fbpx Япон улсын 100 дахь Ерөнхий сайдын 365 хоног
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 51 секунд

Япон улсын 100 дахь Ерөнхий сайдын 365 хоног

Япон улсын 100 дахь Ерөнхий сайд Фүмио Кишида тангаргаа өргөснөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тодруулбал, Япон улс өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд болсон парламентын ээлжит бус хуралдаанаараа тус улсын түүхэн дэх хамгийн олон жил Гадаад хэргийн сайдаар ажилласнаар нь олон нийт таних Фүмио Кишидаг 100 дахь ерөнхий сайдаараа томилж байв. 2012-2017 онд Японы Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кишидагийн аав, өвөө нар нь Японы парламентын доод танхимын гишүүд байсан учир түүнийг удам дамжсан улс төрч хэмээн үздэг. Ийн Фүмио Кишида өнгөрсөн 365 хоногийн хугацаанд хэрхэн ажилласныг тоймлон хүргэж байна.

“Капитализмын шинэ хэлбэр” бүрдсэн үү?

Фүмио Кишида ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараагаар баялгын тэгш хуваарилалтаар дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих “капитализмын шинэ хэлбэр”-ийг бий болгохоо амлаж байв. Гэвч нэг жилийн ойн дээрээ энэ зорилт хэрхэн хэрэгжих нь тодорхой бус, нарийн нягт бодлого дутмаг гэсэн шүүмжлэлд тэрбээр өртөв. Энэ талаар Токиогийн Монеск группийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Жеспер Колл “Фүмио Кишидад хувь хүний итгэл үнэмшил ялангуяа эдийн засгийн бодлого тал дээр ямар ч итгэл үнэмшил байдаггүй нь хамгийн чухал асуудал. Уг нь “шинэ капитализм”-ыг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн түүний эргэн тойронд бий. Энэ нь бусад бизнес төлөвлөгөөтэй адил. Ямар нэгэн шинэ зүйл байхгүй” гэв.

Мөн Японы “Lakeland” их сургуулийн эдийн засгийн профессор Эрик Питтер Кишидагийн дахин хуваарилалтын хөтөлбөр амжилттай хэрэгжээгүйг шүүмжлэв. Тэрбээр энэ тухай “Фүмио Кишида эмзэг бүлэгт зарцуулж болох байсан баячуудын хөрөнгийн ашгийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх нь зөв сонголт байсан. Үүнээс гадна жилийн орлого нь 1.1 сая иен буюу 7600 орчим ам.доллараас их ажил эрхлэгч эмэгтэйчүүдийн татварыг нэмэгдүүлсэн нь дараагийн нэг асуудал юм. Энэ нь гэр бүлийн орлого, эмэгтэйчүүдийн ажлын хүчний оролцоонд хүндээр нөлөөлсөн юм” гэсэн юм.

Харин Фүмио Кишида капитализмын хоёр чухал өөрчлөлтийн тухай тавдугаар сард Лондонд болсон хурлын үеэр ярьж байв. Энэ үеэр тэрбээр “зах зээл ба төр”, “төр ба хувийн хэвшил” гэсэн шилжилтийн хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажиллаж “капитализмын шинэ хэлбэр”-ийг бий болгоно гэдгийг онцолж байлаа. Ингэхдээ хүний хөгжилд илүүтэй хөрөнгө оруулах тэр тусмаа ажлын хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй санаачлагуудыг санхүүжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ старт-ап бизнесүүдийг дэмжих бодлого баримтлахаа танилцуулсан билээ.

Энэ талаар Лондонгийн Эдийн засгийн сургуулийн Японы эдийн засгийн түүх судлалын докторант Том Лирмут “Япон улс дайны дараахан төрийн болон хувийн хэвшлийн салбарынхан нягт хамтран ажилласнаар хамгийн өсөлттэй цаг үедээ ирсэн байдаг. Яг энэ аж үйлдвэрийн эрчимтэй үе рүү буцахаар Кишида зорьж байгаа бололтой. Эдийн засгийн хурдацтай өсөлтийн энэ үед Япон автомашин үйлдвэрлэл болон цахилгаан бараа бүтээгдэхүүний салбартаа шууд хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Гэхдээ одоо цаг үе их өөрчлөгдсөн. Бодлогын хүү бараг 0 рүү дөхсөн үед хувийн аж ахуй нэгжүүдийг илүү хүчирхэг болгох нь Засгийн хувьд амаргүй сорилт байна” гэж “Al Jazeera”- сайтад ярьжээ.

Бага орлоготой өрхөд 50 мянган иен бэлнээр тараана

Украинд үүссэн хурцадмал асуудал, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн гацаа, иений ханшны сулрал, инфляцын өсөлт гэсэн дотоод, гадаадын олон асуудал Японы эдийн засгийн томоохон сорилт болоод байна. Яг ийм эгзэгтэй цаг үеийг хэрхэн амжилттай даван туулах нь Кишидагийн алсын хараа, уялдаа холбоотой эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөс хамаарна хэмээн олон улс түүнийг ямар шийдвэр гаргахыг чих тавин хүлээж сууна. Кишида саяхан аж ахуй нэгжийг татвараас хөнгөлөх оролдого хийсэн ч импортын зардлага өссөн учир энэ нь төдийлөн үр дүнгээ өгч чадаагүй. Эсрэгээрээ Японы иений ханш хоёр жилийн хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрсэн нь иргэдийг бүсээ чангалж, хэрэглээгээ бууруулахад хүргээд байгаа юм. Мөн Японы Засгийн газар шатахууны үнийг үе шаттай бууруулах хөтөлбөрт хоёр их наяд иен зарцуулсны эцэст газрын тосны бөөний худалдаачдын татаасыг багасгахаар хэлэлцсэн билээ.

Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохион байгуулсан санал асуулгаас үзвэл Фүмио Кишидагийн Засгийн газрын нэр хүнд унаж, дэмжигчдээ алдаж эхэлсэн талаар “Japan Times” мэдээлэв. Тиймээс Кишида шинэ бодлого хэрэгжүүлэх тухайгаа зарлахад бэлтгэж эхэлжээ. Тухайлбал, үнийн хэт өсөлтөөс сэргийлэхийн тулд бага орлоготой өрхөд 50 мянган иен бэлнээр тараахаар төлөвлөж байгаа аж. Мөн цахилгааны төлбөрийн өсөлтийг хязгаарлах шинэ бодлого хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа юм.

Үүнээс гадна Японд төрөлтийн түвшин жилээс жилд буурсаар тус улсын хүн амын 30 орчим хувийг нь 65-аас дээш насныхан эзэлж, хүн амын насны тэнцвэр алдагдаад байна. Энэ талаар Оксфордын их сургуулийн эдийн засагч Шигето Нагай “Хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын салбарын бодлогоо шинэчилж хүн амын ихэнхийг эзэлж байгаа ахмад настан, эмзэг бүлгийн хүн амаа ажлын байраар хангах нь Кишидагийн эдийн засгийн стратегийн нэн тэргүүний, чухал зорилго байх ёстой. Хөдөлмөрийн зах зээлийг уян хатан болгосноор өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй нь их цалин авах өрсөлдөөнийг бий болгоно. Мөн хөдөлмөрийн насны хүн амын нийгмийн баталгааг хангахыг компаниудад үүрэг болгохоос илүүтэй төр үүнд хариуцлага үүрэх ёстой” гэв.

Ирэх жилийн төсвийг дөрөвдүгээр сараас бүрдүүлж эхэлнэ. Энэ үйл явдал ч тийм амаргүй байх болно гэдгийг шинжээчид анхааруулав. Гэсэн хэдий ч Кишида ирэх 10 жилийн хугацаанд хүүхдүүдэд зарцуулах санхүүжилтээ хоёр дахин нэмэгдүүлж, батлан хамгаалах салбарын төсвийг ч эрс өсгөж, нүүрстөрөгчийн эсрэг арга хэмжээнд 20 их наяд иен зарцуулахаа амлаад байна.Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээний санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх хамгийн чухал сорилт байх болно гэж Засгийн газрын нэр бүхий албан тушаалтан ярьжээ. Нэрээ нууцалсан энэ албан тушаалтан “Нэн тэргүүний асуудал нь яг юу болохыг бид тодорхойлоогүй.Кишидагийн Засгийн газар хүчээ улам бүр алдаж байгаа үед эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж чадах эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй нь” гэж “Japan Times” сонинд ярьжээ.

COVID-19 цар тахал, Орос-Украины хурцадмал байдал, Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үхэл гэсэн ээдрээтэй олон асуудлуудаар дүүрэн нэг жилийг Фүмио үдсэн юм. Нэг жилийн ойн Засгийн газрын хуралдаан дээр Фүмио Кишида “Япон төдийгүй дэлхий дахинд түүхэн нэг жил өнгөрлөө.Цаашид өөрийн үүргээ биелүүлэхийн төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан хичээнээ” гэж ярьжээ.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Чойжилсүрэн: ААН-ийн 5,000 кВт хүртэлх цахилгааны хэрэглээнд 14%, үүнээс дээшхэд 28%-ийн төлбөр нэмэгдүүлж тооцно
Б.Чойжилсүрэн: ААН-ийн 5,000 кВт хүртэлх цахилгааны хэрэглээнд 14%, үүнээс дээшхэд 28%-ийн төлбөр нэмэгдүүлж тооцно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​