fbpx САЙН МЭДЭЭ: ​ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

САЙН МЭДЭЭ: ​ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо

Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийнхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.

Иймээс ЭХЭМҮТ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ.

Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө. Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг болжээ.

Н.Сугар: Ням гарагт 19 томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй
Н.Сугар: Ням гарагт 19 томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй
 
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ