх хэрэгтэйг ойлгож байлаа. Удсан ч үгүй араас хоёр уулчин маань гараад ирсэн. Буулгах ажиллагаа 24 цаг орчим үргэлжилсэн.

-Газар дээрх нөхцөл байдал амар биш байжээ. Уулзсан даруйдаа та хоёр юу ярив?

-Хөл нь хөлдчихсөн хүн юу хийж чадах билээ дээ. Майхнаасаа гарч орж чадахгүй усаа буцалгаж уугаад л сууж байсан. Хэд хоног хоол хүнс идээгүй. Тийм хүнд нөхцөл байдалд орсон хүн ямар олиг байх билээ. Төсөөлснөөс ч хүнд бэрхшээлүүд гарч ирсэн. Тэр бүрийг энд нэг бүрчлэн хэлээд яах вэ. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас уулчин залуугийнхаа амь насыг аварч чадлаа. Бүх саад бэрхшээл ард үлдсэн.

-Х.Бумхишигийн тухайд олон авиралт хийсэн шүү дээ. Ямар алдаа гарав?

-Ууланд туйлын үнэн, туйлын худлаа гэж байхгүй. Уулчин өөрөө боломжтой гэж үзвэл бэлтгэлээ хангаад авиралтаа хийнэ. Мундаг уулчин бэлтгэлээ сайн базаалаа гээд осолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Бурхан байсан ч осолд орж болно. Тухайн уулчин ямар үйл ажиллагаа явуулсан нь алдаа, ололт болоод л дуусдаг. “Тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан” гэх асуудал байхгүй. Тийм зүйл байх ч ёсгүй. Цахим орчинд тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан гээд л алт, мөнгөн дүрэм ярьж байна. Тийм юм байдаггүй юм. Өнөөдөр чиний чаддаг аргыг нөгөөдөр өөр газар чи чадахгүй байх боломжтой. Байгаль гэдэг өөрөө ямар аугаа билээ. Хүн гэдэг ямар өчүүхэн билээ. Тэгэх ёстой байсан, тэрний буруу, энэний буруу гэсэн асуудал байхгүй.

-Дээшээ авирахаас илүү буух зам амар биш байгаа талаар Уулчдын үндэсний холбооноос мэдэгдэж байсан. Буух зам ямар байв?

-5800 метрээс доошоо 1400 метр газар авч явсан. Том, том ангалтай, эгц ханатай газруудаар аврах багажтай том цүнхээ үүрээд, аварсан залуугаа чирээд явна. Өөрсдөө ч унах өндөр эрсдэлтэй. Энгийн хүн явах ямар ч боломжгүй газраар аргалаад л гарч ирсэн. Хажуугаар нь аварсан залуугаа хурдхан шиг эмнэлгийн бараа харуулчихмаар байдаг. Аврах ажиллагаанд хамт явсан залуус маань маш хариуцлагатай, ур чадвартайгаар баг болж ажилласан. Бид багаар ажиллаж энэ их эрсдэлтэй ажлын ард амжилттай гарлаа. Сэтгэгдэл өндөр байна.

-Сүүлд нь онцлоод асуухад, аврах ажиллагаанд явахдаа өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгож байсан биз дээ. Таны аав, ээж биш жирийн нэг залуугийн хойноос ийм эрсдэл гаргаж байгаагийн үнэ цэнэ нь юу вэ?

-Хийх ёстой болоод л хийсэн. Очих боломжтой хүн нь би. Ленин оргилын талаар сайн мэддэг хүн нь л би. Хамт ууланд авирдаг дүүгийн минь амь нас эрсдэлд орчихоод байхад энд санаа амар сууж чадахгүй шүү дээ. Өөрөө ч уулчдын холбоонд энэ ажлыг хариуцаж хийдэг хүн. Хийх ёстой болоод л хийлээ. Тийм хүнд нөхцөлд яаралтай арга хэмжээ авч амийг нь аварч чадсан нь зол байхгүй юу.

-Уулчид гэдэг нэгнийхээ төлөө халуун сэтгэлтэй улс юм даа.

-Таны хэлж байгаа үнэн шүү. Халуун сэтгэлээр баг болж ажилласан тулдаа аврах ажиллагаа амжилттай боллоо. Х.Бумхишигтэй маань таарсан гадны уулчид доор хоёр хоног хүлээсэн байгаа юм. Санаа нь зовоод Элчинд хэл дуулгасан байдаг. Өнөөдрийн нийгэмд нэгнээ гэх жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг юм. Бие биенээ үзэн ядах, нэгэндээ хорсох ямар хэрэг байна вэ. Наанадаж л эерэг уур амьсгал түгээдэг байвал.

-Сая ямар алдаа гарав. Цаашид ийм эрсдэл гарвал яах вэ?

-Тэрний буруу, энэний буруу гээд яах вэ. Гэхдээ нэг зүйлийг онцлоход ном, сонин уншчихаад тийм ийм гэж дүрэм ярьдаг биш, хийдэг хүн хэрэгтэй. Уулчидаа сайн бэлтгэх хэрэгтэй байгаа нь энэ явдлаас харагдлаа. Бэлтгэдэг хүн нь юм уншчихаад хүнд цэцэрхдэг биш, туршлагатай байх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт туршлага. Тухайн хүн хэлний боловсролтой гадна дотноос мэдээлэл цуглуулаад уулчин болохгүй. Хамгийн гол нь тэр хүн ууланд явсан туршлагатай байх хэрэгтэй. Энэ л бидэнд дутагдаж байна. Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчид маань чадах ядахаараа зааж, зөвлөөд л явж байна. Гэхдээ энэ нь учир дутагдалтай байх шиг. Үүнийг зохион байгуулалтад оруулах, цаашдаа туршлагатай уулчид сургалтаа хийдэг систем рүү л оруулах хэрэгтэй байна. Сүүлд онцлоход аврах багийн гишүүддээ, Уулчдын үндэсний холбооны хамт олондоо гүн талархал илэрхийлье. Бидний араас залбирч суусан ард түмэндээ баярлаж байна.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин

ХӨСҮТ-д энтеровирус халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д энтеровирус халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​