fbpx Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон зарим харьяа байгууллагыг нь хотын төвөөс нүүлгэхээр боллоо
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон зарим харьяа байгууллагыг нь хотын төвөөс нүүлгэхээр боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагыг нь хотын төвөөс нүүлгэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Тус яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар болов. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна.

Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Х.Баттулга МОАХ-ы 3000 гишүүддээ Улсын Баатар цолны батламж гардууллаа
Х.Баттулга МОАХ-ы 3000 гишүүддээ Улсын Баатар цолны батламж гардууллаа
 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ