fbpx М.Нандинцэцэгийн урмыг нь л хугалчихгүй юм сан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

М.Нандинцэцэгийн урмыг нь л хугалчихгүй юм сан

Монголын боксын спортод түүхэн гавьяа байгуулсан эмэгтэй цор ганц боксчин бол М.Нандинцэцэг. Түүний дөрвөн жилийн өмнө Энэтхэгийн Дели хотод болсон ДАШТ-ээс авсан хүрэл медаль нь яахын аргагүй алтан үсгээр бичигдэх амжилт юм. Тэрбээр Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдээс анх удаа дэлхийн медальтан болсон амжилт одоо ч давтагдаагүй байна. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү.

М.Нандинцэцэгийн гавьяа зүтгэлийг төр нь үнэлж, гавьяат хэмээх эрхэм цол, тэмдгээ хайрласан. Уг нь тэр Эрдэнэтийн унаган охин. Дэлхийн дэвжээнээс медаль хүртээд ирэхэд нь түүний өсөж төрсөн нутаг Орхон аймгийн удирдлагууд тоосонгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон нь ч чимээгүй өнгөрсөн.

М.Нандинцэцэг “Хангарьд” клубийн нэр дээрээс олон жил тулалдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр хүндийг 10 гаруй жил өргөж, дуурсгаж ирсэн. Мартаагүй бол шүү дээ. Уг нь бокс олимпын хөтөлбөрт багтсан, бас Монголын “топ-4” спортын нэг. Энэ хэрээр М.Нандинцэцэгийн амжилт, гавьяа бүр ч их жин дарна.

Хэдхэн хоногийн өмнө Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд үндэсний бөх, шатрын олимпиадын ширээний алтан медальтнаа хэрхэн өлгийдөн авч, орон сууцаар шагнасныг бүгд харцгаасан. Лав хоёр өрөө байрны түлхүүр гардуулна билээ. Яг үүн шигээ М.Нандинцэцэгийн амжилтыг үнэмж, урамшуулсан бил үү.

Үүний сацуу Монголын боксын холбооны удирдлагууд түүний түүхэн амжилтыг зүй ёсоор үнэлсэн бил үү. Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нарыг амжилтыг үнэлсэн санагдана.

Өнөөдөр ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг гавьяат тамирчин цолныхоо найрыг хийнэ. Монголын боксын холбоо, Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ээс юу өгч, амжилтыг үнэлэх бол гэсэн хүлээлт олны дунд их байна.

Төр засаг, “Эрдэнэт үйлдвэр”, Орхон аймаг, Монголын боксын холбоо тамирчдынхаа амжилтыг шударгаар үнэлж, урамшуул­бал тэд эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргахын төлөө улам хичээнэ шүү дээ. Ер нь М.Нандинцэцэгийг дөмөгхөн шагнах нь ганцхан түүнд бус өвлийн спортын бусад тамирчинд томоохон урам өгөх нь дамжиггүй. Харин цэцгийн баглаагаар “булаад” өнгөрвөл жинхэнэ шоовдорлосон хэрэг болно. Мөн манай зарим компани, аж ахуйн нэгжүүд олны өмнө томоохон шагнал амлаж, шоудчихаад таг чиг болдог гэмтэй. Тийм зүйл битгий давтагдаасай.

Владимир Зеленский: Оросууд “тулааны талбарт ч, шүүхийн танхимд ч“ хариулах ёстой

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​