fbpx “Ташкент-2022”: Жүдо бөхийн ДАШТ-д Монгол Улсаас Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
1 минут 15 секунд

“Ташкент-2022”: Жүдо бөхийн ДАШТ-д Монгол Улсаас Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглоно

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд болно. Тэмцээнд 87 орны 584 (эрэгтэй 315, эмэгтэй 269) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

сонин mn

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд: Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзнэ. Баг тамирчдын түрүүч хоёр хоногийн өмнө Ташкентыг зорьсон бөгөөд дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нар долоон тамирчны хамт хөлгийн жолоо залсан байна.

Монголчууд Украины дайны тухай & Оросын нэр хүндийн уналт нь Лиман боллоо
Монголчууд Украины дайны тухай & Оросын нэр хүндийн уналт нь Лиман боллоо
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​