fbpx “Рио Тинто”: Дэлхийн том хотуудтай энэ зэрэгцэх ногоон байгууламжийг бүтээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 33 секунд

“Рио Тинто”: Дэлхийн том хотуудтай энэ зэрэгцэх ногоон байгууламжийг бүтээнэ

Монголд уул уурхайн хөрөнгө оруулалтаар тэргүүлэгч “Рио Тинто” группийн Монгол дахь компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн нийтийн эзэмшлийн гэсэн газруудад ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ зорилгынхоо хүрээнд өчигдөр Хангарьд ордонд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн ЗДТГ, “Рио Тинто Монгол “ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

Энэ санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол “ХХК Хүүхдийн ордноос нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой олон улсын стандартыг хангасан тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлах юм. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нь дээрх талбайг олон нийтийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөс гадна талбайн үлдсэн хэсгийг буюу зургаан га талбайд үйлчилгээний зориулалтаар, Хүүхдийн паркийн үндсэн концепц, шинж чанаруудад нийцүүлсэн тохижилт хийхээр болжээ.

“ Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлд амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бид төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болгох хүлээлттэй байгаа. Мөн Хүүхдийн паркийн сэргээн засварлах ажлыг “Рио Тинто” компани 100 хувь санхүүжүүлэхээр болж байгаа" гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Их Хурлын Алсын хараа-2050” баримт бичгийг батлахдаа ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хот суурин газрууд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотыг экологийн хувьд тогтвортой, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэнд ая тухтай орчныг бүрдүүлэх олон ажлыг хийж байгаа. Ирэх онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг томоохон хэмжээний олон нийтийн амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэхэд “Рио Тинто” компанитай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Дэлхийд нэр хүндтэй, хариуцлагатай компани нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартад хүрэх ёстой. Энэ нь нийслэлийн иргэдийн бие болон сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм” гэв.

Х.Нямбаатар :“Рио Тинто” дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүжилтийг 100 хувь даахаар боллоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус үйл ажилагаанд оролцож хэлсэн үгэндээ “Оюу толгой” төсөл бол Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын толь юм. Өнөөдөр энэ төсөл амжилттай үргэлжилж байж Монгол Улсад хэрэгжих дараа дараагийн мега төслүүд хэрэгжих боломж нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн онд манай Засгийн газар “Оюу толгой” төслийн зээлээр авсан 34 хувь эзэмшлийн хувьцааг Монголын талд үнэ төлбөргүй эзэмших хэлэлцээрт хүрч гарын үсэг зурсан. Энэ онд “Оюу толгой” төслийн хамгийн урт хугацаанд үргэлжлэх гүний уурхайг эхлүүлсэн. Ирэх онд бид далд уурхайн тогтвортой олборлолтыг эхлүүлэх жил. Энэ бүгд нь “Рио Тинто”, “Оюу толгой”, Монголын Засгийн газар хооронд ойлголцолд хүрсэн бодит үр дүн юм. Үүний зэрэгцээ “Оюу толгой” төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ногоон байгууламжийн санхүүжилтыг 100 хувь шийдвэрлэхээр болсныг улаанбаатарчууддаа дуулгахад таатай байна” гэв. Тэрбээр мөн “Рио Тинто” компанийн захиралтай өмнө нь ажил хэргийн яриа өрнүүлж байх үеэр Нийслэлийн гэр хороолол эхээр төвлөрсөн газар, дүүрэгт газрын асуудлаа шийдвэрлэчих юм бол Улаанбаатарын залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг төвийг өөрийн хөрөнгөөр байгуулж өгөх боломжтой гэж ярьж байсныг хотын удирдлагуудад дуулгая гэсэн юм. Ирэх жил наадмаар Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цогцлоон байгуулсан байна

Рио Тинто Монгол ХХК төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тус компани хариуцаж зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Тухайлбал, эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийгдэх юм. Ийнхүү гурван талт хамтран ажиллах санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлахтай холбоотой ажлууд шат дараатай хийгдэж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байна.

Ц.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?
Мах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​