fbpx Авлигын кэйсүүд буюу шүүгч нарт хэн зуучилдаг вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 22 секунд

Авлигын кэйсүүд буюу шүүгч нарт хэн зуучилдаг вэ?!

Шүүгч аливаа хэрэг маргааныг өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэдэг номтой. Тэрхүү итгэл үнэмшил нь гагцхүү хуулийн дагуу байх ёстой. Тэгэхийн тулд нөлөөллөөс ангид байх учиртай. Харамсалтай нь шүүгч нар итгэл үнэмшлээ худалдаж, захиалгаар шийдвэр гаргадаг явдал газар авсан. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг унагасаар байна. Ийм үр дүн гарч байгаа нь бүхий л судалгаагаар гарч ирээд байгаа юм.

Тухайлбал, АТГ-аас жил бүр гаргадаг “Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны судалгаагаар Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн хоёрдугаарт 5.3 пунктээр шүүх байгууллага эрэмбэлэгджээ.

Үүнээс гадна “Максима”-гийн саяхны нэг судалгаа байна. Түүгээр шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлигын түвшин болон тэдгээрийн авлигын чиглэгдсэн байдлын үнэлгээнд өсөлт гарчээ. Уг судалгаагаар шүүх, хууль хяналтын байгууллагын авлига бусад салбар, хүрээний үйл ажиллагаа руу хэр чиглэж байгааг судлаж гаргажээ. Тэгэхэд уул уурхай, ашигт малтмалын салбар руу хамгийн өндөр буюу 4.38 үнэлгээний үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нар энэ салбараас илүү их авлига, хээл хахууль авч хэрэг маргааныг шийддэг гэсэн үг. Салхитын мөнгөний ордын хэрэг бол үүнийг нотлох томоохон бөгөөд тодорхой кэйс юм.

Түүнчлэн шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээнд хээл хахууль өгөх, авах аргуудыг хэрэглэсэн байдлын үнэлгээ 3.68 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Нийт 11 аргаар үнэлүүлэхэд ойр дотнын хүмүүсээр дамжуулах, зуучлагчаар дамжуулах, ойр дотны хүн, гэр бүлийн гишүүд, тэдний компанид давуу байдал олгох болон өмгөөлөгчөөр дамжуулах аргууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг гэсэн байна.

Уг судалгаан дахь “Шүүгч, хуулийнхны авлигыг хэн дамжуулдаг вэ” гэдэг анхаарал татсан асуудал гарч иржээ. Энд авлига зуучилж, дамжуулдаг этгээдээр өмгөөлөгч нэрлэгдсэн байна.

Угтаа ингэж авлигын мөнгө дамжуулж, хээл хахуульд зуучилсан ёс зүйгүй зарим өмгөөлөгчийн талаар өнөөдөр ч ил болж буй зүйл биш юм. Өмгөөллийн салбартаа өө сэв болдог өмгөөлөгч нарын кэйсүүд цөөнгүй байдаг. Олон нийтэд ил болж байсан дараах кэйсүүдийг бид мэднэ. Захиргаа, Иргэний хэргийн баахан шүүгчид мөнгө шилжүүлж, томоохон гэмт хэргийг схем зурж байгаад түүнийхээ дагуу аргалдаг өмгөөлөгч Б-ын жишээг энд дурдах нь илүүц биз ээ. Салхитын ордын хэрэг шиг л тов тодорхой жишээ болно. Гэхдээ өмгөөлөгчтэй холбоотой асуудал түүгээр дуусахгүй. Хэдэн кэйс жагсаая.

Кейс 1. Өмгөөлөгч Б нь 2013 онд МИАТ-ийн хэргийн оролцогч ИНЕГ-ын дарга асанг өмгөөлж байв. Тэгж явахдаа тус хэргийн сэжигтнээр тооцогдож шалгагдаж байлаа. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга “...нарын 5-6 хүнийг шалгаж байх явцад Б-г сэжигтнээр тооцож зайлшгүй цагдан хорих шаардлага гарсан” гэж мэдэгдэж байв. Тэр үед шүүх хурал дээр “Үйлчлүүлэгч нар нь өмгөөлөгч Б-гийн Виржинийн арлуудад /British Virgin Islands/ үүсгэн байгуулсан Treasure Cosmo limite/ компанийн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонконг дахь HSBС /Hongkong Shanghai Banking Corporation/ банкин дахь харилцах дансанд 2012 оны гуравдугаар сарын 29-ний өдөр 155.000 ам.доллар шилжүүлж улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 153.993 ам.доллар, 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр 39.968 ам.долларыг тус тус ...тоот дансаар дамжуулан шилжүүлээд дараа нь өөр хүний дансаар буцаан хүлээн авсан... тус тус буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ” гэж байв. Тус тус хүлээн авсан гэдэг албаны хүний үг бол ийм үйлдэл нэг бус удаа давтагдсаныг илтгэж буй.

Мөнөөх өмгөөлөгч Б нь бас 2015 оны сүүлчээр сайд асан А.Гансүх нарыг өмгөөлж яваад цагдан хоригдсон. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд татварын асуудал, залилан мэхэлсэн гэх хоёр ч зүйл ангиар буруутгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Кейс 2. Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны даргын албан тушаалыг хашиж байсан Н.Б-г цагдаагийнхан 2016 оны баяр наадмын үеэр баривчилсан. Тэрбээр авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнд хахуулийг нь зуучилж байсан хүнийг ч хамтад нь шалгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв. Н.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Их цуурайтын аманд 40 гаруй айлын нэр дээр 0.07 га газар эзэмших гэрчилгээ гарган өгч, 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Хэрэг явдлыг тодруулахад, уг газрыг авахын тулд БНХАУ-ын иргэн Ли овогт нь хилийн чанадаас мөнгөө шилжүүлж, түүний өмгөөлөгч, хуульчаар ажилладаг Ч нь Өмчийн харилцааны албаны даргад хахуулийг нь зуучилсан асуудлаар шалгагдаж байв.

Кейс 3. Салхитын мөнгөний ордын хэрэгт ч нэр бүхий өмгөөлөгч нар нэлээд үүрэгтэй оролцсон байдаг. Шүүгч нарт авлигын мөнгө зуучилсан асуудалд Өмгөөлөгчдийн холбоог удирдаж байсан нөхөр холбогдож байв. Мөн Цагдан хорих байранд нас барсан шүүгч асан, гавьяат хуульч ч тухайн үед Салхитын ордыг булаалдсан хятадуудын нэг талынх нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан байдаг. Энэ хэргийн нэг оролцогч болсон өмгөөлөгчийн хэрэг шүүхэд шилжиж байсан...

Энэ мэтчилэнгээр авлигын зууч хийдэг ёс зүйгүй өмгөөлөгч нарын нэр, үйлдлийг жагсаавал нэлээд урт болно.

Хамгийн гол нь хууль шүүхийн байгууллагаар маргаан үүсгэж буй гаднын иргэд, аж ахуйн нэгжүүд Монголын хуулийг, шүүхийг тодорхой сайн мэддэггүй. Тэр “сул тал” дээр нь тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр “сонгогдсон” зарим өмгөөлөгч, хуулийн зөвлөх нөхдүүд тоглодог. Өөрөөр хэлбэл, “Шүүхийн шийдвэрийг танай талд гаргуулна. Бид ажиллаж чадна” гээд маш их хэмжээний мөнгө авдаг. Түүнээсээ шүүгч нар руу бариад гүйдэг. Ийм л “хууль зүйн туслалцаа” үзүүлдэг зарим нэр бүхий өмгөөлөгч бий.

Сүүлийн үед гарсан Захиргааны хэргийн шүүгчтэй маш ноцтой нэгэн кэйс ч яригдаж байна. Кейс үргэлжилнэ.

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өдрийн сонин

Өнөөдөр сонин

Уйлж буй хүүхдийг аргадах хамгийн сайн арга нь тэврээд алхах болохыг эрдэмтэд тогтоожээ
Уйлж буй хүүхдийг аргадах хамгийн сайн арга нь тэврээд алхах болохыг эрдэмтэд тогтоожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​