fbpx 200 үйлчлүүлэгч, нэг зурагчинтай төрийн үйлчилгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 12 секунд

200 үйлчлүүлэгч, нэг зурагчинтай төрийн үйлчилгээ

Иргэд гадаад паспорт захиалахдаа хувийн зурагчинд 5000 төгрөг төлж зураг даруулаад улсын бүртгэл дээр очдог байв. Гэтэл 14 хоногийн өмнөөс бүртгэлийн байгууллагын үүдэнд суудаг байсан хувийн зурагчид ажилгүй болж төр өөрөө зурагчин болов. Үүнийгээ иргэдийн халааснаас гардаг байсан 5000 төгрөгийн хэмнэхээс гадна дундын зуучлал, хуурамч паспорт хувилахаас сэрэмжилж байгаа хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дээр очиход оочер дараалал их, иргэд бухимдалтай угтлаа.

Өдөрт гадаад паспортын 100-150 дугаар тараагддаг ч цайны цагийн өмнө дуусдаг байна. Шинэ зохицуулалтаар гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээж зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Үүний дагуу иргэд эхлээд зураг даруулаад дараа нь бүртгэлээ хийлгэх аж. Гадаад паспорт захиалах иргэд үүднээс дугаар авсан бол өөр нэг цонхонд очиж бүртгэлийн ажилтны өгсөн дугаараар цээж зургаа даруулах юм. Тухайн бүртгэлийн ажилтан зургийг дарж, янзлан системдээ оруулахад нэг хүнд 15-20 минутыг зарцуулж байв. Өөрөөр хэлбэл, цагт 4-5 хүнд үйлчлэх болж байна. Дугаар аваад амжаагүй үлдсэн нь маргааш нь дахиад ирэх юм байна. Ээлжээ хүлээсэн иргэд зураг авах хэсэгт ажлын цаг эхлэхээс цайны цаг хүртэл удаан хүлээж цөхрөнгөө баржээ. Тэд дугаараа дуудахыг хүлээх бус зураг авч буй ажилтнаа нэмэхийг шаардаж, удаан хүлээж буйдаа бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл, гадаад паспорт захиалах үйлчилгээний зөвхөн зураг авах цонхонд л хүмүүс овоорсон. Харин бүртгэлийн хэсэгт хоёр ажилтнаас өөр хүнгүй байв. Гадаад паспорт захиалахаар ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонсч нөхцөл байдалтай холбоотойгоор албаны хүнтэй уулзаж тайлбар авлаа.

М.Хандаа: Шаардлага хангасан зургийг цахим руу оруулдаг болгох хэрэгтэй

-Би гадаад паспортоо гээгдүүлээд захиалахаар өглөө 09:00 цагт ирээд 12:00 цаг гэхэд зураг даруулах дугаар боллоо. Өмнө нь зургаа үүдэнд нь 2-3 минутын дотор авахуулдаг байсан. Гэтэл одоо ийм утгагүй шийдвэр гаргаснаас иргэдийн алтан цаг дэмий үрэгдэж байна. Нэгэнт цахим болж байгаа бол өмнөх шигээ шаардлага хангасан зургийг хувь хүн өөрөө цахим руу оруулдаг болгох хэрэгтэй. 5000 төгрөгийн хэмнэлт нь 4-5 цаг хүлээлгэх байж болохгүй. Зурагчнаа нэмэхгүй юм бол буцаад хувь хүмүүсээрээ үйлчлүүлье.

Н.Уранбаяр: Зурагчнаа нэмээсэй

-Анх удаа гадаад паспорт захиалах гээд дугаараа авч зураг авахуулах гэж хоёр цаг гаруй хүлээж байна. Иргэдийн бухимдалтай байгаа зүйл нь ганц зурагчин дээр хүлээгдэж буй асуудал юм. Нэгэнт бүртгэлийн газар зураг авч байгаа бол зурагчнаа нэмэх хэрэгтэй. Мөн бүртгэлийн ажилтан чихгүй, шаардлага хангахгүй маш хайнга зураг дарж төвөг удаж байгаа талаар саяхан нэг иргэн цахим хуудастаа бичсэн байсан. Засгийн газар нь төр, хувийн хэвшлийн өмнүүр орж бизнес хийхгүй гэж ярьж байгаа хэрнээ төр иргэдийн бизнесийг хүчээр булааж байна. Тэр нь ямар ч чанаргүй, үр дүнгүй.

П. Мөнхбаатар: Иргэд мэдээлэлгүйгээс ачаалал нэмэгдсэн

Иргэдийн бухимдал эсэргүүцэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатартай уулзаж зарим асуултад хариулт авлаа.

-Иргэдийн гадаад паспортын зургийг төр өөрөө авч байгаа нь ямар давуу талтай вэ. Үйлчилгээний хөлс дээр зурагчны үнэ нэмэгдэж байгаа юу?

-Иргэдээс зураг даруулахад гарах зардлыг хэмнэж, өөрийн биеэр ирүүлж байгаа учраас хуурамч паспорт гаргах эрсдэлээс сэргийлнэ. Мөн бусад орны хил дээр манай улсын иргэдийн паспортыг шалгаж нягталдаг байдал багасаж, визийн болон бусад нөхцөл хөнгөрөх давуу талтай. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлагатай нийцүүлж байгаа. Бүртгэлийн ажилтан шууд системд бүртгэснээр цаасны, хүргэлтийн, шуудангийн зардал багасаж, цаасан зураг наах мөн бүртгэлийн хуудас хэрэглэхгүй учраас бүртгэлийн хурд сайжирна. Түүнчлэн дундын зуучлал буюу паспорт шуурхай гаргах нэрээр иргэдээс авлига авдаг байдал үгүй болно. Гадаад паспортын үнэ нэмэгдээгүй.

-Дүнжингарав салбар дээр нэг зурагчин байгаа нь ачаалал үүсгэж иргэдийг бухимдуулж байна. Зурагчнаа нэмэх боломжтой юу?

-Иргэд мэдээлэлгүйгээс нэг цэгийн үйлчилгээ гэхээр Дүнжингарав, 100 айл, Драгоныг зорьж ачаалал нэмэгддэг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрвөн газарт захиалах боломжтой. Өдөрт 350-400 хүн гадаад паспорт захиалж байгаагаас Дүнжингарав салбарт 200 гаруй хүн захиалга өгч байх жишээтэй. Харин “Дарь эх, Төр захиргааны хоёрдугаар байр, Жанжин клубт улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч хүнгүй шахам өдрийг өнгөрөөдөг. Иргэд ганц газар цаг алдан хүлээж суух биш дээрх нэг цэгийн үйлчилгээнээс эд хөрөнгө, гадаад паспорт гэсэн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах боломжтой.

-Гадаадаас болон орон нутгаас хэрхэн захиалга өгөх вэ?

-Гадаадад суугаа иргэн тухайн газрын Элчин болон консул дээр очиж зураг даруулан системдээ бүртгүүлж захиална. Харин хүндэтгэх шалтгаантай иргэд эмчийн бичиг, итгэмжлэлээ үзүүлж мэргэжлийн зурагчнаар сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зургийг тухайн газрынхаа Улсын бүртгэлийн хэлтэст өгч захиалах юм. Хөдөө орон нутгийн иргэд ч мөн адил Улсын бүртгэлийн хэлтэст очиж зураг даруулан бүртгүүлж захиална. Хүсвэл Улаанбаатарт ирж захиалах боломжтой. Өмнө нь алслагдмал газраас захиалаад шуудангаар хүргүүлэхэд хүлээгддэг байсан. Харин одоо гадаад паспортоо гар дээрээ авах хугацаа багасаж 3-5 хоногт гардаг болох юм. Орон нутгийн иргэд зардал, цаг хугацаа хэмнэж байгаа.

-Цахим гадаад паспорттой болох ажил эхэлсэн үү?

-Бүртгэлийн ажилтан зургийг дарж системд оруулснаар цахим гадаад паспортыг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа. Мөн хилээр цахим гарц буюу e-gate 15-20 cекундэд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Өмнө нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дээр цахим гарц байхад QR код бүхий наалтыг паспортдоо нааж уншуулдаг байсан. Цаашид олон улсаас тавьж буй стандартыг хангаснаар өөрийн орны хилээс гадна бусад улсын хил дээрх цахим гарцаар нэвтрэх боломж бүрдэнэ. Улсын бүртгэлийн байгууллага ирэх жилээс хороо болгонд киоск машин ажиллуулна. Ингэснээр улсын бүртгэл, нийслэл, хороо, дүүрэг рүү очиж үйлчилгээ авах шаардлагагүй болно.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Буджаргал: 48 цагийн турш гүйхдээ нэг л цаг унтсан
Б.Буджаргал: 48 цагийн турш гүйхдээ нэг л цаг унтсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​