fbpx БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 52 секунд

БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Байгаль орчны аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээний нэг төрөл бөгөөд үндсэн зорилго нь Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох, зайлшгүй мөрдөх эрхзүйн баримт бичиг, тэдгээрийн шаардлагын нийцлийн дүн шинжилгээг хийх, үл нийцлийг арилгахад туслах, үйл ажиллагааг сайжруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм

 

 

 

 

Байгаль орчны аудит нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй алдаа, дутагдалд торгууль шийтгэл, хуулийн арга хэмжээ авахыг урьтал болгодоггүй бөгөөд гаргасан алдаа, дутагдалаа холбогдох төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуу арилгах боломжийг тодорхой хугацааны дотор шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөмжийн хамт тухайн аж ахуйн нэгж, байгууллагад боловсруулж өгдөгөөрөө Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн аудитын байгууллагаас хийдэг хяналт шалгалт, санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаас ялгаатай юм.

Байгаль орчны аудит нь тухайн байгууллагын байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөөлөл, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад туслах, тэднийг учирч болох алдагдал, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Нөгөө талаар үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны гүйцэтгэлд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийх хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх, шуурхай болгоход туслах зорилго агуулдаг.

АУДИТЫН АЧ ХОЛБОГДОЛ:

Байгаль орчны аудитыг байгаль орчны удирдлагын тогтолцоо, хууль, эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болгон ашигладаг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Байгаль орчин – нийгэм – эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх, улс үндэстний экологийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн явцад байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх онцгой нөхцөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Байгаль орчны аудитаар төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд тавигдах шаардлагыг тухайн байгууллага нь байгаль орчны удирдлагын тогтолцоо, бодлого, практик үйл ажиллагаандаа нэвтрүүлж шинэ санаачлага гаргах, системтэйгээр нэвтрүүлэх эхлэлийг тавихад чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл байгаль орчны аудит нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд сонголтоор хийгддэг зүйл биш, харин ч болзошгүй нөлөөлөл, эрсдэл, үр дагавраас сэргийлэхэд чиглэсэн, дэс дараатай, системтэйгээр хэрэгжүүлэх цогц үйл ажиллагаа юм.

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТӨРЛҮҮД:

Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны аудитыг 2 жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь тухайн жилд байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн талаарх тайлан болон дараа жил хуваарьт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор БОАЖЯ-нд ирүүлдэг.

Байгаль орчны аудитыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэж хоёр ангиладаг. Байгаль орчны төлөвлөгөөт аудитыг 2 жил дутамд заавал хийлгэдэг бол төлөвлөгөөт бус аудитыг Засаг дарга, эсхүл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хийдэг.

 

 

 

ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

Аж ахуйн нэгж, байгууллага нь Байгаль орчны аудитыг хуулийн дагуу эрх бүхий Мэргэжлийн байгууллагаар хийлгэн дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Байгаль орчны аудитыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101зүйлд заасны дагуу "Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ”;

2. "Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 4.15-д "Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхдээ тухайн төсөлд хийлгэсэн байгаль орчны төлөвлөгөөт аудитын зөвлөмж, тайланг ирүүлнэ”;

3. "Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-5 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.6-д "Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд 2 жил тутамд хийлгэсэн байгаль орчны аудитын тайланг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгууллагад ирүүлнэ”;

4. "Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-4 дүгээр тушаалаар батлагдсан "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ын хавсралтаар баталсан "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгох хяналтын хуудас” хэсгийн төсөл хэрэгжүүлэгчээс хүлээн авах материалын жагсаалтын 3-т "Байгаль орчны хуваарьт аудитын тайлан” гэж тус тус хуульчилсан болно.

 

 

Х.Булгантуяа: Анх удаа орон сууц авбал 3-6 сая төгрөгийг татвараас хөнгөлнө
Х.Булгантуяа: Анх удаа орон сууц авбал 3-6 сая төгрөгийг татвараас хөнгөлнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​