fbpx Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны талаар ярилцлага өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 30 секунд

Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны талаар ярилцлага өгөв

Украины цэргүүд Харьковын чиглэлд том чөлөөлөх давшилт хийсний дараа Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны нарийн ширийн зүйлийн талаар “Reuters” агентлагт ярилцлага өгч Крымийн хойгийг эргүүлэн авах асуудлыг хөндөж, Украины чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт оросууд украин иргэдийг хэрхэн яргалж, устгасан тухай илрээд буй баримтуудыг дэлгэжээ.

В.Зеленский Украины эрх баригчид фронтод болж буй үйл явдлын талаар тайлбар өгөхгүй, яагаад ийм тайван хандсаныг тайлбарлан “Мэдээллийн чимээгүй байдал үүсгэсэн. Энэ чимээгүй байдал бидэнд ялалт авчирсан. Учир нь энэ чимээгүй байдал манай дайсны тулалдаанд зохих ёсоор бэлтгэх боломжийг тасалдуулж, тэдэнд тун ч таагүй, гэнэтийн бэлэг барих боломжийг бидэнд олгосон” гэсэн байна. Үүний зэрэгцээ Украины цэргүүдийн сөрөг довтолгоо амжилттай болсон ч энэ нь дайн дуусах дөхсөн тухай яриа гарах үндэслэл биш гэж Владимир Зеленский хэлжээ.

“Өнөөдөр энэ дайн хэзээ дуусах нь бидэнд барууны улсуудаас өгөх зэвсгийн нийлүүлэлтээс шууд шалтгаална. Бидний ялалт зөвхөн үүнээс шалтгаална” гэж тэр нэмж хэлсэн байна. Украины ерөнхийлөгч мөн “Турк, Өмнөд Солонгос, Арабын ертөнц”-өөс өөрийн улсад илүү их тусламж үзүүлэхийг хүсч байгаагаа дурьдсан байна. В.Зеленский ярилцлагадаа сөрөг довтолгооны үйл ажиллагааг төлөвлөх нарийн ширийн зүйлийн талаар болон Украины Зэвсэгт хүчний ирээдүйн төлөвлөгөөний талаар тодорхой зүйл огт яриагүй байна. В.Зеленскийн “Энэ сөрөг довтолгооны ажиллагаа бидний хүлээж байсан хугацаанд бүрэн хийгдсэн" гэсэн үг нь бараг долоон сарын турш Москвагаас сонсогдсон “цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна” гэсэн мэдэгдэлтэй тун төстэй байсан байна. Гэхдээ үнэн гэдгээрээ л Москвагийн мэдэгдлээс ялгаатай байгаа аж.

Өнгөрсөн баасан гаригт Узбекистан улсын Самарканд хотод сэтгүүлчид В.Путинээс “Украины талаас амжилттай явуулсан сөрөг довтолгооны талаар юу бодож байгааг нь асуухад “Киев сөрөг ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан. Энэ нь хэрхэн явагдаж, яаж дуусахыг харцгаая” гэж хэлсэн юм. Мөн тэрээр “Бид Украины чухал дэд бүтцэд хоер цохилт өгсөн. Энэ нь тэдэнд өгч буй анхааруулга’ гэж хэлсэн билээ. Тэгвэл олон улсын зарим цэргийн шинжээчид үүнийг В.Путин байлдааны талаар ямар ч зөв мэдээлэл авдаггүй нь тодорхой боллоо” гэж байгаа бол зарим нь “ЗХУ-ын бахархал байсан, Москва хотыг хамгаалах зориулалттай алдарт Кантемировын танкийн дивизийн суурин дээр байгуулагдсан танкийн I арми болон НАТО-той байлдах зориулалттай хэмээн дэлхий нийтэд зарлан сайрхаж байсан 12 дугаар армиа үндсэнд нь устгуулж, Днепр мөрөнд шахуулан “уутанд орсон” 20-25 мянган цэргээс өөр байлдах чадвартай цэрэггүй болчихсон, цэргийн тусгай ажиллагаагаа “дайн” хэмээн зарлаж, бүх нийтийн цэрэг татлага явуулна гэхээр голдуу ганц хүүхэдтэй байдаг Оросын том хотуудын иргэд бослого гаргах нь ойлгомжтой, цөмийн зэвсэг хэрэглэх гэхээр өөрөө түрүүлж цохилтод өртчих гээд байгаа хэд хэдэн “хайчинд орчихсон” В.Путин өөр юу гэх вэ дээ” гэх нь ч байна.

Харин Украины хотын цэвэр усны даланг дэлбэлж энгийн иргэдийн орон сууц, сургууль, цэцэрлэг. албан газрыг усанд живүүлж. цахилгаан станцыг нь пуужингаар буудаж гэрэл цахилгаангүй болгон энгийн иргэдийн эсрэг террорист үйл ажиллагаа явуулсан гэдгээ В.Путин өөрөө хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд зарлан, мэдэгдсэн учир олон улсын Гаагийн шүүхээс ял авах нь баталгаатай боллоо гэдэг дээр бол бүгд санал нэг байна.

ОХУ-ын Иранаас худалдаж авсан “Шахед-136” камиказе дронууд Харьковын зүүн хойд хэсэгт орших Украины цэргүүдэд ноцтой хохирол учруулсан гэж Америкийн “The Wall Street Journal” бичжээ. Украины 92 дугаар мотобуудлагын дивизийн их бууны командлагч, хурандаа Родион Кулагин “Ираны камиказе дронууд манай 152 мм-ийн хоёр өөрөө явагч гаубиц, 122 мм-ийн хоёр өөрөө явагч гаубиц, хоёр хуягт тээвэрлэгчийг устгасан гэж” мэдээлэв. Түүнчлэн “Шахед-136” нь харьцангуй жижиг хэмжээтэй, маш нам өндөрт нисдэг тул Украины агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлэхэд хүндрэлтэй байна гэж Кулагин нэмж хэлэв.

Тэрээр АНУ болон түүний холбоотнууд Киевийг нисгэгчгүй онгоцноос хамгаалах илүү сайн зэвсгээр хангах, эсвэл Ираны камиказе дронуудыг Орос руу тээвэрлэхийг тасалдуулахад хөндлөнгөөс оролцож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв гэсэн байна. Үнэндээ ОХУ-д камиказе дронууд нийлүүлсэн нь хөдөлшгүй баримтаар батлагдвал АНУ төдийгүй Израилийг оролцуулсан Арабын улсуудын Ираны эсрэг цэргийн эвсэл болон Турк, Азарбайжаны арми Ираны эсрэг цэргийн довтолгоо явуулах маш том шалтаг болж магадгүй юм. Энэ сарын 10-нд Херсон хотод ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн техник байрлаж байсан “Алкосервис” ХХК-ийн барилгад Украин цохилт өгсний улмаас Оросын 180 цэргийн албан хаагч амиа алдсан нь нотлогдоод байна. Оросын Росгвардийн болон ФСБ-ын ангиуд таван өдрийн турш нурангийг цэвэрлэж, нас барагсдын цогцсыг гаргасан бөгөөд алдагдлаа нуухын тулд энэ талаар мэдээлэл алдахгүй байхыг хичээж байгаа аж. Зөвлөлт Холбоот Улсын поп хөгжмийн хатан хаан гэгддэг Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин “гадаадын төлөөлөл”-ийн жагсаалтад нэр нь саяхан бичигдсэн юм. Тэгвэл “Эх орноо энх тайванч, эрх чөлөөтэй улс болгож, утга учиргүй дайнд залуусын амь насыг үрэхийг зогсоохын төлөө тэмцэгч нөхөртэйгөө би үзэл бодол нэг, Оросын ард түмний аж амьдралыг сүйтгэж, улс орныг минь дэлхийн тавцанд ганцаардуулж байгаа түрэмгий явдлыг эсэргүүцэж байгаа тул намайг ч бас “гадаадын төлөөлөл” ангилалд оруулж өгөхийг хүсч байна” гэж Пугачева “Инстаграм” хуудсаараа ОХУ-ын Хууль зүйн яаманд хандан мэдэгдсэн нь олон зуун мянган хүний дэмжлэг авсан байна .

Г.Амарсанаа

Sonin.mn

Түргэн тусламжийн төвийн эмч, удирдлагууд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг буяны компаниудад өгч, хахууль авч байжээ
Түргэн тусламжийн төвийн эмч, удирдлагууд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг буяны компаниудад өгч, хахууль авч байжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​