fbpx Иргэн Д.Батбаяр: Өдөр шөнөгүй машинтай Орос иргэд цувж орж ирсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 7 секунд

Иргэн Д.Батбаяр: Өдөр шөнөгүй машинтай Орос иргэд цувж орж ирсээр байна

ОХУ-аас ард иргэд нь дүрвэж, Монгол руу ирж байна гэх мэдээлэл нийгэмд тархсан. Уг мэдээллийн дагуу сурвалжиллаа.

ОХУ-тай автозамаар холбогдсон Алтанбулаг боомтоор өдөрт хэдэн зуугаараа Оросууд орж ирж байна гэх мэдээлэл бий учраас тэнд ажиллаж амьдардаг иргэнтэй холбогдсон юм. Иргэн Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.

-Орос иргэд олноороо орж ирж байгаа гэсэн үнэн үү?

-Өдөр шөнөгүй машинтай иргэд цувж орж ирсээр байна. Одоо ч цуваа нь багасаагүй оочир гэж тамтгаа алдаад байна.

-Дан залуучууд нь ирж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-Тийм. Ихэвчлэн идэр насны залуус ирж байна. Цаанаасаа бол залуучуудаа гаргахгүй гэсэн юм байна лээ.

Тайлбар байхгүй.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Өчигдөр /2022 оны есдүгээр сарын 21-ний/-ийн Путины хийсэн мэдэгдлээс хойш наашаа орж ирэх цуваа эрс ихэссэн. Манайхаас хүлээж аваад оруулаад байгаа юм байна лээ. Гол нь зарлан ирсэн залуучуудыг бичиг баримттай нь тулгаж байгаад буцаагаад байгаа гэсэн. Бусдаар өөр шаардлага тавихгүй хүлээн авч байгаа юм билээ гэв.

Тайлбар байхгүй.

Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хил хамгаалах ерөнхий газрын хариуцсан асуудал. Хууль зүйн сайд бас мэдэгдэл гаргасан байна лээ” гэдэг хариуг өгөв. Ингээд Хууль зүйн сайдын мэдэгдлийг хүргэе.

-ОХУ-д залуучуудыг цэрэгт дайчлана гэсэн мэдэгдэл гарснаас хойш монгол руу орж ирэх орос иргэд нэмэгдлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн байна. Үүн дотор Монгол Улсын иргэд 15, ОХУ-аас 74, бусад орны гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хилийн гаалийн бүст нэг машиныг шалгаж оруулах хугацаа нь 8-10 минут. Өөрөөр хэлбэл, автозамын боомт учраас автомашинд хилийн үзлэг шалгалт хийгээд тухайн зорчигчийн гадаад паспорт, виз нөхцөл байдлыг шалгаж үзээд штамп дараад оруулах хугацаа. 12:00 цагийн үед Хиагт орчимд машины битүү цуваа байна гэдэг мэдээлэл сошиал орчинд гарсан. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим оочирлож байгаа машины тоо. Нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын орчимд оочирлож байгаа машины тоо байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд оочирлож байгаа машины тоо 60 орчим байна. Өчигдөр, өнөөдрийн хувьд монгол тал руугаа зорчигчийн тоо ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй иргэдийг саалдгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Хилийн наана 30 машины цуваа үүссэн. Нэг хүнд зарцуулах цагийг би түрүүн хэллээ. Ингээд цаг зарцуулж байгаа учраас цуваа үүссэн гэх тайлбарыг өгөв.

Тайлбар байхгүй.

Харин Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг гаргасан байна. “Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байна” гэжээ.

Энэ талаар ОХУ руу зорчоод эргэн ирж буй иргэн Г.Мягмардорж дараах мэдээллийг өгөв

-Та хэзээ Монгол Улсаас ОХУ руу гарсан бэ?

-Би энэ сарын 19-ний өдөр ОХУ руу гарсан өнөөдөр /өчигдөр/ эргэн ирж байна.

-Алтанбулаг боомтоор гарсан уу. Таныг гарах үед хилийн боомтод автомашины цуваа үүссэн байсан уу?

Тайлбар байхгүй.

-Үгүй. Наашаа цаашаа ч ямар цуваа үүсээгүй хэвийн байсан.

-Одоо урт цуваа үүссэн, монгол руу орж ирэх орос иргэд ихэссэн гэх мэдээлэл байна. Наана чинь яг ямар байдалтай байна вэ?

-Би 15:00 цагт ирж зогссон. Энд маш урт цуваа үүсчээ. Дандаа орос иргэд орохоор оочирлож байх шиг байна. Монгол хүмүүс ховор байна. Дотоодын иргэн болохоор урдуур оруулах боломжтой болов уу асуух гээд хүн буугаад явсан.

-Ямар учиртай оочирлоод байгааг та мэдэж чадав уу?

-Ерөнхийлөгч нь залуусыгаа цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарснаас хойш л дайныг хүсэхгүй байгаа залуус нь дүрвэж эхлээд байгаа юм байна лээ. Хагас хугас орос хэлтэй болохоор жаахан ярилцаж үзсэн. Ер нь л залуучууд нь дайнд явж байснаас нөхцөл байдал намжтал гадны улс руу дүрвэх тухай ярьж байна лээ.

-Ихэнх нь залуу хүмүүс байна гэсэн мэдээлэл байгаа юм. Тантай таарсан хүмүүс залуучууд голцуу байна уу?

-Тийм дандаа л залуус. Ямар л залуу хүн дайн хүсхэв дээ. Тайван орныг зорьж байгаа нь илхэн байна.

-Яг одоо наана чинь ойролцоогоор хэдэн машины цуваа үүсээд байгаа барагцаа байна уу?

-Маш урт цуваа байна шүү дээ. Бараг 1 км хүрэх байх аа. Завсаргүй машины цуваа үүсчээ. Энэ олон оросууд монгол руу орно гэхээр бас айдас хүрч байна шүү гэв.

ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар Улаан-Үд хотноо оршин суух иргэнээс дараах зүйлийг тодрууллаа.

-ОХУ-аас монгол руу орос иргэд их дүрвэж байна гэсэн мэдээлэл байна л даа. Таны зүгээс мэдсэн сонссон зүйл бий юу?

-Надад яг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Гэхдээ фэйсбүүкээс харсан. Түүнээс яг ойр хавийн хүмүүсээс явсан хүн байхгүй.

-Танай наагуур чинь нөхцөл байдал хэр байна вэ?

-Одоогоор 300 мянган цэрэг татна гээд татаад эхэлчихсэн. Сая хоёр автобус хүмүүсийг хөдөө аймгаас авчирсан гэж сонслоо өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, Путин хоёр мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр мэдэгдэлдээ 60 хүртэлх насны хүмүүсийг авна. 35-40 насных тийм мэргэжилтэй, 40 насныхан тийм мэргэжилтэй байх ёстой гэсэн ангилал тогтоочихсон. Мөн эмчийн мэргэжилтэй 60 хүртэлх насны хүмүүсийг татах юм байна лээ.

-Таны ойр тойрны хүмүүст зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол байгаа юу?

-Одоохондоо миний таньдаг хүмүүс дотор тийм зарлан дуудах хуудас ирсэн хүн байхгүй. Сая манай таньдаг хүн манай энд зарлан дуудах хуудас авсан хоёр автобус хүн ирсэн гэж ярьж байна. Гэхдээ тэр нь ангилалтай. Сурч байгаа оюутнуудыг авахгүй. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийг авахгүй. Цэргийн алба хаасан бэлтгэл офицерууд, цэргийн алба дүйцүүлж хаасан хүмүүсийг эхэлж авна гэсэн яриа байгаа. Тэгэж ч ерөнхийлөгч хэлсэн. Тэр нь бас насны ангилалтай. Эхний удаадаа 300 мянган цэрэг авна гээд тодорхой мэдэгдэл хийчихсэн. Манай ажлынхны хүүхдүүд нь гэрээт цэргийн алба хаадаг болохоор одоохондоо зарлан дуудах хуудас аваагүй л гэж байна. Нэг хамт ажилладаг хүний хүүхдийг анх татаад аваад явсан нь өнгөрсөн наймдугаар сард амь үрэгдсэн гэдэг мэдээлэл нь ирсэн байна лээ. Тэр хүн одоо ажилдаа ирэхгүй байгаа болохоор өөр мэдсэн дуулсан зүйлгүй л байна гэв.

С.Отгонбаяр

Эх сурвалж: Өдрийн сонин

Иранд иргэдийн тэмцэл өргөжиж, эрх баригчид Тегеран хотын интернэт сүлжээг хаажээ
Иранд иргэдийн тэмцэл өргөжиж, эрх баригчид Тегеран хотын интернэт сүлжээг хаажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​