fbpx Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 15 секунд

Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно

Манайх чинь эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнх хувийг нүүрс түлж, маш их ус зарцуулдаг дулааны цахилгаан станцуудаас хангадаг. Бас нэлээд хэсгийг нь хоёр хөршөөсөө импортолдог. ОХУ-д гэхэд жилдээ хэдэн арван сая хүртэлх ам.доллар төлдөг. Цахилгаан эрчим хүч худалдан авсаны хөлс шүү дээ.

Эрчим хүчний ийм хараат байдал нь Монгол Улсыг стратегийн маш эмзэг нөхцөл байдалд байлгасаар байна. Ялангуяа цар тахал, дайн дажны улмаас хямарсан геополитикийн нөлөөгөөр байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс “...Энэ өвлийг лаа барьж өнгөрөөх үү” гэдэгтээ тулав.

Харин саяхан Эрчим хүчний шинэхэн сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд Ерөнхий сайдын хамт оролцсон. Тэр үеэрээ Монгол Улсад цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцож чаджээ.

Гэхдээ энэ бол өнөөх л хараат байдлын өрөвдөлтэй тал л даа. Манай тог цахилгааны “унтраалга” Орост байна л гэсэн үг.

Түүнээс гадна дарвал эсвэл дарахгүй бол Үүнээс гадна Дорнын эдийн засгийн VII чуулганы үеэр ОХУ-тай эрчим хүчний хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцсан байна.

Гэвч энэ бас л шийдэл биш. Эрчим хүчний түүхий эдүүдийн үнэ өсөж, эрэлт нь нэмэгдэж буй өнөө цагт ганц найдвартай гаргалгаа бол ураны ашиглалт юм.

“...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг “...Уран бол аймшиг” гээд бид ойлгочихсон. Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрэл энэ тэрийг яриад сүйд болно. Ер нь бол тэр сүйрлээс хойш дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан. Гэвч одоо дэлхий нийтээр цөмийн эрчим хүч рүү чиглэж байна.

Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэдэг. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж эхэлжээ. Ердөө саяхны мэдээллээр дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байгаа аж. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр Америк, Франц, Орос, Хятад зэрэг улс тэргүүлдэг байна. Ялангуяа Хятад, Орос улсууд сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарах болсон. Одоогоор Хятадад 53, Орост 37 цөмийн цахилгаан станц ажиллаж буй. Дахиад ч нэмж барьж байна. Хятад л гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станц, харин Орос дөрвийг барьж байгаа аж. Мөн Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

Тэгвэл энэхүү цөмийн эрчим хүчний түүхий эд нь уран болдог. Ураны ханш олон улсын зах зээлд өсөж байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй байна.

Хамгийн гол нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, цөмийн цахилгаан станц нь нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог байна. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг юм байна.

Гэтэл Монголд ураны нөөц байна. Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог гэсэн мэдээлэл бий. Харин албаныхны мэдээллээр 2020 оны байдлаар Монгол Улсын ураны нөөц 192 мянган тонн гэж тогтоожээ. Энэ нөөц цаашид өсөх боломжтой гэж судлаачид үздэг.

Түүнчлэн Монгол Улс “Алсын хараа 2050” хөтөлбөртөө “...2041-2050 онд ураны нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй цөмийн станц байгуулна” гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор олон улсын болон төрийн хөрөнгө оруулалттай ураны төслүүд ч хэрэгжиж байна.

Гэвч эдгээр төслүүд бодлогын гэхээсээ хэсэг бүлэг хүний нөлөөгөөр удаашрах хандлагатай байна. Яагаад гэхээр, дээр хэлсэнчлэн “...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг “...Уран бол аймшиг” гэсэн буруу ойлголттой холбоотой юм. Хэрвээ тийм бол өдийд уранаа хэрэглээд цөмийн эрчим хүч гаргаад байгаа Орос, Америк, Хятад, Япон, Герман улсууд сөнөж дуусч байгаа биз дээ. Тэгэхээр одоо “...Уран гэж юу вэ. Хор хохирол, ашигтай тал нь юу юм бэ” гэдэг дээр жаахан саатаж ойлгох нь зөв болов уу даа. Хэрвээ бид уранаа ашиглаж чадвал өөрсдөө “унтраалга”-тай болно. Эрчим хүчний хараат байдлаас гарах маш том алхам болно шүү.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 онд хүнсний хомсдолд орох эрсдэлтэйг НҮБ анхаарууллаа
2023 онд хүнсний хомсдолд орох эрсдэлтэйг НҮБ анхаарууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​