fbpx Д.Энхсайхан: Нөөц бий гээд ойгоо зүй зохисгүйгээр ашиглах ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

Д.Энхсайхан: Нөөц бий гээд ойгоо зүй зохисгүйгээр ашиглах ёсгүй

 “Монгол оронд нутгийн иргэдэд түшиглэсэн ойн хамтын менежментийн нөлөөллийн цар хүрээ, үр дүнгийн үнэлгээний үндэсний семинар” Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд өчигдөр боллоо. “Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуй” хэмээн нэрлэдэг ойн менежментийн арга хэлбэр нь 1980-аад онд эхэлж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийн олон оронд түгэн дэлгэрч, цар хүрээгээ улам тэлсээр байна. Монгол Улсад ч энэхүү хэлбэр нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.

Энэ талаар ойн аж ахуйн инженер, доктор Д.ЭНХСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Ойн хамтын менежментийн ач холбогдол нь юу вэ?

-“Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуй” хэмээх ойн менежментийн нэр томьёо нь албан ёсоор хамтран эзэмшиж буй талбайдаа үйл ажиллагааг хамтын зарчмаар явуулах болон ойн аж ахуй эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн утгын аль алиныг агуулдаг. Ойн хамтын менежментийн гол зорилго нь ойг эзэнтэй болгох явдал юм. Эзэн гэхээр нэг хүн ойг хариуцаад явна гэсэн үг биш. Энэ нь ч боломжгүй. Тиймээс тухайн орон нутагт ойн орчимд амьдарч буй айл өрх нийлж бүлэг болоод хамтаараа ойг хамгаалж, зохистой ашиглаж нөхөн сэргээх асуудал юм. Ойн хамтын менежмент гэдэг нь зөвхөн иргэдийг хэлэх биш тэр орон нутагт байгаа ойтой хамаатай бүх хүн оролцох ёстой. Үүнд аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль орчны газар, ойн анги, байгаль хамгаалагч оролцож байж ойн менежментийг хөгжүүлнэ. Түүнээс биш салангид байвал бүтэхгүй. Хамтын менежментийн зорилго нь ойг хэвээр хадгалах, хэрхэн нөхөн сэргээх, ойг төлжиж ургуулах зэрэг бүх зүйлийг цогц авч үзэх явдал юм.

-Манай оронд ойн хамтын менежмент хэзээнээс нэвтэрсэн юм бэ?

-1995 оноос эхэлсэн гэж хэлж болно. Анхлан “Ойн хамтлаг” нэртэй байгуулж байсан. Сэлэнгэ аймгийн Ерөө, Булганы Сэлэнгэ сум, Архангай аймгийн Булган, Өндөр-Улаан суманд дөрвөн ойн хамтлаг байгуулж байсан. Тухайн үед ойн санг гэрээгээр эзэмших асуудал гарч байсан. Мөн аж ахуйн нэгжүүд ойн санг гэрээгээр эзэмшиж, иж бүрэн зөв зүйтэй тогтвортой ашиглах хамгаалах ажлыг хийж байлаа. Төрөөс гүйцэтгэж буй гол ажил нь ойг хамгаалах юм. Энэ асуудал манай орны хувьд их хэцүү. Хүн хүч хаана нь ч хүрдэггүй. Тийм учраас ойн хамтлаг байгуулсан. 1990 оны эхээр мод бэлтгэдгээс, ойн түймэр ч их гарч, энэ салбарт замбараагүй байдал бий болсон. Суманд байгаа ганц байгаль хамгаалагч хаанаа ч хүрдэггүй. Тиймээс хэн дуртай нь ой руу ордог байлаа. Ялангуяа Зүүнхараа, Батсүмбэрт Улаанбаатар руу хулгайгаар мод оруулаад их хэцүү байлаа. Хамгийн гол нь ингэж эзэнгүй болсон ойг нутгийн иргэд хамгаалах ёстойг бид ойлгосон юм. Тэгээд хамтлаг, нөхөрлөлүүд бий болж, ой эзэнтэй болсон. Үүний хүчинд ойн нөхөрлөлтэй газар хууль бусаар мод бэлтгэдэг явдал, ойн түймэр бүрэн зогссон.

-“Монгол орны ой хөгширсөн, нөөц бага” гэж ярих нь бий. Үнэхээр нөөц бага уу?

-Монгол орны ойн сангийн ерөнхий хэмжээ нь 18 сая га талбай байдаг. Нөөцийн хэмжээг хэдэн тэрбумаар ярина. Гэхдээ нөөц бий гээд зүй зохисгүй ашиглах ёсгүй. -Монгол Улсад хэчнээн нөхөрлөл байна вэ? -Хамтын эзэмшлийн ойн менежментийг 2007 оны хуульд тодорхой зааж өгсөн. Нөхөрлөл байгуулах асуудал энд хурцаар тавигдсан. Үүнд Байгаль орчны яам, Засгийн газар маш их дэмжлэг үзүүлж, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш ойн нөхөрлөлийн асуудлыг хурцаар тавив.Одоогоор 1285 нөхөрлөлтэй болжээ. 40 мянга гаруй хүн энд хамрагдаж байна. Ойн нөхөрлөлтэй газар хууль бус хулгай, ойн түймэр бүрэн зогссон. Өнгөрсөн оны зургаадугаар сард Байгаль хамгааллын нөхөрлөлүүдийн хоёрдугаар чуулганд ойн хаягдал, шатсан хожуул, янз бүрийн муруй модоор хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэн маш сонирхолтой болсон.

-Төр, нөхөрлөл хэрхэн хамтран ажиллаж ойн хамтын менежментийг хөгжүүлэх вэ?

-Ойн нөхөрлөл зөв зүйтэй менежменттэй явбал өөрийгөө аваад явах бүрэн боломжтой. Гэхдээ улсаас тодорхой хэмжээний дэмжлэг зайлшгүй. Тухайлбал, урамшууллын систем бий болгох шаардлагатай. Ойн талаар төрөөс баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө байхгүйгээс ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын цар хүрээ, үр дүн хангалтгүй байгаа. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг багтаасан ойн менежментийн төлөвлөгөөнд магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, мод бэлтгэл, ойн аж ахуйн арга хэмжээг урт хугацаанд оновчтой төлөвлөж түүнийг хэрэгжүүлэх ажилд магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг татан оролцуулснаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад улс, аймаг, сумын төвшинд үзүүлэх дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай.

Тухайлбал, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Ойн аж ахуйн арга хэмжээнд зөвхөн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудыг оролцуулах, эсхүл давуу эрхтэй байх боломжийг бүрдүүлэх. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрх олгох, ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ойн бирж байгуулах зэрэг асуудлыг аймаг, сумын төвшинд, ойн зам засах, дэд бүтцийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг томоохон ажлыг яамны төвшинд тус тус шийдвэрлэх нь зүйтэй юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Ж.Бат-Эрдэнэ сайд жолооч нарынхаа эрх ашгийг хамгаална гэв
Ж.Бат-Эрдэнэ сайд жолооч нарынхаа эрх ашгийг хамгаална гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​