fbpx Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 28 секунд

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэргийг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцэж, Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулаад байна.

  Тухайлбал хэргийн эзэн  “Жаст”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдааны хэлтсийн дарга байсан  Г.Амарбат, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг саатуулан шалгаж байна.  Хамгийн сүүлчийн мэдээллээр Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, нууц баримт олсон талаар шуугиж эхлэв. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт” банктай хийсэн “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”  юм.  Энэ гэрээний  дагуу шалгалт хийхэд хамгийн эхлээд хуулийн байгууллагад дуудагдах хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар байж магадгүй байна.  Учир нь Д.Сугар тухайн үед  Төрийн өмчийн хорооны дарга буюу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.  Тиймээс “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд  тэр гарын үсэг зурж, эрх үүргээ өөр нэгнээр төлөөлүүлэхээр тохиролцсон байж ч мэднэ.  Хуулийн байгууллага энэ асуудлыг тогтоосон бол “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ээлжит  шуугиан Д.Сугараар үргэлжлэх бололтой.

Д.СУГАР ГЭЖ ХЭН БЭ?

Тэр  тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан.   2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан.  Дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн  Д.Сугарын тухай  баримтууд үргэлжилдэг.

 

ШАЛГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ

Д.Сугар одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа.  Энэ нь түүнд шууд хэрэг үүсгэн шалгах эрх зүйн үндэс байхгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн 5.1-т зааснаар  “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”  хэмээн заасан байдаг.  Ер нь энэ заалт олон жил Д.Сугарыг бат хамгаалсаар ирсэн гэхэд болно.  Харин одоо хамгаалах эсэх нь юу л бол.  “Эрдэнэт”-ийг  барьцаалан зээл авсан гэх асуудлаар “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд түүний гарын үсэг байгаа л бол тэр энэ удаа сугарч үлдэж чадахааргүй байна.  Цэцийн гишүүд хуралдаж,   шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ.    Цэцийн гишүүд хөдөлдөггүй юм аа гэхэд ирэх тавдугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.  Түүний дараагийн хүнийг УИХ-аас цаг алдалгүй томилж чадвал  Д.Сугарыг шалгах эрх зүйн боломж нээгдэх юм. Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд Д.Сугарыг нэн даруй шалгуулах эсэхийг УИХ-аар  шийдэхээр байна. Учир нь УИХ-аас түүний дараагийн  хүнийг хэдий чинээ хурдан хүнийг томилно төдийчинээ үйл явдал хурдан үргэлжилнэ. Эрх баригч МАН-ын хувьд намынхаа лидер болох С.Баярыг хорьж шалгахад дуугараагүй юм чинь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд удаан хугацаанд нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгуулахад саатах зүйл үгүй л болов уу.   Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим манай улсад хэр мөрдөгдөж байгаа нь Д.Сугарын хэрэг дээр харагдахаар байна.

 

Ш.БАТХҮҮ БА Д.СУГАР

Өнгөрсөн хугацаанд  “Жаст”-ын Ш.Батхүү энэ хэрэг дээр Д.Сугарыг цээжээрээ хамгаалж ирсэн байдаг. Тэр мэдүүлэгтээ “Д.Сугар гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж өчсөн нь өчнөөн удаа давтагдсан байх.  Мөн Д.Сугар ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд миний жинхэнэ гарын үсэг  гарч ирвэл би хорих 461 дүгээр ангийн үүдэнд очъё” гэж их л итгэлтэйгээр хэлжээ. Ер нь Ш.Батхүү Д.Сугарыг үеийн үед хамгаалж ирсэн.  Харин эдгээр өдрүүдийн дараа, олон баримт ил болсны араас тэр хамгаалсаар байж чадах болов уу.  Д.Сугар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ш.Батхүүгийн талаар “Тэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий” гэсэн байдаг. Ер нь сүүлийн үед Ш.Батхүү, Д.Сугар нарын  хоорондын харилцаа таарамжгүй болсон талаар ч ярьж эхэлсэн.

 

Д.СУГАР VS Ц.ДАВААСҮРЭН

Цэцийн гишүүн Д.Сугар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэс­лэлээр шүүхэд өгсөн байдаг.  Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна. Ц.Даваасүрэн гишүүн Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар болон бусад хэрэг холбогдуулан шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Үүнийх нь төлөө гишүүнийг шүүхэд өгсөн байдаг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ “УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн саналыг тавьж байсан юм. Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байж таарна. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаа биз. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байгааг гайхаж байна” гэсэн байдаг. Ийнхүү Ц.Даваасүрэн гишүүн  Д.Сугартай холбоотой асуудлаар байнга  үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Ер нь “Эрдэнэт” тойрсон асуудлыг шалгах үйл явцыг харахад Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээс “сугалах” цаг ойртсоор байх шиг.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн тусгай албаны үнэлэмжийг Г.Баасан тогтоох уу
Төрийн тусгай албаны үнэлэмжийг Г.Баасан тогтоох уу
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​