fbpx Есдүгээр сарын 25-нд төв замаар нийтийн тээврийн автобус явахгүй
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Есдүгээр сарын 25-нд төв замаар нийтийн тээврийн автобус явахгүй

2022 оны есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад хэрхэн өөрчлөлт орох талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө.

Есдүгээр сарын 25-ны Ням гарагт нийтийн тээврийн үйлчилгээний 39 чиглэлийн 324 автобусны явах маршрутад өөрчлөлт орно.

Энгийнээр хэлбэл хойд чиглэлээс ирдэг автобуснууд Дөлгөөн нуурын уулзвараар, Баянхошуу чиглэлийнх Баянбүрдийн тойргоор тус тус буцаж эргэнэ.

Ч1, Ч6, Ч3 чиглэлийн автобуснууд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явна. Эдгээр нь Энхтайвны өргөн чөлөөгөөр явдаг юм.

Хотын төвөөр нийтийн тээврийн автобус явахгүй. Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 120 мянгатын уулзвараар буцаж эргэнэ гэв.

Нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд орох өөрчлөлтийн зураглалыг удахгүй хүргэх болно.

Коронавируст халдварын 37 тохиолдол шинээр батлагдлаа
Коронавируст халдварын 37 тохиолдол шинээр батлагдлаа
 
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ