fbpx Хайрын сүлжээ /Хошин өгүүллэг/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 50 секунд

Хайрын сүлжээ /Хошин өгүүллэг/

 

Арван ес хүрч хүүхний зэрэгт хүрлээ хэмээн Цэрмаа бодоод ээжтэйгээ зөвлөж эрд гарах болжээ гэж хоёулаа шийдэв. Энэ ч хэлэхэд амархан л даа. Тэр хоёр хэдэн сарын турш эрэл, судалгаа хийсний дараа эмч, инженер, зохиолч, уран барилгачдын ихэнх нь орлого багатай, олсон хэдээрээ арай чарай бор хоног өнгөрөөдгийг мэдэж, зоогийн газрын үйлчлэгч, үсчин, жолооч зэрэг нь хар хөлсөө гоожуулж, хүчээ шавхан нойр хоолгүй ажиллаж, арав таван бор юм олдгийг ойлгожээ.
Ээж авгай гараа цэврүүттэл утасдаж, хөлөө холготол гүйж, найз хүүхнүүдтэйгээ амаа чилтэл зөвлөлдөж, охиндоо баян нөхөр эрнэ. Ажил урагшлахгүй байгаад бүсгүй цөхрөн гуниглаж, нүдээ хавдтал уйлна.
Гэвч цэврүү шиг цэмцгэр, цэцэг шиг үзэсгэлэнтэй, хараацай шиг сэргэлэн Цэрмаа энэ тэрүүгээр гүйж, эрэл сурал болгон найз охидтойгоо хамтран зүтгэсээр чамгүй орлоготой, халаас зузаан дуучинг олж, бүх арга чаргаа хэрэглэн сайтар чөдөрлөж дөнгөв. Тэр хоёрын холбоо сүлбээний тухай шар сонинууд бишгүй л шуугилаа. Дуучин насаар залуу ч хэдийнэ алдаршиж, олон шүтэн бишрэгчтэй болсон нэгэн ажээ. Цэрмаа, дуучин хоёр айл гэр болж, зоогийн газар, баар, энэ тэр шоунд дуулж, багагүй мөнгө олж тохилог байр, орчин үеийн сайхан тавилгатай болон Цэрмааг жолооны дамжаанд оруулж ч амжив.
Эхнэр нь жолооны эрхтэй болсон болохоор алдарт дуучин маань тоглолтын дараа аяга тагш бор дарсыг чөлөөтэй хүртэж, элдэв осол, цагдаагаас ч айж эмээхээ болив гэнэ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг болохоор нэг л мэдэхэд, дуучны алдар хүнд сархдын салхинд хийсэн, цээл сайхан хоолой нь дуулах бүү хэл олигтой ярьж чадахаа болин, орлогын бүх замд нь улаан гэрэл асав.
Орлогын эх булаг нэгэнт хаагдсан болохоор мөнгөн дээр тогтож байсан хайртай бүсгүйн халуун сэтгэл Хойд туйлын мөс шиг болж, ааль зан нь хувиран галзуу нохой шиг юм бүхэнд архирна. Алдар нэрээ мандуулж байхад дотносож байсан найзууд, шүтэн бишрэгчид нь хүртэл зайгаа барих боллоо.
Нэг халуун өдөр ээж нь хөлсөө асгаруулан тэднийд баяр хөөртэй орж ирэв.
-За охин минь, одоо чинь бүх юмыг зоосны нүхээр хардаг болохоор чи миний үгэнд оролгүй өөрөө сонгож авсан энэ хар архичингаасаа салж үз! Хөгшин, залуу гэлгүй буурь суурьтай, үл хөдлөх хөрөнгө чинээтэй, баян хүнтэй суу. Миний найз нар ч ингэж зөвлөж байна.
Гадаадынх бол бүр илүү ашигтай гэнэ. Гэхдээ Солонгос, Хужаа хэрэггүй. Япон, Америк юм уу, Европийнх л зүгээр гэнэ. Энэ муу хар уснаас өөр юм бодохоо больчихсон новшоо сэгсэрчих. Ямар шар цавуугаар наагаад, шалзан хадаасаар хадчихсан биш. Эр, эм хоёр байтугай эрүү, толгой хоёр салдаг биш үү? Хар архичингаасаа далд хадгалсан хэдэн ногоон байгаа биз дээ? Тэр чинь чамд шинэ нөхөр олох хүртэлх хугацаанд хангалттай.

-Ээж ээ, би бас зүгээр гараа хумхиж суугаагүй ээ. Нэг шүдний эмч, хэд хэдэн босс, гадаадын нэг зөвлөхтэй танилцаад авч амжсан шүү!
-Тэр маанагуудаар яах юм бэ? Харин тэр гадаадын зөвлөхөө сайн судал. Энэ зах зээлийн хар шуурга гэдэг чинь малчдыг ганц ч малгүй болгодог зуд гэсэн үг. Өнөөдөр босс гээд ханхалзаж явна, маргааш шоронгийн хадаас ч юм уу, гуйлгачин болохыг хэн мэдэхэв.
Гадаадын хүн нь нүнжигтэй, гадаадын хүн л дээр. Тэд чинь орд харш шиг хэдэн байшинтай, бэл бэнчинтэй. Миний охин ээжийнхээ хайрласан энэ сайхан царай, гуалиг биеэ ашиглан насаараа идэх хоолтой, элбэг дэлбэг хангалуун амьдралыг олж авах хэрэгтэй. 
Энэ муу олигтойхон хашхирч чадахаа больсон архичингаасаа сал!

-Намайг сайхан дуулдаг байхад нь самбаганаж гүйсээр суучихаад ядрахаар нь хаячихлаа гэж сонин хэвлэлийнхэн баахан шуугина даа.
-Хээ цэс, тэр яадаг юм бэ? Дургүй хүргэсэн нэг хоёр сонинг салж сарниагүй байхад худлаа гүтгэж, миний нэр төрийг гутаан доромжиллоо гээд баахан мөнгө нэхээд шүүхэд өгчихнө.
Ээжид нь шүүхэд танил тал бий. Энэ талаар санаа зовох хэрэггүй. Бидэнд мөнгө байгаа юм чинь зарга зальхайгаа авахдаа л авна.

-Тэгдэг ч юм бил үү! Орон байр, машин тэргээ яах вэ?
-Ээж чинь тэр бүхнийг аль хэдийнэ бөндгөртөө хийгээд тооцоолчихсон. Миний энэ бөндгөр хамгийн сүүлийн үеийн компьютерээс ердөө дутахгүй. Байр, хоолны мөнгө хүрэхгүй байна гэж яншиж байгаад зарчихаад хэдэн шил архи гудруулж байгаад л хамаг мөнгөө халааслачих. Хэсэг хугацаанд манайд байж байгаад энэ муу орилоог өвгөнтийн хөндийд ч юм уу, архины албадан эмчилгээнд явуулчихна. Тэнд байх хооронд хамаг ажлаа амжуулчихна.
-Ээж ээ, та ёстой компьютер юм аа. Ёстой ухаантай! Таны хэлснээр бүгдийг хийе. Цаад маанаг чинь миний үгнээс гарахгүй. Энэ урлагийнхан гэдэг чинь их гэнэн улс. Залуу авгайнхаа үгэнд орохгүй байж хэрхэн зүрхлэх билээ дээ.
Бүх юм төлөвлөсөн ёсоор ёстой жин тан болж, хүргэн хүү эхнэрийнхээ хамт хадмындаа нүүж очлоо. Тэгээд согтуугаар машин барьж яваад жолооныхоо үнэмлэхийг хураалгаж, эрхээ ч хасуулав. Багагүй мөнгө торгуульд орж арга буюу хайртай жипээ зарахад хүрчээ. Авгайнхаа "энэрэнгүй сэтгэлээр" авч өгсөн авдар архинаас болж хадам авгай, хайрт эхнэртэйгээ тар түр хийсэн хүргэн хүү архины албадан эмчилгээнд заларлаа.
Хамтын хүчээр хайж эрсээр хүргэний зиндаанд тохирох бэлтэй гадаадын эр ч олов. Охин эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа мэт шамдан оролдсоор харийн эрийг атгандаа оруулж дөнгөлөө.
Нэгэн нарлаг, налгар өдөр Цэрмаа бүсгүй халзан толгойтой, шингэн буурал үстэй, бөгтөрдүү, ахимаг нөхрөө дагуулан гэр бүлээ батлуулчихаад туршилтын хоёр жилээ жарган өнгөрүүлэх орон руу явахаар нисэх буудлын хаалгаар орж явлаа. Бүх насаа хамт өнгөрүүлэх юм чинь сорилтын хугацаа юу байхав. Харин дараа нь...

Б.Чимиддорж

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​