fbpx Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 3 секунд

Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

2008 онд NBA-ийн агуу ривал Бостон Селтикс, Лос Анжелес Лэйкэрс багууд аваргын төлөөх цувралд учраа таарсан. Тус цувралд Бостон 4:2-оор хожсон. "Ялагдсан хүний үгийг сонс" гэдэг үг байдаг. 2008 оны долдугаар сарын 7-нд Бостоны “TD Garden”-д Лэйкерс 20 оноогоор хожиж яваад харамсалтайгаар хожигдсон. Ингэснээр тэд цувралд 0:2-ээр хожигдож эхэлсэн. Хэдийгээр энэ цувралд Лэйкерс ялагдсан ч 2009, 2010 онд дараалан аварга болсон. Хожим алдарт дасгалжуулагч Фил Жексон “2008 оны финалын хоёр дахь тоглолт бидний олон ялалтын эхлэл болсон” гэж онцолсон байдаг. NBA-ийн 11 бөгжтэй домогт дасгалжуулагчийн агуу замналынхаа нэгэн чухал тоглолтын дараа юу гэж ярьж байсныг “ Амжилтын эзэн” булангаараа эргэн сануулж байна.

-Таныг хамгийн их гайхшруулсан зүйл юу вэ. Танай багийн эхний гурван үеийн төгс тоглолт уу. эсвэл дөрөвдүгээр үед оноо авахад хэцүү байсан уу?

-Бидний хамгаалалтын алдаа намайг их гайхшруулж байна. Инээдтэй юм. Бид эхний хагаст тэднээс 19 оноо илүү авсан. Ийм тоглолтдоо хожигдоно гэдэг байж боломгүй зүйл. Би финалд дасгалжуулагчаар ажилласан энэ олон жилийн хугацаанд ийм тоглолтыг хэзээ ч харж байгаагүй. Итгэмээргүй юм.

-Та шигшээ цувралд 0:2-оор хоцорч байгаа талаараа юу гэж хэлэх вэ. Тоглогчдынхоо сэтгэл зүйд хэрхэн анхаарах вэ?

-Энэ бол плэй-оффын нэг хэсэг. Би үүнийг талбайн давуу тал гэж харж байна. Тэд гэрийн даалгавраа сайн биелүүлж талбайдаа хоёр хожлоо. Харин одоо бид гэртээ хоёр тоглоно. Би үүнийг тийм ч муу зүйл гэж харахгүй байгаа.

-Дөрөвдүгээр үеийн эхэнд Пау Гасол самбарын доороос бөмбөг алдаж эсрэг багтаа хоёр дахь боломжийг олон удаа гаргасан. Тэр үед би гайхаж байлаа. Лэйкерс илүү хүчирхэг тоглож, хяналтыг гартаа авах боломжтой юу?

-Тийм ээ. Та зөв анзаарчээ. Тэд Владдиг будаг талбайгаас гадуур тоглох нөхцөл байдал үүсгэж байсан. Ингэснээр Гарнетт самбарын доор Гасолыг илүүрхлээ. Энэ бол бидний хүсээгүй муу зүйл. Маш муу. Гуравдугаар үед би “Бид байж болох хамгийн муугаараа тоглож байна” гэж багийнхандаа хэлсэн. Бид үүнээс илүү муу тоглож чадахгүй. Энэ муу тоглолт нь бидний хамгаалалтын самбарт хайнга, олон онооны давуу тал авсандаа хэт тайвширсан байдал нөлөөлсөн гэж бодож байна.

-Улирлын турш эсрэг багийн талбайд сайн тоголсон Селтикс танайд зочлох гэж байна. Тэд ямар тактиктай байгаа гэж бодож байна?

-Би Селтиксийн юу бэлдсэн талаар санаа зовохгүй байна. Лэйкэрс яаж тоглох бол гэж л санаа зовж байгаа. Бид довтолгооны төгсгөлөө сайн хийж, илүү чамбай тогломоор байна.

-Селтиксийн дасгалжуулагч Риверс түүний баг тоглолтын төгсгөлд илүү хүчтэй тоглосон. Энэ нь эргэн ирэхэд нөлөөлсөн байх гэж хэлсэн. Үүнтэй санал нэгдэх үү?

-Сагсан бөмбөг бол эрч хүч юм. Гагцхүү эрч хүчийг хэн авч явах вэ гэдэг л чухал. Бид эхний хагаст тэднээс илүү эрч хүчтэй байсан. Гарнетт техникийн алдаа авах үед бид 15:7-оор тэргүүлж байсан. Түүнээс хойш тогтолт эргэсэн. Тэд гуравдугаар үеийн сүүлийн 2 мин 59 сек, дөрөвдүгээр үеийн эхлэлд маш сайн тоглосон. Тэр эрчээ алдалгүй явсаар биднийг хожлоо. Энэ тоглолт бид залуу багийн хувьд тоглолтын хэмнэлийг өөрчлөх өөрийн талд эргүүлэх тал дээр суралцах ёстой гэдгийг харууллаа.

-Тоглолтын төгсгөлийн нөхцөл байдал гурав дахь тоглолтод үүсвэл яах вэ?

-Үгүй, би тийм зүйл болохгүй гэж бодож байна. Учир нь бид 2500 милийн цаана тоглолтоо хийнэ. Үүнийг авч явахад хэтэрхий хол байна.

-Таны хэлсэнчлэн тоглолтын хэмнэлийг гартаа авч чадаагүйд танай баг хангалттай сайн байж чадаагүйд бухимдсан уу. Эсвэл тоглолтын шүүлтэд сэтгэл дундуур байгаа юу?

-Үгүй ээ, миний тоглогчид алдаа гаргасан гэж бодож байна. Тоглогчид маань алдаа гаргасан ч зарим зүйл дээр шүүгчид асуудалтай байсныг нуухгүй. Үүнд хэд хэдэн зүйлийг тоочиж болно. Гэхдээ тэглээ гээд тоглолтын үр дүнд нөлөөлөхгүй учир энэ нь утга учиргүй зүйл юм. Би тэдэнтэй маргахыг хүсэхгүй байна. Энэ бол сагсан бөмбөгийн нэг хэсэг. Шүүгчид ч бас алдаж л байдаг. Хурдан темптэй тоглолтын явцад шүүгчид зарим зүйлийг харахгүй өнгөрөх, буруу шийдвэр гаргах тохиолдол гардаг. Тиймээс бид тэдний ажлыг хүндэлж байгаа.

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ
Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​