fbpx Өнөөдөр “дайн хийж суух цаг биш” болохыг Энэтхэгийн ерөнхий сайд ОХУ-ын ерөнхийлөгчид хэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 21 секунд

Өнөөдөр “дайн хийж суух цаг биш” болохыг Энэтхэгийн ерөнхий сайд ОХУ-ын ерөнхийлөгчид хэлжээ

Баасан гарагт Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд чуулга уулзалтын үеэр Энэтхэг, Оросын төрийн тэргүүнүүд уулзжээ.

Хоёр улс Хүйтэн дайны үеэс сайн харилцаатай явж ирсэн ба ОХУ нь Энэтхэгийн зэр зэвсгийн хамгийн том нийлүүлэгч юм.

Харин Украинд дайн эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзахдаа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди “одоо дайн хийж суух цаг биш” болохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хэлжээ.

“Эрхэм хүндэт ерөнхийлөгч өө, өнөөдөр бол дайн хийж суух цаг биш гэж би бодож байна” гэж Моди хэлснийг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэтхэг улс дайны эхний өдрөөс хойш Оросын эзлэн түрэмгийллийг буруутгахаас зайлсхийж, хямд үнэтэй газрын тосыг нь их хэмжээгээр худалдан авч байгаа.

Модигийн хэлсэн үгийн хариуд Путин “Украины асуудалд таны баримталж буй байр суурь, санаа зовнилыг би ойлгож байна. Бид үүнийг төгсгөл болгохын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж хэлжээ.

Гэхдээ тэр Украины тал гэрээ хэлэлцээ эхлүүлэхээс татгалзаж, зөвхөн зэр зэвсгийн хүчээр асуудлыг шийдвэрлэх зорилготой байгааг Модид нэмж хэлсэн байна.

Украинд дайн эхлүүлсэн шалтгаанаар ОХУ олон улсын эдийн засгийн хоригоор шийтгүүлээд буй энэ үед Хятад, Энэтхэг улсууд эдийн засгийн гол тулгуур нь болж байгаа.

Гэвч хоёр том түнш нь Москвагийн Украинд явуулж буй үйл ажиллагаанд таагүй хандаж эхэлсэн нь сүүлийн хоёр өдрийн үйл явдлуудаас харагдаж байна.

Пүрэв гарагт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа Путин түүнийг Украины хямралд санаа зовниж буйгаа илэрхийлсэн тухай мэдээлсэн юм.

Энэтхэгийн эрх баригчид Орос болон Өрнөдийн орнуудтай тэнцвэртэй харилцаатай байхыг хичээж байгаа. Гэвч сүүлийн үед ингэх нь улам хэцүү болж байна.

Энэтхэг нь ШХАБ-ын гишүүнээс гадна Хятадын хүч нөлөөг бүс нутагт хязгаарлах зорилготой АНУ, Япон, Австралитай хамтарсан Дөрвийн Эвсэлд багтдаг.

ОХУ-д Энэтхэгийн элчин сайдаар ажиллаж байсан Панкаж Саран ерөнхий сайдыгаа Путинд “нэлээд шулуун, илэн далангүй” үг хэлсэн гэж дүгнээд энэ нь Украины дайн дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хөгжиж буй орнуудад томоохон асуудал үүсгэж эхэлсний илэрхийлэл болохыг тайлбарлажээ.

“Энэ бол Орост өгсөн нэлээд хүчтэй дохио. Энэтхэг улс асуудлыг зөвхөн яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэх байр суурьтай байгааг тэр нөхөрсгөөр санууллаа” гэж Панкаж Саран хэвлэлд ярьжээ.

Энэтхэг улс бол дэлхийд зөвхөн Саудын Арабын дараа ордог томоохон зэвсэг импортлогч бөгөөд 2016-2020 оны импортынх нь 49.4 хувийг ОХУ нийлүүлсэн байна.

Эх сурвалж: AFP

Украины амжилттай сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүйг Путин мэдэгджээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​