fbpx Хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 25 секунд

Хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?”

Үр хөндөлт, түүний дотор давтан үр хөндөлт өсвөр үеийнхэн, залуучуудын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд 210 сая төгрөг төсөвлөж байсныг уншигч та мэдэх үү. Манай улс “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ улсын төсвөөс жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах зардал 2009 онд 85 сая төгрөг байсныг 2014 онд 210 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн ч 2015-2018 онд буурч 150 сая төгрөг болсон талаар Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 7-ны 78 дугаар тогтоолд дурджээ. Тус тогтоолд дурдсанаар 2017-2021 онд хэрэгжүүлэхэд шаардагдах 33.8 сая төгрөгийг олон улсын байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаж байв. Дээрх төсвийн үзүүлэлтээс харвал Монгол Улсын Засгийн газар жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах төсвийг 3-5 дахин багасгахын сацуу олон улсын байгууллагаас авахаар болжээ. Үүний үр нөлөөгөөр хэдэн мянган эмэгтэй үр хөндүүлж, биеийн болон сэтгэлийн шаналал амссан бол. Цоожтой хаалганы ард нуугдсан нийгмийн хамгийн чухал асуудалд Монголын төр яагаад хайнга хандах болсны учрыг олохоор бид өрхийн эмнэлгүүдийг зорьж, сурвалжлага бэлтгэлээ.

Жирэмслэлтээс хамгаалах тариа улсын хэмжээнд тасарчээ

“Алив эмээгээ түшээд оруулаад өгөөч”, “Хүүгээ яаралтай үзүүлэх шаардлагатай байна”, “Жирэмсний хяналтдаа орохоор ирлээ” гэсэн яриа сонсогдож, олон хүн бужигнасан энэ газар бол Баянзүрх дүүргийн XVI хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төв юм. Хотын захад байрлах тус өрхийн эмнэлгийн ачаалал эрс ихэссэнийг өрөө бүрийн гадаа ээлжээ хүлээн суух олон хүний урт дараалал бэлхнээ илтгэнэ. “Насан-Урт” өрхийн эмнэлэгт 6900 орчим төрөх насны эмэгтэй байдгаас 400-500 нь эрсдэлт бүлэгт багтдаг. Тодруулбал, жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг үнэгүй авах зайлшгүй шаардлагатай бүлэгт жирэмслэлтээс хамгаалах эм, тариаг өрхийн эмнэлгээс нь үнэгүй олгох ёстой. Гэтэл “Насан-Урт” өрхийн эмнэлгийн жирэмслэлтээс хамгаалах гурван сарын тарианы нөөц дуусчээ. Учрыг нь тодруулбал, энэ тариа улсын хэмжээнд тасарсан байна. Мөн жирэмснээс хамгаалах эдгээр хэрэгслийг өмнө нь дүүргийн эмнэлгээс ирүүлдэг байсан бол энэ оноос өрхийн эмнэлэг өөрийн санхүүжилтээс гаргаж, шаардлагатай хэрэгслээ авдаг болжээ.

Энэ талаар “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ч.Отгонжаргал “Эрсдэлт бүлгийн 19-49 насны эмэгтэйчүүдийн судалгааг сар бүр гаргадаг. Үүнд өрх толгойлсон, хавсарсан эмгэгтэй, хийсвэрээр 3-4 удаа төрсөн, архинд донтсон эмэгтэйчүүд багтдаг. Нийт тоог нь гаргаад түүнд тохирсон эм, хэрэгслээ татан авдаг. Гурван сарын тариа улсын хэмжээнд тасарсан. Бусад хэрэгслийн нөөц хангалттай бий.Спиралыг салбар амбулаторийн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар тавьдаг. Өрхийн эмнэлэгт ерөндөг суулгахгүй. Бүртгэлтэй хүмүүс нь хугацаандаа ирээд эм, хэрэгслээ авдаг. Бид гэрээр нь очиж тараах тохиолдол цөөн. Сүүлийн үед залуусын эрүүл мэндийн боловсрол сайжирсан учир эм, бэлгэвчээ ирж авах нь нийтлэг болсон” гэж ярилаа.

Тус өрхийн эмнэлгийн салбар амбулатори нь СЭМҮТ-д байх агаад сардаа таван эмэгтэйд спираль тавьдаг байна. Мөн сар бүр 20 бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалах эм 10-15 ширхэгийг хүмүүс өрхийн эмнэлгээсээ ирж авдаг гэсэн дундаж тооцооллыг гаргажээ. Хотын захад байрлах тус өрхийн эмнэлгээс харвал нэгдүгээрт, манай улсад жирэмслэлтээс хамгаалах тарианы хангалттай нөөц байдаггүй юм байна. Хоёрдугаарт, хүмүүс өөрсдөө өрхийн эмнэлэг дээрээ очиж эм, хэрэгслээ авахгүй л бол утсаар холбогдож гэрт нь очиж тараах, хяналт тавих гэсэн эргэх холбоо огт алга.

Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд хагас жилд 1.2 сая төгрөг зарцуулжээ

Манай сурвалжлах баг Сансар ШТС-ын урд байрлах Баянзүрх дүүргийн I хорооны “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Тус өрхийн эмнэлэг 2022 он гарснаас хойш жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах төсвөө эмнэлгийн санхүүжилтээсээ гаргажээ. Мөн л дүүргийн эмнэлгээс олгодог байснаа энэ жилээс зогсоосон байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар “Хүн төвт” өрхийн эмнэлэг жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд 1.2 сая төгрөгийг зарцуулжээ. Жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн жилийн хэрэгцээгээ авдаг хүмүүс ч байдаг аж.

Энэ талаар тус өрхийн эмнэлгийн эмч Э.Эрдэнэцацрал “Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэлд 4-5 төрлийн дааврын эм,бэлгэвч, суулгац багтдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоог эхлээд гаргана. Тэгээд илүү өртөмтгий бүлгийн эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн буюу заавал жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэлд хамруулах хүнийхээ тоог гаргачихаад түүнд тохирсон эм, хамгаалах хэрэгслээ татаж авдаг. Энэ оны хагас жилд 1.2 сая орчим төгрөгт эм, хамгаалах хэрэгслээ татаж авсан. Эрүүл мэндийн даатгалаас нэг хүнд ногдох мөнгөөр тооцож авдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд рүүгээ холбогдоод шинжилгээ аваад эм, хэрэгслээ ирж аваарай гэж ярьдаг. Учир нь хүмүүс өөрсдөө ирж эм, хэрэгслээ авах нь цөөн. Энэ нь өрхөөс эм, хамгаалах хэрэгсэл тараадгийг мэддэггүйтэй холбоотой байх. Тиймээс хэсгийн ахлагч нар хааяа гэрээр нь хүргэж өгдөг” гэв.

“Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвд 10278 иргэн бүртгэлтэй. Түүнээс 3700 орчим нь нөхөн үржихүйн насны эмэгтэй байгаагаас 137 нь илүү өртөмтгий бүлэгт багтана. Эхний зургаан сарын байдлаар тус эмнэлэг 1210 эмэгтэйг жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээр хангажээ. Хотын төвийн ойролцоо байрлах өрхийн эмнэлгийн тухайд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах төсөв, хүртээмж нь сайн байгааг эмчийн яриа илтгэж байна.

Төсвийг нь хариуцах төрийн байгууллага алга

Ийн өрхийн эмнэлгүүдээс сурвалжлага бэлтгэсний дараа гурван асуудал гарч ирлээ. Нэгдүгээрт, жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг дүүргээс олгодогоо зогсоож өрхийн эмнэлгүүддээ хариуцуулдаг болсон байна. Хоёрдугаарт, жирэмслэлтээс хамгаалах тариа улсын хэмжээнд тасарчээ. Гуравдугаарт, эдгээр хэрэгслийн хүртээмж хангалтгүй буюу зорилтот бүлэгтээ бүрэн хүрдэггүй юм байна. Эдгээрт хариулт авахаар бид Эрүүл мэндийн яамтай холбогдлоо. “Өрхийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг тараах ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар хариуцдаг. Ерөнхий төсөв, зарцуулалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мэднэ” хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. Тиймээс бид НЭМГ-аас тодруулахад “Манай газар үүнийг хариуцдаггүй. Олон улсын байгууллагаас хуваарилалтыг нь хийдэг” гэв. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар “Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг ЭМДЕГ, Эрүүл мэндийн яамнаас тодруулаарай” гэсэн юм. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/563 дугаар тушаалд “Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв үйлчлэх хүрээний хүн амд шаардлагатай жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээг нэгтгэн, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Мөн жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл нь гурав хүртэл сарын нөөцтэй байх тухай тушаалд тусгажээ. Гэтэл бодит байдал дээр жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн төсөв, зарцуулалттай холбоотой мэдээллийг өгөх төрийн байгууллага олдсонгүй. Энэ нь эдгээр хэрэгсэлд зарцуулах төсвийг эрх мэдэл бүхий хэн нэгэн нь “залгичихсан уу” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.Учир нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 2019 оны долдугаар сарын 5-нд жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл татан авах 45 сая 592 мянган төгрөгийн өртөгт тендер зарласан бол Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар 2020 оны нэгдүгээр сарын 31-нд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл худалдан авах 35 сая төгрөгийн тендер зарлажээ.

Дэлхийн хэмжээнд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулсан нэг ам.доллар тутамд эрсдэлтэй жирэмсэн үеийн тусламж, үйлчилгээтэй холбоотой зардлыг 1.47 ам.доллараар бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэтэл манай улс үүнд зарцуулах төсвөө жил ирэх тусам танахын сацуу зорилтот бүлэгтээ хүргэхэд хангалттай хэмжээнд анхаарч чадахгүй байгаа нь харамсалтай. Төсвийг яагаад танасан хийгээд зарцуулалттай холбоотой асуудлыг ямар байгууллага хариуцаж байгааг дараагийн нийтлэлээрээ тодруулан хүргэх болно.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орон сууцны үнэ өнгөрсөн жилээс 14 хувь өсжээ
Орон сууцны үнэ өнгөрсөн жилээс 14 хувь өсжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​